
Сүүлийн жилүүдэд “...УИХ хууль тогтоох дээд байгууллагынхаа хэмжээнд хүртэл нэр хүндээ хамгаалж чадахаа больсон. Үүнээс болоод парламентын дархлаа гэдэг зүйл үгүй боллоо” гэх шүүмжлэлд байнга өртөх болсон. Харин, УИХ-ын нэр хүнд унахад гишүүдийн ёс зүй нөлөөлж, тэр нь парламентын дархлааг үгүй хийж байгаа гэх “онош”-ийг олон нийт, төрийн зарим институтын зүгээс тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал хүчтэй хөндөгдөж, хууль хүртэл гаргахдаа тулаад байна.
Ер нь бол, УИХ легитим өндөртэй байх эсэх нь гишүүд хэн байхаас шууд хамаарах нь үнэн юм. Тэр утгаараа, гишүүдийн ёс зүйн асуудлыг заавал ярих шаардлагатай.
Гэхдээ, “...УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг сайтар бодож хийх учиртай” хэмээн улстөрчид, судлаачид болгоомжилж байна. Тэд “...УИХ-аар хэлэлцэх гэж буй гишүүдийг ёс зүйгээр нь эгүүлэн татах хууль халтуурдаж, хуурай явуулаад батлах юм бол сонгогчдын саналыг өөрчлөх өрөөсгөл үр дүн үзүүлэх тал бас бий. УИХ-ын сонгуулиар сонгогчдын олонхын саналыг аваад сонгогдсон гишүүнийг тодорхой бус шалтгаанаар, эсвэл улс төрийн шалтгаар эгүүлэн татаад байдаг болох вий” гэж байгаа юм. Тиймээс, дөрвөн жил тутамд болдог сонгуулиар УИХ-д хэнийг сонгохоо иргэд сонгогчид сайтар тунгааж шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Сонгогчдын шүүлтүүр чухал гэсэн үг. Ерөнхийдөө, сонгогчид хэнийг УИХ-д илгээхээ сайтар бодож сонгосноос УИХ-ын легитим шалтгаална. Бүх цаг үеийн УИХ гишүүдийнхээ чансаагаар л үнэ хүнд нь хэмжигддэг аж.
Өнгөрсөн, өнөөдрийн УИХ-уудыг хараад байхад, тэнд улс төрийн мерит зарчмаар явсаар гишүүн болсон хүмүүс тухайн УИХ-аа авч явдаг жишээ олон байна. Тэр дундаа, аймаг удирдаж явсан эрхмүүд УИХ-д орж ирээд ачааны хүндийг үүрдэг. Хүмүүст ойроор нь сүүлийн гурван парламентыг аваад үзэхэд, аймгийн Засаг дарга байсан хүмүүс УИХ-ын байнгын хороод, намын бүлгүүдийг хөнгөхөн аваад явчихдаг юм байна. Засгийн газарт ч сайн сайд, гадаадад улсаа нөлөөлөх Элчин сайд ч болдог.
УИХ-д гурав дараалж ялаад байгаа МАН л гэхэд ялалт бүрийнхээ ард улс төрийн үл ойлголцолд хүрч, зөрчил тэмцэл өрнөдөг болсон. Тэр бүрт УИХ дахь МАН-ын бүлгийг аймгийн Засаг дарга байсан эрхмүүд даргалж байж ая эвийг нь олоод явж байсан байх юм.
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан УИХ дахь бүлгийнхээ даргаар Дархан-Уул аймгийн Засаг дарга асан Д.Хаянхярвааг сонгож байв. Улмаар 2018 оны сүүлчээр нэг талдаа гарахад Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар сонгосон. Тэрээр 2024 оны сонгуулийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа МАН-ынхан бас л хагарч, сүүлдээ УИХ дахь бүлэг нь хуралдаж чадахгүйдээ тулж байв. Тэр үед Төв аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон. Өнөөдөр хэл ам, хэрүүл тэмцэл илтэд намжсан байна.
