
НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагва 37 дахь Хотын даргаар томилогдож байна.
Б.Пүрэвдагва: Хот бол хүн юм
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва олонхын санал авсныхаа дараа нийслэлчүүдээ хандаж үг хэлэв. Тэрээр "Би 1990 оны цагаан морин жилд төрсөн, ардчилал, чөлөөт зах зээл, эрх чөлөөний шинэ цаг үед өсөж өндийсөн залуусын нэг. Би сагс тоглож, дугуй унаж, хичээлдээ гүйсэн. “Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө” гэж дуунд гардаг шиг хотын хүүхдүүдийн нэг. Би илүү сайхан хотод амьдрах зорилго хүсэл, зовлон жаргал нэгтэй та бүхний нэг Улаанбаатарын иргэн. Өнөөдөр хотыг өндөр барилга, өргөн зам, урт гүүрээр нь бус алхдаг гудамж нь цэмцгэр үү, гутал нь шороо болдог уу, цэцэг зүлэг нь их үү, цэвэр агаартай юу, гэрт нь ойрхон сургууль, цэцэрлэг байна уу, хүний хэрэгцээ цөм бүрэн үү, эсэх, хүүхэд тоглох, талбай, дугуйн зам нь хэр вэ, хүндээ ээлтэй юу, хотын соёл нь ямар түвшинд байна вэ гэж амьдралын энгийн бодит үнэнээр хэмждэг, дүгнэдэг болсон. Эцсийн эцэст хот бол хүн юм. Хотын зүрх нь хүн юм. Барилга, орон сууц бол булчин, ясны бүтэц нь юм. Өглөө ажил, сургуульдаа, орой гэртээ харих зам түгжирч байна, нийтийн тээвэр удааширч байна гэдэг бол судасны нарийсал, бөглөрөл юм. Агаар бага, угаар их байх тусам уушги өвчилсөн гэсэн үг юм. Би шилдэг сайн сагсан бөмбөгч болоогүй ч багийн спортын үнэт зүйлээс багахан ч боловч суралцсан. Би хотыг, хотын 1.8 сая хүнийг бүхлээрээ нэг баг гэж боддог. Нэг зорилготой нэг баг, Нийслэл хэмээх нэг л том айл өрх. Хүндээ илүү ээлтэй, эрүүл хотод амьдрах, үр хүүхдээ өсгөж торниулах нэгдмэл нэгэн их хүсэл зорилгоороо нэгдсэн нэг баг. Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ. Би хувийн биш хот гэдэг нэг багийн амжилтын төлөө үүрэг хүлээсэн иргэн. Төрөлх хотынхоо төлөө талбайд гарлаа. Хотын даргын хувьд аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй гэдгээ энэ мөчид албан ёсоор илэрхийлж байна. Монгол бол нэгдмэл төр засагтай, нэг л улс орон" гэв.
Б.Пүрэвдагваас асуусан онцлох асуултууд

Мөн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид түүнээс асуулт асууж хариулт авав.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул: НИТХ-ын төлөөлөгчөөр 2020-2024 онд ажиллаж байна. Тэгэхээр хотод шинэ хүн биш. 2026 оны төсвийн тодотгол тун удахгүй орж ирнэ. Өнгөрсөн хугацаанд хотын нийтийн аж ахуй сайжирсан. Замаа угаадаг болсон бид. Өвөл цас цэвэрлэгээний асуудал иргэдийг бухимдуулаагүй. Тиймээс төсвийн хуваарилалтыг оновчтой болгох ямар бодлого барих вэ.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын 52.6 хувь нь зам засвар, 32.3 хувийг дэд бүтэц, нийгмийн салбарт 8.2 хувийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Түгжрэлээс 3-5 их наядын алдагдал хүлээдэг учраас түгжрэлийг шийдэх шаардлагатай. Манай хотын онцлог юу вэ гэдгийг харж байж төсвөө зарцуулах хэрэгтэй юм билээ. Хотынхны хүсэж байгаа Улаанбаатар хотын үндсэн ген рүү өнөөдөр байгаа хотыг хэрхэн дөхүүлэх вэ гэж ажиллана. Зам талбайгаас илүү хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж ажиллана. Хот 1.7 сая иргэнтэй. Машин тэргэнд биш хүндээ чиглэсэн хотын төлөвлөлт хийнэ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан: Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлбэл ямар бодлого чиглэлийг анхаарч ажиллах вэ. Тэр гарц гаргалгаагаа хэрхэн томьёолж байгаа вэ?
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: Улаанбаатар иргэний хувиар, НИТХ-д дөрвөн жил ажилласан хүний хувьд хэлэхэд түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн хүртээмжгүй байдал. Дулааны V цахилгаан станцын төслийг яриад 42 жил болж байна. Энэ удаад хамаг хүчээ дайчлаад энэ төслийн ард гаръя гэсэн амбиц байна. Түгжрэлээс жилд 3-5 их наядын хохирол амсаж байна. Мөн нийтийн тээврийн шинэчлэл хийж, шинэ хувилбаруудыг иргэддээ санал болгох шаардлагатай. Хүн төвтэй замуудыг маш сайн тавих шаардлагатай. Автомашиндаа бус хүндээ төвлөрсөн бодлого гаргавал түгжрэлийг бууруулж чадна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: 2024 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр чинь үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд хэдэн хувьтай хэрэгжих вэ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ойлголт байгаа юу. Үүнийг үргэлжлүүлэх үү, өөр хэлбэрээр явах юм уу.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва: 20 минутын хот мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын иргэдийн сонголт. Энэ мөрийн хөтөлбөрт итгэж манай намын 40 төлөөлөгчид саналаа өгсөн. Энэ бол Засаг даргын үүрэг. Мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Бид хоёр дахь жил дээрээ явж байна. Дагуул хотуудыг байгуулахаас илүү тулгамдаж байгаа асуудлууд байгаа. Шат дараатай төслүүдийг эрэмбэлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэлээ.
