“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа

1 цаг 32 минутын өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, зээлээр санхүүждэг, төслийн шинжтэй, ач холбогдолгүй 10 компанийг татан буулгах шийдвэр гаргасан байна. 

Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай дараах мэдээллийг өглөө. 

Уг компаниудыг татан буулгаснаар 260 орчим орон тоог оновчтой болгох, захиргааны зардлыг 10 хувиар, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулах ба нийт ₮67 тэрбумын хэмнэлт хийх тооцоо гарчээ. 

Цаашид төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр түрээс төлдгийг болиулж, төрийн өмчит сул орон байр, хөрөнгүүдээ ашиглах зэргээр түрээсийн зардлыг бууруулах аж. 

Мөн "Эрдэнэс Монгол" нэгдэл нь хуулиараа хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компани, байгалийн баялгаас орж ирж байгаа орлогыг өсгөж үржүүлэх чиг үүрэгтэй компани. 

Иймд дээрх хуульд заасан чиглэл рүү бүрэн үйл ажиллагаагаа төвлөрүүлж, хөрөнгийн удирдлага, гадаад дотоодоос хөрөнгө оруулалт татах, IPO гаргах чиглэл рүү өөрчлөн зохион байгуулах шийдвэр гарсан байна. 

Зургаадугаар сарын 15-наас "Эрдэнэс Монгол" компанийн нэрийг өөрчлөн "Чингис хаан үндэсний баялгийн сан корпорац" болгон олон улсын зах зээлд гарах томоохон нэгдэл болгож өөрчилж байгаа аж. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.