ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн

1 цаг 41 минутын өмнө

Аймгийн начин М.Намхайринчэн

Аймгийн начин М.Намхайринчэн дэлхийн топ 8 сургууль болох Мельбурны их сургуулийг байгаль орчны эрх зүйн чиглэлээр төгссөн байна. Ингэснээрээ тэрбээр тав дахь боловсролын зэргээ авч буй гэнэ.

Энэ талаараа тэрбээр, "Дэлхийн топ 8-д багтах Австрали Улсын Мельбурны их сургуульд Байгаль орчны эрх зүйн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, онц дүнтэйгээр төгслөө. Ингэснээр тав дахь боловсролын зэргээ мөн онц дүнтэй хамгаалж байна.

Өндөр хөгжилтэй улсад, салбартаа тэргүүлэгч шилдэг эрдэмтэн профессоруудаас суралцаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуустай хамтдаа хөгжиж, найзалж, сайхан хамт олонтой болсон маань амьдралын минь хамгийн үнэ цэнтэй туршлагуудын нэг байлаа.

Энэ улсдаа үлдэж, ажиллах урилга хүлээн авсан нь нэр төрийн хэрэг байсан ч, сурсан эрдэм, мэдсэн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа эх орныхоо хөгжилд зориулахаар удахгүй нутагтаа очно оо" гэлээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.