Энэ сарын 23-нд зах, худалдааны төвүүд амарна

1 цаг 9 минутын өмнө

Нийслэл хотод ирэх долоо хоног

Нийслэл хотод ирэх долоо хоногийн буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт эхэлж, хотын төв хэсгээр автомашингүй бүс болно.

Марафоны үеэр томоохон зах, худалдааны төвүүд амрах юм байна. Тодруулбал, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Барс, Бөмбөгөр, Шонхор, Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Дүнжингарав зэрэг 20 орчим зах, худалдааны төв ажиллахгүй гэв.

Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт амрах зах, худалдааны төвүүд:

зураг

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах марафонд 46,306 хүн гүйхээр бүртгүүлжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.