
Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /05.11/ мэдээлэл өглөө.
Тэрээр "Иргэд E-Mongolia системээр дамжуулан Үндэсний баялгийн сан дахь өөрийн хуримтлалын үлдэгдлийг харах боломжтой болсон. Одоогийн байдлаар иргэн бүрийн хуримтлалын санд дунджаар 306 мянган төгрөг төвлөрөөд байна. Төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өгөөжийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж, хүн бүрт тэнцүү хуваарилж байгаа бөгөөд энэ дүн цаашид нэмэгдэнэ. Энэ ондоо багтаан 500 мянган төгрөгт хүрнэ гэж тооцож байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны тавдугаар сард баталсан. Гэхдээ орд эзэмшиж буй компаниудтай хэлэлцээр хийхэд ихээхэн хугацаа шаардлагатай. Г.Дамдинням сайдын хэлснээр энэ ажилд 55 жил ч зарцуулагдаж болзошгүй. Мөн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.Монгол Улсад хэн хөрөнгө оруулах вэ гэдэг итгэл, урам зориг буурч байна. Тэгэхээр бид цаашдаа ойлгомжтой, тодорхой байдлаар асуудалд хандах ёстой.
“Орона майнинг”-тай хийсэн гэрээний үеэр энэ хэлэлцээрийг ахалж ажилласан хүний хувьд монголчууд өөрсдийн санхүүгийн моделио боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний дагуу төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулсан бөгөөд өсөн нэмэгдэх АМНАТ-ыг мөн тооцсон. Тухайн үед тусгай АМНАТ-аар орлуулсан хэсгийг хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-аар орлуулсан хэсэг нь шууд баялгийн сан руу ордог зохицуулалтыг хийсэн. Тэгэхээр энэ жишгийн дагуу явах нь хамгийн зөв зарчим.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Бид орон нутгийн хөгжлийн сангийн 10 хувийг 15 хувь болгоод аймаг, суманд нь хуваарилдаг болж байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлэх гэж байна. Ингээд ирэхээр хариуцлагатай уул уурхай хөгжих буюу нэгэнт лиценз эзэмшиж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулахад, орон нутгийн иргэд дэмжих хандлага нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс бид стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялгийн санд хуваарилах тухай гэсэн бие даасан хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газрын бодлого гарсан.
Г.Занданшатар сайдын үед өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу багтаж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр энэ хуулиар 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татварыг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө. Хоёрдугаарт тусгай АМНАТ-ын хувь хэмжээг хуульчилж өгнө. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь дээр дурдсан баялгийн санд шууд очдог болвол өнөөдрийн 306 мянган төгрөг цаашид өсөх боломжтой. Бид үүнийг өмнө нь хийж чадаагүй. Орд эзэмшигч болгонтой хэлэлцээр хийнэ гэвэл маш их цаг алдана. Ялангуяа хөрөнгө оруулалтын орчин эмзэг байгаа үед эрсдэлтэй.
Тэгэхээр 60 хувийн өгөөжийг хуульчлана, тусгай АМНАТ дээрээ харин бүгдээрээ хэлэлцээр хийгээд явбал энэ хууль батлагдсаны дараа ард түмэн газрын баялгийн дийлэнхийг эзэмшинэ. 60 хувийн өгөөж авна. Тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь баялгийн сан руу явна. Энэ хууль гарсны дараа дахиж хэлэлцээр хийх шаардлагагүй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn



Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Зогссон гэх Туулын хурдны замын ажил үргэлжилж байжээ
Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино
Бичлэг: Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээ хийж байна
ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Д.Цолмон
С.Баярцогт V/S Я.Содбаатар
Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалтыг хийж эхэлнэ
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”
Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа
Бороо орохгүй, өдөртөө +26 градус дулаан байна
2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ
Ц.Уранчимэг: Бид зөвхөн газар нутгийг хамгаалах биш, экосистемийн үнэ цэнэ хүн төрөлхтөнд өгч буй өгөөжийг ойлгож, удирдах шаардлагатай болсон
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
Б.Батцэцэг сайдын дээр хөх тэнгэр л бий!
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Д.Амарбаясгалан: Гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоодоогүй байхад олон нийтэд "хулгайч" мэтээр зарлах нь хууль зөрчсөн үйлдэл
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Солиорол
Ховд аймагт 48 цагт хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ
ТАНИЛЦ: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Анарын ХОМ
ҮНЭ ХАНШ: Өрхийн орлого 2,2 хувиар өсөж, талх, махны үнэ нэмэгджээ
З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна
Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр юугаараа барьцаалагдаж Эпштейнд "элссэн" бэ?
Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр зам барьж байна
О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.