“Туулын хурдны замын төслийг эргэж харах шаардлагатай”
Тэрээр мөн хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хотын дарга Б.Пүрэвдагва "Мега төслүүд иргэдийн маш их шүүмжлэл, эргэлзээг дагууллаа. Олон улсын жишээг харахад өртгийн тэнцвэр, иргэдийн оролцоотой хот байх зарчмыг барьж байна. Бид өнгөрсөн хугацаанд эдгээр зарчмыг алдсан юм болов уу, ингээд шүүмжлэлд өртөв үү гэж харж байгаа. Хэрэв би хотын дарга болбол эрэмбийг гаргана. Хамгийн оновчтой төсөвлөлт мөн үү гэдгийг эрэмбэлж мега төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн иргэдийн оролцоо, үнэлэлт дүгнэлтэд үндэслэн эдгээр төслийг цааш үргэлжлүүлнэ. Залуу хүний хувьд би гаднын хөрөнгө оруулалт нээлттэй байгаасай, гаднын хөрөнгө оруулалтыг илүү их татах юм сан гэж боддог. Би улстөржихгүй, надад улстөржих цаг алга. Иргэд улс төрийн хэрүүл, талцлаас залхжээ. Одоо зүгээр л ажлаа хийцгээе. Би ажлаа мэддэг, иргэдийнхээ амьдрал, асуудлыг мэддэг сэтгэлтэй хүмүүстэй ажиллана. Туулын хурдны замын төсөл дээр эргэж харах шаардлагатай. Байгаль эхийг эвдэж байж энэ том төслийг хэрэгжүүлж болохгүй. Туул голд шумбаж өссөн хүний хувьд энэ мега төсөл явах ёстой. Гэхдээ байгаль орчноо эвдэж болохгүй гэсэн зарчим баримтална.Олон хулгайтай холбоотой асуудлууд өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарсан. Хэрэв ямар нэгэн байдлаар иргэдийн татварын мөнгөнөөс холбогдох хүмүүс нь хувийн ашиг сонирхлоор гаргуулсан тохиолдолд “ямар ч хайргүйгээр шийднэ” гэдгээ улстөрчид болон журмын нөхдөдөө хэлье. Улстөрч, журмын нөхдөдөө хэлэхэд над руу нэг ч ашиг сонирхол шингэсэн дуудлага, мессеж битгий бич. Би завгүй байх болно. Зургаадугаар сар гаргаад төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Дайны нөхцөл байдалтай холбоотой түлшний үнэ өсчихлөө. Маш тогтворгүй нөхцөл байдалд байна. Зуны улиралд томоохон бүтээн байгуулалтаа явуулахын тулд тодотгохоос өөр аргагүй" гэлээ.Трамвай, метроны төсөл байна. Трамвайд 350 орчим, 145 тэрбум, нийт 900 гаруй тэрбум төгрөг тусжээ. Бүх төслийн нэгжтэй уулзана. Иргэдийн санаа бодол чухал байна. Үр ашигтайгаас нь эхэлж явуулна, алийг зогсоож, алийг үргэлжлүүлэхийг одоо хэлэхэд эрт байна. Холбогдох албан тушаалтнуудтай уулзаад шийдвэрээ гаргана” гэлээ.
Улмаар өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)



37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
"Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох эрхийг нээнэ"
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Б.Пүрэвдагва: Татвар, төлбөр огт нэмэхгүй, хүндээ ээлтэй хотын төлөө ажил хийе
Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг зургаадугаар сарын 1-нээс эхлэн өвлөгчид шилжүүлнэ
БАЙР СУУРЬ: МАН & АН-ын дарга нар юу өгүүлэв
МЭК-ийн судалгаа Х.Нямбаатар дээр үнэмшилгүй байлаа...
САНГИЙН БОЙПОРЫГ ТАМХИНЫ ИШЭЭР ДҮҮРГЭХ ҮҮ?!
Ирэх Даваа гарагт бүх нийтээр амарна
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв
Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн эрүүг хугалж, шанааг нь цөмлөжээ
Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн
ТАНИЛЦ: Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томилогдож, тамгаа авсан Х.Батжаргал
"Хүүхдүүддээ мөнгө хадгалах нь зөв, гэхдээ нөгөө талдаа ирээдүйн өв сангийн хүүгийн орлогоос нь одоо үедээ хөрөнгө оруулалт хийе"
ИТАЛИ ДИЗАЙНЫ ТӨГС ШИЙДЭЛ: “ИХ ХҮРЭЭ” РЕЗИДЕНС БОРЛУУЛАЛТАА НЭЭЖ, ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар мэдээллүүд...
Хүүхдийн баярын өдөр архи, согтууруулах ундааг хориглоно
АН-ын лидер О.Цогтгэрэл үү, С.Баярцогт уу?
ТАНИЛЦ: "Улаанбаатар марафон 2026" гүйлтийн цагийн хуваарь
Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг
Т.Даваадалайгийн хилийн хоригийг өөрчилж 1 сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
Сэтгүүлч Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар боллоо
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.