Ер нь, аймгийн Засаг дарга байсан гишүүд яагаад УИХ дахь бүлгийг, байнгын хороог, сайдын ажлыг аятай сайхан аваад явчихдаг юм бэ. Бас, яагаад аймаг удирдаж байсан гишүүд “үнэн үг”-тэй байдаг вэ. Хариулт нь тов тодорхой байдаг. Тэдэнд ажил нугалах, хүнтэй ажиллах гэдэг хоёр сайн дадал суучихсан байдаг. Аймгийн дарга гэдэг ажил түүнийг сургачихдаг. Ерөөс, аймгийн Засаг дарга гэдэг албан тасалгаанд суугаад хүн загнаад сууж байдаг ажил биш юм. Тухайн аймгийн сайн муу бүх асуудал Засаг даргад хамаатай. Сургууль, эмнэлэг, цагдаа, мал аж ахуй, газар тариалан, хот тохижилт, цахилгаан дулаан, өөр юу байдаг юм, ер нь л айлын бүх асуудал аймгийнх болж таардаг. Аймгийн асуудал нь Засаг даргынх гэсэн үг. Эдгээрт нухлуулахдаа ажил хийж, хүний арга эвийг олж сурна.
Мөн, аймгийн Засаг дарга байсан эрхмүүд УИХ-ын гишүүн болж орж ирээд УИХ-ын бараг бүх байнгын хороодыг удирддаг. Гологддоггүй. Гоц гойдоороо дуудуулахгүй зарим нь ч ажлаа асуудалгүй аваад явчихдаг.
За, Засгийн газарт хамгийн өндөр үнэлэгддэг, ажлын бүтээмж нь ил байдаг сайд нар дандаа л өмнө нь аймаг удирдаж байсан хүмүүс байдаг.
Сэлэнгийн Засаг дарга байсан Ж.Эрдэнэбат 2012 онд УИХ-д сонгогдохдоо Сангийн сайдаар, 2016 онд сонгогдоод Ерөнхий сайдаар ажиллаж байв. Мөн, Хэнтийн Засаг даргаар 2012-2016 онд ажилласан Ж.Оюунбаатар ХБНГУ-д Монголоо төлөөлөх Элчин сайдаар томилогдоод явлаа.
Хамгийн гол нь аймаг удирдаж байгаад УИХ-д орж ирсэн эрхмүүд ёс зүйн асуудалд барагтай холбогдохгүй дээ. Нэгэнт, энэ хоёрыг бариад явж байгаа гишүүдэд улс төр хийж заваарах шаардлага байдаггүй байна. Тийм цаг зав ч олддоггүй биз.
УИХ-ын 2024 оны сонгуулиар 126 гишүүнтэй болсон. Гишүүдийн тоо нэмэгдсэний хэрээр ёс зүйн асуудал ч ихээхэн дэвэрч байна. Эдний дундаас аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд ялгарах маягтай. Гэхдээ, “...Уулын мод урттай богинотой” гэдэг шиг хор хуйндаа сайн, хуйлруулдаг ганц нэг гишүүн байна, бас. Гэвч, аймаг удирдаж байгаад УИХ-ын гишүүн болсон эрхмүүдийн дийлэнх нь дээр хэлсэн “жанжин шугам”-аас хазайхгүй дээ. Нэг үгээр хэлбэл, Монголын улс төрийн мерит зарчим бол аймгаас “ирсэн” улстөрчид юм байна.
