Өнөөдөр хаагдсан зам

5 сар 29. 10:39

Тавдугаар сарын 29-ний өдөр

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Зүүн урсгал)
Зам хаах хугацаа:

  • 2026 оны 05-р сарын 29-ны өдөр 06:00 цагаас-23:00 цаг хүртэл

Мөн тавдугаар сарын 30-ны өдөр тус замын баруун урсгалыг хааж, үргэлжлүүлэн хучилтын ажил гүйцэтгэх аж.

Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Баруун урсгал)
Зам хаах хугацаа:

  • 2026 оны 05-р сарын 30-ны өдөр 06:00 цагаас-23:00 цаг хүртэл авто замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ. 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.