
Ерэн оны үед Их сургуульд нэр төртэй багшилж, басчиг дэвшилтэт үзэлтэн байж, сургууль дээр нь болж байгаа Ардчилсан үзэлтэй залуу багш нар, оюутнуудыг ил далдаар дэмжиж, тэр байтугай өрөө тасалгаа хүртэл гаргаж өгч байсан Р.Нямдорж гуай нэгэнтээ ярихдаа “Саяхан би телевизийн ярилцлага үзэж суулаа. Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцсон, нэртэй төртэй хүний хүүхэд, АН-аас төрд өндөр алба хашиж явсан эмэгтэй ерэн оны ардчиллын түүхийг худлаа ярихыг сонслоо. Зарим зүйлийнх нь гэрч нь би юм. Тэгээд юу бодогдов гэхээр бүх гэрчүүд нь, оролцогчид нь амьд байгаа өчигдрийн түүхийг ингэж худлаа ярьж байгаа юм чинь алсарч байгаа түүхэн үйл явдлууд, мөн ирэх цаг хугацааны түүхийг ч бид шал худлаа зохиож чадах юм байна гэж харамслаа” хэмээн ярьж билээ. Энэ бол эхлэл.
Өдгөө өдөр ирэх тусам монголчууд бидний худал хуурмаг, Төр засгаасаа эхтэй, улстөрчдийн оролцоотой худал хуурмагууд улам төгсөрч байгаа нь аймшигтай санагдах боллоо. Энэ улсын бүх салбарт худал хуурмаг бүхэн нэвчин шингэлээ. Нийгмийн оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлдөг сэтгүүл зүй, урлаг соёл, утга зохиолын хүрээнд хүртэл үнэн үгүй болов. Монголчууд нийтлэгдээ мэдэж, бахархан үзэх болсон, сүүлийн үеийн гайгүй бүтээлүүдийн нэг болох “Байтаг богд” киногоор наад зах нь жишээлж болно. Судлаачид, цэргийн түүхчид, үйл явдлын гэрчүүдтэй уулзаж явсан хүмүүс бүгд энэ киног шүүмжилж, бодит байдлаасаа дэндүү хазайлгасан хэмээн өөрсдийн хүрээндээ ярьж байгаа. Өөрсдийн л хүрээн дотроо шүү. Нэгэнт нийгэмд хүчээ авчихсан киног тэд сөрөх, үнэнийг нь хэлэхээс халирч байгаа нь илт. Өнөөдрийн нийгэм ийм л айдастай, үзэл бодол, оюун санааны эрх чөлөөгүй болж. Түүхэн хэрэг явдлын тухайд: 1947 оны 8 дугаар сард Байтаг богд уулын Бүдүүн харгайтад болсон зэвсэгт мөргөлдөөнийг газар дээр нь очиж мөрдөн шалгаж тогтоосон. Засгийн газрын комиссын тэргүүн, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш гуайн албан ёсны дүгнэлт, олон хүний нотолсон баримт, үзсэн харсныг баримтжуулсан зураг оролцсон бүх хүмүүсийн өгсөн байцаалт, нэжгээд тооны хүмүүс бүрэлдэхүүнд багтсан комиссынхны газар дээр нь сумны хонгио нэг бүр, дуссан цус, мөлхсөн газар бүрийг баримтжуулсан материалууд архивт онцгой сайн хадгалагдсан байдаг. Түүгээр ч зогсохгүй тэр бүгдээ албан ёсоор “Дархан хилийн домогт сургамж” гэж ногоон хавтастай баримтад том ном болгосон.