Энэ 126 гишүүн дунд Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ц.Идэрбат, Төв аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргал, Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, Дорнод аймгийн Засаг дарга асан М.Бадамсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхбат, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Н.Наранбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Батлут, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан нарын 11 гишүүн байна. Тэдний туулж ирсэн намтар л Монголын улс төрийн мерит зарчмаар явсаар энд ирснийг харуулна. Тиймээс, өдгөө УИХ-ын гишүүн Ж.Батжаргал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Н.Наранбаатар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүн Ц.Идэрбат ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Батлут Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж л гэхэд 2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах, 2012-2024 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2013 онд Өмнөговь аймгийн Засаг даргын уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч гээд нийтийн ажлын туршлага хураачихсан. Тэрээр 2020-2024 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Цагаанхүүгийн Идэрбат 2003-2008 онд Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, 2020 оноос Хэнтий аймгийн Засаг даргааар ажиллаж байгаад 2021 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын 2024 оны сонгуулиар дахин сонгогдсон. Сар гаруйн өмнө ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал 1991-1992 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга, 1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, 1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч, 1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга, 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Төв аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг даргаар ажилласан. УИХ-ын 2020 оны сонгуулиар гишүүн болсон. Тэр бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Улмаар, 2025 онд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга, 2005-2007 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, 1997-2017 онд Сүхбаатар аймгийн АН-ын дарга, 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2017 онд Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх байсан. УИХ-ын 2020, 2024 оны сонгуульд дараалан сонгогдсон. 2024-2025 онд хамтарсан Засгийн газрын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажилласан.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн 2009-2012 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2015-2024 оныг хүртэлх есөн жилийн турш Дорнод аймгийн Засаг даргаар ажилласан. Тэрээр 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод 2025-2026 онд ХХААХҮ-ийн сайдын албыг хашсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Ц.Мөнхбат 2012-2014 онд Барилга хот, байгуулалтын сайдын зөвлөх, 2017-2020 онд УИХ-ын Тамгын газарт Гишүүний бие төлөөлөгч, туслах, 2017 оноос Дундговь аймгийн АН-ын дарга, 2020-2024 онд Дундговь аймгийн засаг даргаар ажиллаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар 1996-1998 онд Цэргийн их сургуульд багш, 1998-2002 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн 2002-2004 онд Өмнөговь аймгийн татварын хэлтсийн дарга, 2004-2009 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга, 2020, 2024 оны сонгуулиудаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Өнөөдөр тэрээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут 1994-2000 онд “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, 2003-2006 онд “Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, 2006-2007 онд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, 2006-2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ны дарга, 2013-2020 онд Орхон аймгийн МАН-ын дарга, 2010-2012 онд Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2016-2020 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд “Эрдэнэт” хотын захирагчаар ажиллаж байгаад 2020, 2024 оны сонгуулиудад ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2025 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.
Энэ УИХ-д эдгээр гишүүнтэй холбоотой ёс зүйн асуудал яригддаггүй юм. Тэгэх ч үгүй биз. Хамгийн гол нь, тэд аймаг удирдаж ажиллах явцдаа төрийн, улс төрийн хүн болж төлөвшдөг. Өдгөө ч тэдний араас УИХ руу орж ирээд сайн ажиллачих Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр гээд аймаг орон нутагтаа ажлаараа нэрлэгдэж яваа Засаг дарга нар байж л байна. Тэд дараа дараагийн УИХ-д сонгогдож, төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоохоор “ирэх” юм. Учир нь, Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 90 (7832)



Харуулын шовгороос ч дуурийн ари хүнгэнүүлсэн эгэл биш эр
Сэрэмжлүүлэг: Орон сууцанд гал гарч, 48 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
ОУ-ын сувилагчдын өдөр: Манай улсад 15 099 сувилагч ажиллаж байна
Татварын багц хуулийн төсөлд ААН-үүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тусгажээ
16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ
Өнөө шөнө нутгийн төв, зүүн хэсгээр, маргааш өдөртөө нутгийн хойд, төв, хангайн уулсаар хур тунадас орж, үзэгдэх орчин хязгаарлагдана
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Бусдын биед халдсан гэх хэргийг шалгаж байна
С.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ
Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Зогссон гэх Туулын хурдны замын ажил үргэлжилж байжээ
Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино
Бичлэг: Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээ хийж байна
ТАНИЛЦ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон Д.Цолмон
С.Баярцогт V/S Я.Содбаатар
Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалтыг хийж эхэлнэ
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”
Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсгийг байгууллаа
Бороо орохгүй, өдөртөө +26 градус дулаан байна
2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ
Ц.Уранчимэг: Бид зөвхөн газар нутгийг хамгаалах биш, экосистемийн үнэ цэнэ хүн төрөлхтөнд өгч буй өгөөжийг ойлгож, удирдах шаардлагатай болсон
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
Б.Батцэцэг сайдын дээр хөх тэнгэр л бий!
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Д.Амарбаясгалан: Гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоодоогүй байхад олон нийтэд "хулгайч" мэтээр зарлах нь хууль зөрчсөн үйлдэл
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.