
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Мега төслүүдтэй холбоотой асуудлаа эрэмбэлээд явуулах эсэхээ шийдэхгүй бол Татварын багц хуулиар Хувь хүний орлогын албан татварыг бууруулна гэж байна. Орон нутгаас хэрэгжүүлж байгаа төслүүд ухсан нүх болоод дуусна, үүнд анхаарал хандуулмаар байна. Хоёрдугаарт, утас асаасан ч зурагт асаасан ч Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа хоёр асуудал тутмын нэг нь хулгай яригдаж байна. Хулгайн асуудал дээр цэг тавимаар байна, УИХ-ын дарга аа. Хууль хяналтын байгууллагын даргыг нь томилоод явуулсан юм бол одоо мэдээлэл авмаар байна. Үнэхээр хулгай хийгдээд байгаа юм уу, хийгдэхгүй байгаа юм уу, үнэн юм уу худал юм уу цэг тавимаар байна. Иргэдтэй уулзсан ч хулгай ярьж байна. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр асуудлын нэг нь хулгай ярьж байна. Түр хорооны асуудал ярьж байна, сонсголын асуудал ярьж байна, хариу өгөх хүн байдаггүй. Хууль хяналтын байгууллага чинь байгаа юм бол энэ нь үнэн, энэ нь худал гэж дэнсэлмээр байна. Тэр хүмүүсээ дуудаж авч ирээд чуулган дээр суулга л даа, арай дэндэж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүн тодорхой асуудлаар асуулга тавих, асуулт тавих, нийтийн сонсгол зохион байгуулах, Хянан шалгах түр хороо байгуулах гээд хууль зөрчиж байгаа болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар санаачилга гаргаад Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх боломж байгаа, тэр боломжоо ашиглахыг зөвлөе.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Засгийн газар өөрөө мөрдөн шалгах алба биш гэдгийг сайн мэднэ. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийн байгууллагаас мэдээллийг шаардаж байгаа, хуулийн байгууллага ажлаа хийж, нийгэмд үүссэн хардалт сэрдэлтийг хоёр талд нь гаргах хэрэгтэй. Хулгай дээрэмд холбогдсон, авлига ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд хуулийн байгууллагад очоод шалгуулах хэрэгтэй. Гэм буруутай үгүй нь тогтоогдоогүй байж шударга үнэний дуу хоолой болж дээгүүр, доогуур гүйгээд байх хэрэггүй. Мега төслийг шалгах ажлын хэсэг байгуулсан, тэрний ард ямар нэг ашиг сонирхол байвал хариуцлага тооцно шүү. Хуулийн байгууллага ажлаа хий.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
- Хяналт шалгалтын тухай хуулийг би сайн мэднэ, УИХ-ын дарга аа. Тэр хүмүүсийг УИХ томилсон, тэдэнд УИХ хариуцлага ярих боломжтой. УИХ мухардалд орсон, хулгайгаас өөр юм ярихаа больчхоод байна. Та байнгын хорооны хуралд орж үзсэн үү. Өчигдрийн хоёр Байнгын хорооны хурлын хоёр асуудлынх нь нэг хулгай яригдаж байна. Энэ улс чинь хөгжихөө байлаа, ард түмэнд найдвар байхгүй болчихлоо, итгэл үнэмшил байхгүй болчихлоо.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Үнэн, одоо сүүлийн үед хулгайч хулгайчийг бариарай гэдэг боллоо. Ер нь бол авлигатай тэмцэнэ гэдэг ёс зүй ярина, хариуцлага ярина. Ёс зүйтэй хүн хариуцлага ярьдаг. Одоо хэн нь ялгагдахаа болиод байгаа. Тийм учраас Засгийн газар шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагад гаргаж өгнө. Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно. Танил тал хамаагүй шүү.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-ын хаврын чуулганаар Улсын ерөнхий прокурорын тайлан, мэдээллийг сонсох дэгтэй. Энэ үед гэмт хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл хийгдэх байх. Түүнд гишүүд бэлтгэлтэй байж тодорхой асуудлыг ярьж гэмт хэрэг зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх, биеэ гүтгэсэн бол үнэн зөвийг нь ялгах ёстой. УИХ-ын чуулганы танхимд гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй нэрийн дор биеэ гүтгэх, гэмт хэрэгт холбож ярих нь хэрээс хэтэрсэн. УИХ нь өөрсдөө үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг байх нь зохимжгүй байгаа. Шаардлагатай тохиолдолд дараа дараагийн хяналт шалгалтын арга хэрэгслийг ашиглах боломжтой гэв.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)



О.Саранчулуун: Хүүхдүүддээ багаас нь зөв хооллох дадал суулгачихвал 10, 20 жилийн дараа эрүүл иргэдтэй болно
Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
"Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно"
Зайсангийн аманд зам тавихаас гадна улсын сургууль, цэцэрлэг барихаар болов
ТАНИЛЦ: Даваа гарагаас 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд
Ч:28 Сэлх-Ард кинотеатр чиглэлийн автобусыг Түмэн баялаг дэлгүүрээс богино эргэлтээр явуулахаар болжээ
Г.Ганбаатар: НӨАТ-аар иргэдээ жаахан мөнгөжүүлье гэсэн чинь энэ хуулиа байхгүй болгох гэдэг ийм эргүү парламент гэж юу байдаг юм
Л.Энх-Амгалан: Лам хүүхдүүдийн сургууль монгол хүний сэтгэлийн боловсролын төв болж төрөлжих нь үр дүнтэй
Элсэлтийн Шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана
ҮНЭ ХАНШ: Нийслэлчүүд долоо хоног тутам 0.4 хувийн өсөлт шингэсэн өртөгтэй хүнс хэрэглэж байна
Самар түүсэн иргэдээс 3,8 сая төгрөгийн хахууль аваад 13 шуудай самрыг нь буцаан олгосон байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу
Хөлөөр нь алхуулж оруулсан хүүгээ хөгжлийн бэрхшээлтэй болгочхоод байхад Шүүх эмнэлэг үхсэн гэж дүгнэлт гаргажээ
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...
“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй
Зургаадугаар сарын 1-нд бүх нийтээр амарна
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ц.Идэрбат: Сүүлийн нэг сард Монгол Улсаас 2,100 тонн мах гадагшаа экспортод гарсан
ЦЕГ: ИРГЭН С.ШААРИЙБУУ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРООГҮЙ
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан "энгийн" алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар тусгажээ
ТАНИЛЦ: Шүүхээр шийдэгдсэн "АВЛИГЫН ХЭРГҮҮД"
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна
Хааны шударга ёсны илд Б.Батцэцэг сайдыг яагаад тойроод байна вэ?
Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт АМРАХ зах, худалдааны төвүүд
Хотын дарга Боловсролын сайдтай хамтран сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгтээ 11 дүгээр сургууль шиг сургалттай сургууль нээхээр болов
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.