Тэдгээр гарцаагүй нотлох баримтаар бол өдгөө баатар гэх шахуу цоллох болсон постын ахлагч нэгэн бээр есөн цэргийнхээ хамтаар ямар ч эсрэг үйлдэл хийлгүй 90 орчим гоминданы морьт цэргийг харсаар хил давуулж, тэдгээр нь бүр байрлалаа тухтай эзэлж аваад манай 10 хилчин рүү гал нээсэн байдаг. Эхний буун дуунаар гурав нь газар дээрээ амь үрэгдсэн. Тэдний үхэхийг харсан гурав нь арагшаа шууд зугтаасан. Харамсалтай нь арай урд өндөрлөг дээр нь байсан Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав нь зугтаж амжилгүй бүслэгдчихсэн байдаг. Бүслэгдсэн гурваа аврахын төлөө зугтсан гурав нь ганц сум ч илгээгээгүй. Ингээд хөөрхий ямар ч аргагүй битүү цагирагт орсон гурван байлдагч амиа хамгаалахын тулд байгаа сумаа тавьж, амь эрсэдсэн. Гурвууланд нь БНМАУ-ын баатар цол нэхэн олгосон. Бодит түүх ердөө л энэ. Түүхэн бодит үнэн бол тэдгээр 10 хилчний нэг нь хэл хүргэхээр явсан, гурав нь амь зулбан зугтаасан, гурав нь ямар ч мэргэжлийн удирдлагагүйгээр газар дээрээ нам буудуулсан. Бүслэгдсэн гурав нь гарцгүй болсон учир буудалцаад байршил дээрээ нас барцгаасан. Кинон дээр гардаг шиг, цус урсгасан зоригт тулалдаан, эх орон, газар шорооны төлөөх тэмцэл огт өрнөөгүй. Өнөөдрийн бүхэн ДОМОГ. Ийм л бодит үнэн юм. Гэвч муу зүйлд сайн тал заавал байдаг гэдэг шиг үйл явдлыг домогшуулж, өнөөдрийн хүмүүсийн эх оронч үзлийг сэргээхэд нэмэр болсон байх.
Энэ киног онцгойлон кейс болгож байгаа нь тэр 10 хилчний домог, уран сайхны хэтрүүлэгт ач холбогдол өгч байгаа юм биш. Гучин жилийн өмнөх Ардчилсан хувьсгалын түүх, арай цаадах 1940 оны түүхэн хэрэг явдлууд бүгд худлаар явж, одоо бүр соц нийгмийн үеийнх шиг ҮЗЭЛ СУРТАЛ болгож байгаа нь урхаг ихтэй юм. Даамжирвал цаашдаа их аюултай. Халдвар тархалт ихтэй. Яг өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал тэр чигээрээ энэ мэт худал түүх домог руу явж, хуулбарлагдаж байна. Үнэн юмгүй улс орон болж байна гэсэн үг. Худал бүгдэд нь ард түмэн итгэж байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл үндэстний мөхөл.
Тэгэхээр бүгдээрээ өчигдөр, өнөөдөр, бас маргаашийн тухайд ҮНЭН л хандъя, ҮНЭН л байцгаая. Өнөөдөр Хотын шинэ даргын тухай ид хэлэлцэгдэж байна. Гэхдээ худлаа ярианууд. Юу үнэн гэвэл хотын шинэ дарга юу ч хийж чадахгүй нь л үнэн. Ямар ч шинэ ажил хийх боломжгүй болчихсон нь бодит үнэн. Яг үүнтэй адил шинэ залуу Ерөнхий сайдын зүгээс лав л өнөөдөртөө Монгол Улсын төлөө ямар ч ахиц дэвшилтэй ажил хийж, үр дүнг нь үзэж чадахгүй нь бас бодит үнэн. Их хурлын дарга бол бүр ч хүнд. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг өнөөдрийн парламентыг яаж нэг зүгт харуулна гэж. Ийм Их хурлыг эмхлэн удирдаж, хэрэгтэй хууль баталж, хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Гэтэл энэ үнэнийг зүгээр худал хуурмаг яриагаар үнэн юм шиг болгож байна. Байтаг богдын домогт 10 баатар гэдэг шиг л баатруудыг МАН-ын зүгээс УИХ, ЗГ, Нийслэлд тавьж гавьяаг байгуулахыг нь хүлээж байгаа гэх. Үүнд нь ард түмний хэсэг нь итгэнэ. Энэ л эмгэнэл. Тэр худал үзэл суртлаа онцгой хийж байна. Худал хуурмагийн үр дүн гэж байдаг уу. Байдаг учраас л өнөөдөр бидний байгаа царай энэ. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд Монголын улстөрчид ямар түүхэн гавьяа байгуулав. Кино хийе л дээ. Тэгээд түүнийгээ үзэл суртал болгоё. Гэтэл зохиогоод, худлаа ч болтугай үзэл суртлын гарамгай хэрэгсэл болгочих бүтээл гарахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл бүгд худлаа дүр эсгэж ирсэн юм чинь. Гэсэн худлыг бид сонсож байна, цаашид ч сонссоор хэдэн оныг үзэх бол...
