ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Д.Цолмон

1 цаг 35 минутын өмнө

Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал /2026.05.09/ боллоо.

Хурлаар ТУЗ-ийн дарга сонгох, хороодын бүрэлдэхүүнийг шинээр томилох болон бусад асуудал хэлэлцэв. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг ТУЗ-ийн даргаар сонголоо.

Д.Цолмон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЗДХЯ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 2024 оноос ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд томилогдсон юм.

Эзэмшсэн боловсролын тухайд Монгол- Туркийн хамтарсан сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Мөн АНУ-ын Калифорнийн Беркли хууль зүйн сургуульд бизнесийн эрх зүйн чиглэлээр суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



С.Баярцогт V/S Я.Содбаатар2 цаг 18 минутын өмнө
Солиорол5 сар 8. 13:51
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.