
НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшиж, төлөөлөгчдийн олонхын санал авсан Б.Пүрэвдагва нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгийг хүргэе.
"Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид өө,
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өндөр хариуцлагатай албан тушаалд дэмжиж, итгэл хүлээлгэсэн нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье. Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө ухаан бодол, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж бүтээсэн үе, үеийн удирдлагад талархал илэрхийлье.
Би ерэн оны цагаан морин жилд төрсөн, ардчилал, чөлөөт зах зээл, эрх чөлөөний шинэ цаг үед өсөж өндийсөн залуусын нэг.
Би сагс тоглож, дугуй унаж, хичээлдээ гүйсэн, “Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө” гэж дуунд гардаг шиг хотын хүүхдүүдийн нэг. Би илүү сайхан хотод амьдрах зорилго хүсэл, зовлон жаргал нэгтэй Та бүхний нэг, би Улаанбаатарын иргэн.
Бидний үеийнхнийг төрж байсан тэр үеэс өнөөдрийг хүртэлх 30 гаруй жилийн Улаанбаатарын нэн шинэ түүхийг гурван үе шатыг туулжээ. Ерээд оноос шинэ зуун гарах хүртэлх шилжилтийн үеийг туулсан. Картын бараанаас, тохиролцооны дэлгүүрүүд, анхны хувийн бизнесүүд үүсэж төрж, хотоороо, бүгдээрээ зах зээлийн эдийн засаг, бизнес, эрх зүйн цоо шинэ цаг үед алхан орсон мөчлөг.
Шинэ зуунд алхан орсон, 2000-аад оноос Улаанбаатар хот их нүүдэлд дарагдаж, гэр хороолол өдрөөс өдөрт өсөн тэлж, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг үйлчилгээний ачаалал асар их нэмэгдсэн.
2010 оноос зам, дэд бүтэц, зам тээвэр, агаарын бохирдол, орон сууцны хүртээмж зэрэг асуудлууд хотын хөгжлийн гол сорилт болсон.
- Улсын хүн амын тал шахам хувь нь Улаанбаатар хотдоо аж төрөн суудаг болж, 3 дахин олуулаа, 1.8 саяулаа боллоо. Газар нутгийнхаа 0,3 хувьд хүн амынх нь тал шахам нь багшран амьдарч байна.
- 2000 онд хотын ДНБ 637 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 62.8 их наяд төгрөгт хүрч, 98 дахин өслөө.
- Нэг хүнд ноогдох ДНБ 884 мянган төгрөг байсан бол 37 сая төгрөгт хүрч, 10 мянган ам.доллар давлаа.
- Монголын бүх компанийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь Улаанбаатар хотод төвлөрч байна. Улс орны хэмжээнд худалдсан, үйлчилсэн үйлдвэрлэсэн бүхэн буюу ДНБ-ий 70 хувийг Улаанбаатар хот бүрдүүлж байна.
Улаанбаатар бол улс орны нүүр царай, өнгө төрх, улс төр, эдийн засаг, нийгмийн соёлын хөгжлийн төв билээ. Тийм ч учраас Улаанбаатар хотын асуудал бол улс орны асуудал юм. Нийслэлийн хөгжлийг эдийн засгийн тоон утгууд, өндөр шилэн барилгууд зэргээр нь дүгнэвэл асар их өөрчлөлт гарсан боловч, иргэндээ ээлтэй, эмх цэгцтэй, эрүүл цэвэр болж чадаагүй нь үнэн. Хотын өсөлт хөгжилт хүндээ, иргэндээ үр өгөөж болж чадаагүй нь үнэн. Эрх чөлөөт хотын иргэд, дэлхийн даяар тархан суугаа монголчууд Сөүлтэй, Токиотой, Бээжинтэй, Берлинтэй, Паристай, Вашингтонтай харьцуулж дүгнэж байна. Энэ бол эрх чөлөөний давуу тал, энэ бол илүү сайхан хотод амьдрах хүн бүхний эрүүл саруул хүсэл сонирхол шингэсэн дуу хоолой, бодит шүүмжлэл.
Өнөөдөр хотыг өндөр барилга, өргөн зам, урт гүүрээр нь бус алхдаг гудамж нь цэмцгэр үү, гутал нь шороо болдог уу, цэцэг зүлэг нь их үү, цэвэр агаартай юу, гэрт нь ойрхон сургууль, цэцэрлэг байна уу, хүний хэрэгцээ цөм бүрэн үү, эсэх, хүүхэд тоглох, талбай, дугуйн зам нь хэр вэ, хүндээ ээлтэй юу, хотын соёл нь ямар түвшинд байна вэ? гэж амьдралын энгийн бодит үнэнээр хэмждэг, дүгнэдэг болсон.
