Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглоно

2 цаг 17 минутын өмнө

Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглох юм байна.

Ирэх долоо хоногийн Даваа гарагт(2026.06.01) Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтээрээ амарна.

Эх сурвалжийн мэдээлснээр нийслэл хотод Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглох юм байна.

Тодруулбал гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 1-ний 00:00 цагаас 24:00 цагийн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглох Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/571 дүгээр захирамж гарчээ. Өнгөрсөн онд ч уг зохицуулалтыг хэрэгжүүлж байжээ.

Ташрамд дурдахад манай улсад Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан бөгөөд тэднийг эрхээ хэрхэн хамгаалуулах талаар тусгажээ.

  • Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.
  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.
  • Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Сэрэмжлүүлэг5 сар 20. 11:37
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.