
Сүүлийн үед “...Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон” гэх дүгнэлт хаа сайгүй яригддаг боллоо. Улс төрийн намууд лидергүй учир улс төрийн тогтворгүй, эмх замбараагүй байдал тасрахгүй, үүнийг улс төрийн намууд хазаарлаж дөнгөхгүй, эсрэгээрээ нөлөөнд нь автах болжээ. Ингэж дүгнээд байгаа юм. Хамгийн гол нь, улс төрийн намуудын нэр хүнд ч ташраараа уналаа. Тэр тусмаа, Монголын улс төрийн хоёр том нам дагаж хямраад байгаа нь нотолгоо болоод байх шиг.
Уг нь, МАН, АН-ын хувьд намын даргатай, генсектэй, бүтцийн байгууллагууд нь хэвийн ажиллаад л байгаа харагддаг. МАН-ын даргаар Н.Учрал, генсекээр Я.Содбаатар, АН-ын даргаар О.Цогтгэрэл, генсекээр С.Баярцогт томилогдсон ажиллаж байна. Хоёр дарга нь залуу, хоёр генсек нь туршлагатай улстөрчид гэхэд болно. Гэхдээ, энд нэг өөр зүйл бий. МАН-ын генсек даргаа давж үг, үйлдэл хийдэггүй, эдний намд тийм туршлага байдаггүй юм. Харин АН-д өөр байдал ажиглагдаад эхэлсэн. С.Баярцогт генсек болсноосоо хойш камерын өмнө, микрофоны ард байнга үзэгдэх болсон. Заримдаа, АН-ын бодлогын асуудлаар намын даргынхаа ярьснаас эсрэгийг яриад зогсож байдаг. Тиймээс, “…АН-ын лидер нь О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу” гэдэг асуулт тавигдаад байгаа юм. Гэхдээ эхлээд “…Лидер гэж хэн бэ” гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй.
Онолд улс төрийн намын лидерт таван шинж заавал байх ёстой гэж үздэг. Энэ нь, нэгт, алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, хоёрт, олон нийтэд нөлөөлөх чадвартай, гуравт, хариуцлага ба шийдэмгий байдалтай, дөрөвт, уран илтгэх чадвартай, тавд, ёс зүйтэй, шударга ёсыг баримталдаг байхыг шаарддаг байна.
Өөрөөр хэлбэл, улс төрийн лидер нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг олж харах, түүнийг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөг боловсруулах, ирээдүйг зөв төсөөлөх чадвартай, бусдыг үг яриа, итгэл үнэмшил, үзэл санаагаараа дагуулах, олон нийтийн дэмжлэгийг авах өндөр ур чадвар буюу харизмтай, хүндрэлтэй нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах, түүнийхээ үр дүнг хүлээх чадвартай, өөрийн санаа бодлыг олон нийтэд ойлгомжтой, үнэмшилтэйгээр илэрхийлэх, харилцааны өндөр соёлтой, ард түмний эрх ашгийг дээдлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг байх чадвар шаардлагатай байдаг.
Харин уг “лидер” хэмээх шалгуурт О.Цогтгэрэл, С.Баярцогт хоёр хэр зэрэг нийцдэг вэ. Энэ сонирхолтой хариутай. АН-ын дарга О.Цогтгэрэлийг улс төр судлаачид, олон нийтийн зүгээс “…Бизнес эрхлэгчийн хувиар хуримтлуулсан удирдлагын туршлага дээрээ тулгуурлан улс төрд шийдэмгий, эрх баригчдын алдааг шүүмжилсэн сөрөг хүчний хатуу байр суурийг баримталдгаараа танигдсан лидер” гэж тодорхойлдог. Түүний манлайлах шинж нь зарчимч, бизнесийн суурьтай, шүүмжлэлт хандлагатай гэдэг дээр тодордог. Тухайлбал, түүнийг УИХ-д олонх, цөөнхийн зааг ялгааг хатуу баримтлах ёстой гэж үзэн, АН-ыг эрх баригч МАН-тай хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж, сөрөг хүчний хяналт тавих үүргийг чухалчилдгаар нь зарчимч гэдэг байна. Мөн, “ТЭСО” группийг үүсгэн байгуулж, удирдаж ирсэн нь түүнд макро эдийн засаг болон төсөв, татварын бодлогыг шүүмжлэх, бизнесийн салбарын гажуудлыг ил гаргах боломж олгодгоороо бизнесийн суурьтай байдлаа давуу тал болгосон гэдэг. Нийгэмд буй шударга бус байдал, төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал, авлигын асуудалд шүүмжлэлтэй ханддаг нь сөрөг хүчний лидер байхад яв цав тохирдог. Ерөнхийдөө, О.Цогтгэрэлийг шийдэмгий байр суурьтай хатуу удирдагч гэдэг. Харин АН-ын дотоод шинэчлэл, нэгдмэл байдлыг хангах тал дээр шүүмжлэгддэг.
Генсек С.Баярцогт бол АН-ын хамгийн нөлөө бүхий, туршлагатай улс төр, эдийн засгийн лидерүүдийн нэг гэгддэг. Хар залуугаасаа улс төрд хөл тавьсан. АН-ын бодлого, тэр байтугай Монгол Улсын эдийн засгийн томоохон шийдвэрүүдэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Сайн муу нь тэнцсэн хоёр туйлт улстөрч гэгддэг. “… С.Баярцогт лидер мөн үү” гэвэл, улс төрийн арвин туршлагатай, АН-ын стратегийг тодорхойлогч, оюуны чадамж ба эдийн засгийн мэдлэгтэй гэж үнэлэгддэг.
