ЭМГЭНЭЛ

1 цаг 10 минутын өмнө

хүүхэд наснаасаа хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай өсөж хүмүүжин,

Самдан овогтой Санжид нь 1947 оны зуны эхэн сард Архангай аймгийн Цэцэрлэг сумын Улаан эрэг хэмээх газар айлын зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүү болон мэндэлжээ.

Тэрбээр хүүхэд наснаасаа хөдөлмөрч, хичээнгүй зан чанартай өсөж хүмүүжин, сумынхаа дунд сургуулийг төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Улмаар 1968 онд Авто инженерийн сургуулийг жолооч мэргэжлээр төгсөж, Улаанбаатар хотноо ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн юм. Самдангийн Санжид нь амьдралынхаа турш улс орон, байгууллага хамт олондоо үнэнчээр зүтгэн, мэргэжлийн өндөр ур чадвар, хөдөлмөрч зан чанараараа хамт олныхоо дунд нэр хүндтэй ажилтан байлаа. Тэрээр:

• 1977 онд Жуулчин компанид жолооч,

• 1980 оноос Засах хүмүүжүүлэх газрын буюу өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Авто баазад жолооч,

• 1998 оноос Монгол Ардын Хувьсгалт Намын Авто баазад жолооч,

• 2001 оноос МОНЦАМЭ агентлагт жолоочоор тус тус ажиллаж, улмаар гавьяаны амралтаа эдэлж тэтгэвэртээ гарсан билээ.

Түүний олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай ажиллагааг төр засаг өндрөөр үнэлж, “Осолгүй манлай жолооч”, “Онц тээвэрчин” цол тэмдэг, төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, төр засгийн ойн медалиудаар шагнаж байв. Тэрээр үр хүүхэд, ач зээ нартаа хөдөлмөрч, шударга, хүнлэг байхыг үлгэрлэн сургаж, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олныхоо дунд хүндлэгдсэн эрхэм хүн байлаа. Ум сайн амгалан болтугай.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ЭМГЭНЭЛ1 цаг 10 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.