Эцсийн эцэст бол хот бол хүн юм. Хотын зүрх нь хүн юм. Барилга, орон сууц бол булчин, ясны бүтэц нь юм. Өглөө ажил, сургуульдаа, орой гэртээ харих зам түгжирч байна гэдэг бол, нийтийн тээвэр удааширч байна гэдэг бол судасны нарийсал, бөглөрөл юм. Агаар бага, угаар их байх тусам уушиг өвчилсөн гэсэн үг юм.
Би шилдэг сайн сагсан бөмбөгч болоогүй ч багийн спортын үнэт зүйлээс багахан ч боловч суралцсан. Би хотыг, хотын 1,8 сая хүнийг бүхлээрээ нэг баг гэж боддог. Нэг зорилготой нэг баг, Нийслэл хэмээх нэг л том айл өрх. Хүндээ илүү ээлтэй, эрүүл хотод амьдрах, үр хүүхдээ өсгөж торниулах нэгдмэл нэгэн их хүсэл зорилгоороо нэгдсэн нэг баг. Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ. Би хувийн биш хот гэдэг нэг багийн амжилтын төлөө үүрэг хүлээсэн иргэн. Төрөлх хотынхоо төлөө талбайд гарлаа.
Эрхэм төлөөлөгчид өө,
НИТХ-ын баталсан Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлж ажиллана. Нийслэлд хэрэгжиж буй нийт 31.1 их наяд төгрөгийн өртөг төсөвтэй 16 мега төслийн гүйцэтгэл 2025 онд 10 хувь, 2026 онд 34 хувь, 2028 онд 79 хувьд хүрэхээр төлөвлөгджээ. Энэ бүх мега төслийн эцсийн үр өгөөж иргэн бүрийн амьдралын чанарын өөрчлөлт байх ёстой. Мега төслүүдийн үнэ өртөг нь , үр өгөөж нь, эдийн засаг, нийгэм, байгаль орчны эрсдэл, нөлөөлөл нь эргэлзээ хардлага дагуулсан биш итгэл үнэмшил төрүүлсэн, ил тод, нээлттэй байдал, иргэний зөвшилцлийн үндсэн дээр хэрэгжих ёстой. Төлөвлөлт, гүйцэтгэл, төсөв, санхүүжилтийг нь дахин тооцоолж, иргэний шууд хараа хяналтан дор үр ашгаар нь эрэмбэлж, үр ашгийг нь сайжруулж ажиллах нь Та бидний үүрэг.
Төсөл бүхэн оноосон гоё нэртэй байж болно, төсөл бүхэн олондоо сайн нэр төртэй байх ёстой. Том төсөл эргэлзээн дээр биш итгэлцэл дээр босдог. Төсөл бүхэн үр дүнд үндэслэн суурилсан төлөвлөлт, хэрэгжилт, нээлттэй хяналтын механизмтай байх ёстой. Бодит хэрэгцээ шаардлагад нийцээгүй, хууль бус үйлдэл тогтоогдсон тохиолдолд бүрмөсөн зогсооно. Мега төслийн төсөв, мөнгө нь биш бодит үр ашиг нь мега байх учиртай. Хот бол асуудлаас холдож нүүж болдог хязгааргүй уудам биш хязгаарлагдмал орон зай. Хот бол бурууг нурааж байж, чөлөөлөгдсөн орон зайн дээр нь зөвийг бүтээхээс өөр аргагүй өгөгдөл, нөхцөл юм.
Хотын даргын мөнгө гэж байхгүй. Хотын иргэний төлсөн татварын мөнгө л гэж бий.
Хот бол зөвхөн цемент биш хүн болохоор, хот бол зөвхөн барилга бус хүмүүс учраас дэд бүтэц, түгжрэл, агаар орчны бохирдол, цахилгаан, дулааны дутагдал зэрэг нэгэн цогц биеийн ойлголт тул асуудал бэрхшээл бүхэн ангид тусдаа биш шууд харилцан шүтэлцээтэй. Хотын асуудлыг тус тусад нь биш иж бүрэн цогц багцаар нь авч үзнэ.
Монголчууд хамтдаа бүтээж чадсаар ирсэн нь бидний түүх. Бүтээсэн түүх шигээ, дэлхийн бусад хотуудын жишиг туршлагыг баримтлан, агаарын бохирдол, замын түгжрэл, инженерийн дэд бүтцийн дутагдлыг даван туулж чадна.
Хот бол хуулийн өмнө хүн бүхэн, иргэн бүр эрх тэгш байх шударга ёсны зарчмын үлгэр дууриалал байх ёстой. Хотоос л шинэ соёл эхэлж, хөдөөгийн уул талаар түгдэг нь нийтлэг зүй ёс. Авлига, хүнд суртлын үр дагавартай нь хөөцөлдөхөөс илүү үндэс шалтгааныг нь арилгахад хүний оролцоог багасгах процессын дахин инженерчлэл, технологийн дэвшилтэт шийдлийг ашиглаж ажиллана.
