
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Ч.Баяржаргалыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг үүсгэн 30 хоногийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Улмаар 26 хоногийн дараа буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 11.30 цагт цагдан хориог сунгах, эсэх шүүх хурал болж “Мөрдөгчид нөлөөлөхийг завдсан" хэмээн үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунган шийдвэрлэсэн. Нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлч Ч.Баяржаргалын өмгөөлөгч С.Болорчулуунаас тодрууллаа.
-Сэтгүүлч Ч.Баяржаргал хуурай өлсгөлөн зарлаад 100 цаг болж байна гэж байна. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Би даваа гарагт очиж уулзахад биеийн байдал хүнд байсан. Ч.Баяржаргал өнгөрсөн баасан гарагаас эхлэн өлсгөлөн зарласан юм байна лээ. 461 дүгээр хорих анги өлсгөлөн заралсныг нь бүртгэхгүй, биеийн байдалд чинь сөргөөр нөлөөлнө гэдэг хариу өгч, өлсгөлөн зарлах эрхийг нь хязгаарласан юм гэсэн. Харин Ч.Баяржаргал хүний эрхийн асуудал гэж үзээд хуурай өлсгөлөн зарласан.
Хоол унд идэхгүй байгаа болон зүрхний суурь өвчин буюу ховдол хоорондын асуудлаас үүдэж бие нь муу байна. Хуурай өлсгөлөн зарласан тохиолдолд 10 гаруй хоногоос илүү тэсдэггүй. Нойтон өлсгөлөн бол шингэн зүйл уудаг болохоор сар гаруй тэсдэг. Тиймээс миний зүгээс Ч.Баяржаргалд “Хуурай өлсгөлөн зарлах нь маш эрсдэлтэй.
Тиймээс 461 дүгээр анги чинь бүртгэх ёстой. Заавал бүртгүүлээрэй гэсэн. Гэтэл “Эд нар бүртгэхгүй” байна гэсэн. Мөн ХЭҮК-т ханд гэж зөвлөсөн. Гэтэл ХЭҮК эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан учраас бид нар хүлээж авахгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна үзэл бодлоо илэрхийлэх, өлсгөлөн зарлах нь чиний эрх шүү дээ. Энэ талаараа комисст ханд гэсэн. Гэвч хүлээж авдаггүй учраас хандахгүй юм шиг байна.
-Зүрхний асуудалтай гэлээ. Эмнэлгийн хяналтад байдаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Эмнэлгийн байгууллагаад тогтоогдсон бөгөөд байнгын эмчилгээ хийлгэдэг байсан юм билээ. Тэгээд зүрхээ 461 дүгээр хорих ангийн эмчид үзүүлье гэтэл энэ анги нь зүрхний нарийн мэргэжлийн эмчгүй байж таарсан. Ингээд Ч.Баяржаргалын биеийн байдал огцом муудаж, өчигдөр шокын байдалтай болж, гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж, зүрхний аппарат зүүсэн байна лээ. Тэр аппаратыг нь салгаж болохгүй гэсэн. Салгах юм бол нас барах магадлал өндөр байна. Хяналт тавьдаг прокурор Батзолбоод энэ талаар мэдэгдсэн байгаа.
-Ямар шалтгааны улмаас өлсгөлөн зарласан юм бол?
-Үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэж үзэж байгаа. Уг нь таслан сэргийлэх төрлийн арга хэмжээнд нь Монгол Улс, дүүрэг, гэрээсээ гарч болохгүй зэргээр зорчих эрхийг нь хязгаарлаж болдог. Гэтэл хорьж, эрүүдэн шүүж байгаад л асуудал нь байгаа юм. Өмнөх өмгөөлөгч нар нь цагдан хорионы хугацааг сунгахгүйгээр, суллаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан юм билээ. Гэтэл мөрдөгчид нөлөөлсөн гэх хуульд байхгүй үндэслэлээр хориод, хугацааг нь сунгаад байна. Хуульд гэрч, хохирогч, шинжээчид нөлөөлөх гэсэн заалт байдаг. Мөрдөгчид нөлөөлөх гэж заалт байдаггүй.