Ийм ёс суртахуунгүй нийгэмд бид живчихлээ. Бүр уусаад, ийм л байх ёстой мэт, улс төр гэдэг нь өөрөө ийм увайгүй, бэртэгчин байхыг хэлдэг мэт ойлгодог болчихлоо. Энэ чөтгөрийн тойргоосоо гарч чадах нь өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай худал хуурмаг мэдээлэл хэр хүчтэй байхаас шалтгаална. Маргаашдаа итгэх итгэлгүй ард түмэн болж хувирсан нь бодит үнэн. Эдгээрээс гарах дүгнэлт нь юу байх вэ. Нэгдүгээрт, бид ийм л ард түмэн. Худалч, хулгайч, богино зайнд сэтгэдэг. Аливаа үндэстэн, хувь хүн ч өөрсдийн удам судар, түүх замналаараа бахархаж, үнэт зүйлээ болгодог. Бид төрт ёсны 2000 жилийн түүхтэй, дэлхийн дэг журмыг тогтоож явсан ард түмэн гэдгээ бахархал дүүрэн ярьдаг. Гэтэл өдий хүртэлх хугацаандаа яагаад үргэлж доройтов. Энэ ертөнцийн хамгийн хүйтэн, таагүй цаг агаарын бүслүүрт хэдүүлээ тунаж үлдэв. Ийм газар орон, байгаль руу хэн ч дайрахгүй шүү дээ. Жаргалтай газар биш. Энэ мэт үнэнээ л ярьж, хүлээн зөвшөөрцгөөе. Хоёрдугаарт, бид сайн түүх доторх муу уламжлалаасаа үргэлж сэрэмжлэх ёстой. Бид бага хаадын үеэс эхлээд үргэлж дотроо хагалан бутарч, дайтаж, нэгнээ хорлож, хороож, хамгийн муухай нь Монголын түүхэнд өнөөдөр хүртэл урвагчидтай явж ирлээ. Энэ муу зан, муухай түүхээ үнэнээр нь ярьж, ярьсныхаа хэрээр дор бүрдээ сэрэмжилж, бүх салбарт, бүх шатанд үнэнд ойр ажилаж амьдарцгаая. Эхлээд ийм систем, тогтолцоог энэ улс оронд, амьдран буй нийгэмдээ бий болгоё. Ингэж байж Монгол Улс хөгжил дэвшлийн тухай ярина. Ард түмэн бүгдээр сайхан амьдрал руу дөхөх болно.
Давтан хэлье. Өчигдрийн түүхээ үнэнээр нь үлдээе. Өнөөдрийн үйл хэргээ үнэнээр явуулъя. Ингэсэн цагт маргаашийн сайн сайхан цаг бодитой ирнэ. Шударга ёс, өндөр ёс суртахуун, үндэсний үнэт зүйл дээр нэгдэцгээе. Худал хуурмагаа дарж чадахгүй бол маргаашийн ирээдүй бүрхэг, тодорхойгүй. Яг одоо бол монголчууд бидний бүх зүйл худал хуурмаг руу улам ихээр явж байна. Хазаарлан зогсоох цаг болжээ. Үүний төлөө хүн бүхэн хичээж, ҮНЭН-тэй нөхөрлөе...
Б.Нямаа
ӨДРИЙН СОНИН


Танилц: 7,8-р сард цаг агаар ямар байх вэ
ТАМХИНЫ ҮНЭ ХЭТ ӨНДӨР БАЙВАЛ ИРГЭД АЛЬ БОЛОХ ТАТВАРААС ЗАЙЛХИЙНЭ
Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ
З.Боргилмаа: Сэтгүүлчдийг дандаа хорьж шалгаж, өөрөөр нь гэм бурууг хүлээлгэдэг аймшигтай жишиг тогтлоо

Мянган хүүхдийн зуслан ашиглалтад оруулна хэмээн хотын дарга "том" амлав
ТАНИЛЦ: Өнөөдрөөс 10 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд
Монголчууд бидний бүх зүйл худал хуурмаг руу явж байна
"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.