Хотын дарга бол бүхнийг хардаг, мэддэг хүн биш. Хотын төлөө ажиллах үүрэг хүлээсэн хотын нэг иргэн. Тийм ч учраас иргэнээ, эрдэмтэн судлаачдаа сонсдог, санал бодол, зөвлөгөө зөвлөмжийг авч ажиллах нь цагаа, байгаа оносон шийдлийн эх үндэс болж чадна. Хүмүүс амьдардаг орчныхоо хаана юу хэрэгтэй, бас хаана, юу хэрэггүйг нүдээр харж байгаа. Эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанч үндэслэл, их өгөгдөл дээр тооцоолон төлөвлөж чаддаг. Өнөөдөр үүсээд буй олон асуудлын уг шалтгаан нь иргэдээ, эрдэмтдээ сонсоогүй, албан тасалгааны цонхоор амьдралыг өрөөсгөл харснаас үүдэлтэй.
Нийслэлийн Засаг даргын шийдвэр бүхэн иргэнээ дээрээс нь биш дэргэдээс нь харсан, эдийн засаг, ахуй амьжиргаа, ашиг орлогынх нь талаас тооцож төлөвлөсөн байх учиртай. Дэлхийд тогтворгүй байдал тогтвортой байгаа цаг үеийн сорилтыг хотын иргэддээ, эрх чөлөөнд нь, илүү ихийг хийж бүтээх хүсэл сонирхолд нь итгэж даван туулна. Хүмүүст ажил, цалин олгож, баялаг бүтээж, татвар төлж, хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хувийн хэвшил, хөдөлмөрч ажилсаг иргэнээ дэмжиж ажиллана.
Хотын даргын хувьд аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй гэдгээ энэ мөчид албан ёсоор илэрхийлж байна. Монгол бол нэгдмэл төр засагтай, нэг л улс орон. Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогыг Улаанбаатар хотын хөрсөнд буулгаж, асуудлаас шийдлээс, шийдлээс биелэлт болгож ажиллана. Юм бүхэнд хуруугаа дүрдэг төрийн зуршлыг халж, хувийн хэвшилдээ зах зээл, оройн зай нээж чөлөөлнө.
Хотын иргэд 1-рт, “залуу айл өрхүүддээ босго нь намхан, илүү хүртээмжтэй орон сууц”, “үр хүүхдээ өсгөхөд аюулгүй, эрүүл орчин”, “түгжрэл, утаа багатай, тав тухтай, соёлтой хот”-ыг хүсэж байна. Илүү сайхан орчинд амьдрах, үр хүүхдүүдээ өсгөх нэг зорилготой нэг багийн гишүүн иргэн бүрийн идэвх санаачилга, хүсэл сонирхол дээр Улаанбаатарынхаа өнгийг хамт засъя.
Улаанбаатар хотын эрх чөлөөт иргэд ээ, бидний хүсэж буй “Шинэ үеийн Улаанбаатар” бол:
- Амьдрах өртөг тэнцвэртэй
- Амьдралын чанарт төвлөрсөн
- Хүртээмжтэй орон сууцны системтэй
- Улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон
- Төрийн үйлчилгээний стрессгүй хот билээ.
Дарга биш иргэн төвтэй, мод тайрах биш тарьсан, устгах бус ургуулсан, амьдралын эх булаг ус, агаар, хөрсөө хамгаалсан, машинд биш хүнд зориулагдсан “ШИНЭ ҮЕИЙН УЛААНБААТАР”-ын төлөө илүү хурдтай, илүү соёлтой, эрчтэй хүчтэй, эв нэгдэлтэй ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.
Хүндээ ээлтэй хотын төлөө ажил хийе".





"Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох эрхийг нээнэ"
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Б.Пүрэвдагва: Татвар, төлбөр огт нэмэхгүй, хүндээ ээлтэй хотын төлөө ажил хийе
Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг зургаадугаар сарын 1-нээс эхлэн өвлөгчид шилжүүлнэ
БАЙР СУУРЬ: МАН & АН-ын дарга нар юу өгүүлэв
МЭК-ийн судалгаа Х.Нямбаатар дээр үнэмшилгүй байлаа...
САНГИЙН БОЙПОРЫГ ТАМХИНЫ ИШЭЭР ДҮҮРГЭХ ҮҮ?!
Ирэх Даваа гарагт бүх нийтээр амарна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв
Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн
ТАНИЛЦ: Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томилогдож, тамгаа авсан Х.Батжаргал
"Хүүхдүүддээ мөнгө хадгалах нь зөв, гэхдээ нөгөө талдаа ирээдүйн өв сангийн хүүгийн орлогоос нь одоо үедээ хөрөнгө оруулалт хийе"
ИТАЛИ ДИЗАЙНЫ ТӨГС ШИЙДЭЛ: “ИХ ХҮРЭЭ” РЕЗИДЕНС БОРЛУУЛАЛТАА НЭЭЖ, ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар мэдээллүүд...
Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглоно
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо
НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.