Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

1 цаг 21 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Жаргалант сум

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд тавдугаар сарын 31-нд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, тус сумын 5-р багт хүүхэд тогонд цохиулж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явуулахад "2 настай эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан утаснаас барьж тогонд цохиулан нас барсан" болох нь тогтоогдсон байна. 

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд иргэд, тэр дундаа хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж, арилгах ажлыг аймаг даяар эхлүүллээ хэмээн Засаг дарга нь зургаа нийтлэв. Нийгмийн сүлжээнд ийнхүү дээр дооргүй ажиллаж байгаагаа тайлагнаж  нийтэлж байгаа ч бодит байдал дээр шуурхай ажиллаж, эс аюулаас сэргийлж, хүртээмжгүй ажиллаж байгаагийн тод илрэлийг эл харамсалтай үйл явдлаас харж болно.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.