ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /5/

59 минутын өмнө

Төрийн жолоог атгахаар төрийн албанд орж удирдах албыг хашсан

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Төрийн жолоог атгахаар төрийн албанд орж удирдах албыг хашсан эрхэмүүд болох Эрчим хүчнийхэнийг АТГ-аас эрчимтэй баривчилгаа хийсэн. Тэгвэл тэдний хоёр нь шүүхийн хаалга татахаар болжээ. Прокурорын байгууллага 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,030 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 9,592 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,014 хэрэг шинээр нээж, 421 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайлбал, 

-“Эрчим хүчний үндэсний төв“ ТӨХХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнгийн 5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ-

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагын гэр, ажлын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан талаар мэдээлж байв.

Тодруулбал, Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа “Эс...” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс...” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

-“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ-

Мөн "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан В.Адъяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, В.Адъяа нь "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

-НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хэргийг  анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ-

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа гэр бүлийн хамаарал бүхий хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, мөрдөн мөшгөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.

Улмаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэг (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мөрдөж мөшгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

 

 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.