-Өмгөөлөгчийн зүгээс та энэ байдлыг юу гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцээс хүлээж авсан Эрүүгийн хуулийн 13.5 худал мэдээлэл тараасан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоо больсон гэх Үндсэн хуулийн дүгнэлт байгаа юм. Түүнтэй холбоотойгоор улс төр, төрийн албан хаагчийн үнэн, мөнийг ярьж, болж бүтэхгүйг нь мэдээлсний төлөө төрийн эрхийг барьж байгаа нам нь амыг нь хамхих зорилгоор сэтгүүлчдийг хорьж, олноор нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татаж байна гэсэн хардлага төрж байна.
Өөрөөр хэлбэл, би ганцхан Л.Баяржаргал дээр өмгөөлөгчөөр ажиллаагүй. Цолмон гээд сэтгүүлч, Шинэхүү гээд зураглаач дээр ажиллаж байна. Сүүлд Ууганцэцэг гээд сэтгүүлч өмгөөлөгчөөрөө авья гэдэг санал тавьсан. Ингээд үзэхээр сэтгүүлзүйн салбарыг тэр чигт нь шоронжуулж, амыг нь хамхих зорилготой байна гэж харж байна.
Тодруулбал, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд л сэтгүүлчийг хорьж, барих, хэрэг хүлээлгэх нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс худал мэдээлэл тараах, гүтгэх асуудалтай холбоотой хуулийн төсөл хэлэлцэж буй энэ үед сэтгүүлчид маань саналаа өгч, нэгдсэн дуу хоолойтой байж, идэвхтэй байх хэрэгтэй. Энд ганцхан Л.Баяржаргалын асуудал биш нийт сэтгүүлчдийн асуудал, цаашлаад монголчуудын мэдэх эрхийн асуудал хөндөгдөж байна шүү дээ.
-Холбогдоод буй хэргүүдийн хувьд цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байна уу?
-Холбогдуулаад буй хэргүүдийн зарим нь хөнгөн, зарим нь 2-8 жилийн цагдан хорихоос өөр ялтай хэрэг байгаа юм. Энэ тохиолдолд хорихгүй байж болно.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН БҮХ ХАРИУЦЛАГЫГ УЛААНБААТАРЧУУД Н.УЧРАЛААС Л НЭХЭХ ЁСТОЙ
С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна
Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоожээ
Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгч болох нь ээ…
Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо
ТАНИЛЦ: Бямба гарагт хаагдах замууд
Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
Сэрэмжлүүлэг
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарийг танилцуулж байна
Н.Учрал Засгийн газарт АН-ыг урихаар намынхаа Бага хурлыг товложээ…
Ахмад настан, 0-16 насны хүүхдүүдэд "Богд хааны музей"-г үнэгүй үзүүлж байна
Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь
Хуурамч 10 гаруй тонн архийг устгалд оруулжээ
Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна
Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан Б.Саранцэцэгийг өчигдөр орой гэрийнх нь гаднаас саатуулжээ
О.Баасанхүү шүүгчдийн хууль бус үйл ажиллагаа, авлигатай холбоотой асуудлаар АТГ-т хандлаа
Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Маргаашаас 10 хоногийн хугацаатай халуун усаа таслуулах байршлууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Ерөнхийлөгчийн "экс хүргэн" хотын даргын суудалд суух уу?!
Б.Батцэцэг сайдын баруун гар Н.Цэрэндолгор төрийн компанийн ашгийг тэрбумаар нь хамсаар байх юм уу?!
ТАНИЛЦ: Х.Нямбаатарыг орлох Б.Мөнхбат
БАЙР СУУРЬ: МАХНЫ ҮНИЙГ ЗОРИУДААР ХӨӨРӨГДҮҮЛСЭН ҮҮ, САЙД ЮУ ӨГҮҮЛЭВ?
Ажлын байрны бэлгийн дарамтад төрийн албан хаагчид илүү өртдөг
Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана
Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ
Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагчид хүч хэрэглэсэн зүйл тогтоогдоогүй гэв
Б.Энхбаяр: Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.