Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ

1 цаг 13 минутын өмнө

ХХЕГ-ын удирдлагууд болон Дорнодын Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд ихэд нууцлав.

ХХЕГ-аас байлдагчийг жагсаалын үеэр ухаан алдаж унаж, өөрөө гэмтсэн гэж мэдэгдээд буй. Гэвч есхөн хоногийн өмнө эрүүл саруул гээд цэргийн албанд албан ёсоор татагдсан 19 настай хүүгийн эрүү, шанааны ясыг салааны орлогч дарга, ахлагч Б.Тэмүүжин гэгч хугартал зодож, гэмтээсэн гэдгийг алба хаагчид мэдээлж байна.

Зодуулж, хүнд бэртсэн байлдагчийн биеийн байдал одоо маш хүнд, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байна. Байлдагч хэд хэдэн удаа хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгааг ХХЕГ-ын удирдлагууд болон Дорнодын Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд ихэд нууцлав. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.