Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна

59 минутын өмнө

Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна

Энхтайвны өргөн чөлөө буюу Хархорин захыг Яармагтай холбох дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ.

Тодруулбал төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байгаа аж. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэнэ.

Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй байна. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

Ган татлагыг холбох ажлыг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавьж байна гэж НТУГ-аас мэдээлэв.

Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1,035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай гэнэ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.