Өөрөөр хэлбэл, С.Баярцогтыг эдийн засаг, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, удирдан чиглүүлэх чадвартай гэж үнэлдэг. АН-ынхан “…С.Баярцогтын мэдлэг, чадварыг намдаа болон улс орондоо зөв ашиглах нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлдэг.
С.Баярцогтын лидер мөн үү, биш үү гэдэг дээр хамгийн их маргаан УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх нэр дэвшүүлэх үйл ажиллагааны үеэр болж байв.
Түүнийг АН-ын жагсаалтын ес дээр бичсэн, бас бичээгүй гэх асуудал үүсэхэд тус намынхан хоёр талцаад нэлээд “юм” болж байв. Нэг хэсэг нь “…С.Баярцогттой жагсаалт санал авахгүй” гэж байв. Харин нөгөө хэсэг нь “…С.Баярцогт жагсаалтаас хасагдчихаад жинхэнэ лидерийн зангараг гаргалаа. Уг нь жагсаалтын чимэг, зүтгүүр нь байсан юм” гэцгээж байсан юм.
С.Баярцогт намынхнаасаа гадна олон нийт, нийгмийг нь талцуулан шуугиулдаг. Тэр нь түүний сөрөг талуудтай холбоотой. С.Баярцогтыг Сангийн сайд байсан 2009 онд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Тэр гэрээ нь Монгол Улсад хохирол учруулсан хэмээн олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилдэг. Түүгээр С.Баярцогтын нэр хүнд нэлээд сэвтсэн. Үүнээс гадна, тэрээр 2014 онд оффшор дансны дуулианд холбогдсон. Түүгээрээ хууль эрх зүйн маргаануудтай холбоотой байсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл, С.Баярцогтыг улс төрийн хүрээнд бодлого тодорхойлох хэмжээний өндөр чадвартай лидер гэдэг ч Оюу толгойн гэрээ, оффшорын асуудлаар ёс зүй, эрх зүйн чадамж байхгүй гэж үздэг улстөрчид, олон нийтийн багагүй хэсэг бий. Хэдийгээр ийм эсрэгцэл олон жил үргэлжилж буй ч С.Баярцогт зүтгэсээр байгаад АН-ын генсек болж чадсан. Албан тушаалд очсоноосоо хойш улс төрийг тасралтгүй хийж явна. Гэхдээ АН-ын генсекийн албан тушаал бол гадагшаа том улс төр хийхээс өмнө намынхаа дотоод эв нэгдлийг хангах нь нэн тэргүүний хийх ажил нь юм. Тэр энэ тал дээр ямар үр дүн гаргаж байгаа нь одоогоор тодорхой буй байгаа юм.
Ингээд ерөнхийд нь улс төрийн лидерийн алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, хариуцлага ба шийдэмгий байдалтай, уран илтгэх чадвартай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг байх таван шинжээр харвал АН-ын дарга О.Цогтгэрэлд хариуцлага ба шийдэмгий байдалтай, ёс зүй, шударга ёсыг баримталдаг гэх хоёр нь, генсек С.Баярцогтод алсын хараа ба стратегийн сэтгэлгээтэй, олон нийтэд нөлөөлөх чадвар буюу харизмтай, уран илтгэх чадвартай гэсэн гурван шинж нь байна. Тиймээс “…Тэд лидер мөн үү” гэх асуулт тавигддаг бололтой. Гэвч, өнөөдөр нэгэнт АН-ын удирдлагад томилогдож, сонгогдсон хоёр тул 2027, 2028 оны сонгуулиудад тус нам тэдний “толгой”-гоор оролцоно. Харин эдгээр сонгуулиудад АН-д намын даргынх нь бодлого, стратеги жин дарж хэрэгжих үү, эсвэл генсекийнх нь үү. Үүгээрээ улс төрийн хүрээнийхний сонирхлыг татсаар байгаа юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 99 (7841)



ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар мэдээллүүд...
Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглоно
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
БАЙР СУУРЬ: Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй
Жанжин штаб: Байлдагч таталт өгч ухаан алдсан & талийгаачийн нагац ах: Бие дээр үүссэн хэзэрхий, толбо, шархыг харахад бусдад зодуулсан нь харагдаж байсан
ХОТ ТОХИЖИЛТ ҮХСЭН НОХОЙ БОРДОО БОЛДОГ & АМЬТНЫ ЦОГЦОС БОРДОО БИШ
"Цэргүүд камергүй өрөө рүү авч ороод гарч ирэхдээ түшсэн байдалтай гарч ирсэн камерын бичлэг байгаа" гэв
С.Баярцогт: МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй, нийслэлийн хоёр жилийн төсвөөр нээлттэй сонсгол хийнэ
Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа
Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН БҮХ ХАРИУЦЛАГЫГ УЛААНБААТАРЧУУД Н.УЧРАЛААС Л НЭХЭХ ЁСТОЙ
С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна
Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоожээ
Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий шүүгч болох нь ээ…
Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо
ТАНИЛЦ: Бямба гарагт хаагдах замууд
Кэйс: Газраа чөлөөлөөд 12 жил болсон ч байрандаа орж чадаагүй явна, гэрээг шинэчлэхдээ НӨАТ-ын баримт олгох заалтыг хасжээ /бичлэг/
Сэрэмжлүүлэг
Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.