А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй

1 цаг 23 минутын өмнө

3 настай хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулж байгаа

Онцгой байдлын Ерөнхий газраас Төв аймгийн Заамар сумын нутагт өрмийн хуучин цооног руу унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Хурандаа А.Дашням “Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар баг Ар Наймган гэдэг газарт гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэдэг дуудлага Төв аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Ингээд Төв аймгийн Онцгой байдлын газраас аврах баг гарсан. Мөн нэмэлтээр манай эрэн хайх аврах, Уул уурхайн аврах ангийнхан нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж очсон. Очиход хуучин өрмийн 30-50 метрийн цооногт 3 настай Х гэх эмэгтэй хүүхэд санамсаргүй байдлаар унасан байсан.

Аврах бүлэг Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд хөлөөрөө ороод гацсан байдалтай, тухай үед амьсгалж байсан хариу үзүүлээгүй. Камераар амьсгалын шуум сонсогдсон. Гүн нүхэнд унасан учраас хөл гар нь хугарсан байх магадлалтай. Одоогийн байдлаар 20 гаруй цаг болж байна. Давчуу зайнд хөдөлгөөнгүй удаан байна гэдэг бол маш хүнд асуудал. Тухайн нутагт дэвсгэр өрөмлөгийн уурхайн явуулдаг юм байна лээ. Одоогоор нарийн мэдээлэл байхгүй байна.

Цагдаагийн байгууллагаас нарийн мэдээлэл авах хэрэгтэй байх. Тухайн нутагт дэвсгэрт хүүхдийн аав ээж нь ажил хийдэг гэсэн мэдээлэл байна. Ажлаа хийж байхад ийм харамсалтай зүйл болсон байна лээ. Ажиллагааны хувьд хүндрэлтэй байгаа. Бид 4 метрын зайтайгаар хөдлөн ухалтыг хийхээр төлөвсөн. Одоогийн байдлаар 20 гаруй техник ажиллаж байна. Энэ нь уурхайн хэмжээ малталтын хэмжээний ажил явагдаж байна. Тухайн ослын газарт эмнэлгийн байгууллага сэтгэлзүйч бүх хүмүүс байгаа. Ар гэрийн хүмүүсийг эрүүл мэндийн байгууллага хяналтандаа авч байна. Бүх талын ажлыг холбогдох байгууллага хамтарч хийж байна" гэв.

 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.