
Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өөрийн болгосон хүн л бусдаас ялгарч чаддаг.
Энэ жишгээр өөрийн чадварыг тасралтгүй хөгжүүлж, Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нээн гялалзаж яваа залуу тамирчдын нэг бол А.Цагаадай юм. Өөрийн сонголтдоо эргэж буцахгүй, амжилтын буухиагаа үргэлжлүүлж байгаа шаргуу, хичээнгүй зан чанар нь түүнийг хэн бэ гэдгийг илтгэнэ. Нас залуу, цус шингэн түүнийг ирээдүйд илүү их амжилт, том тэмцээнүүд хүлээж байгаа нь дамжиггүй. "Зууны мэдээ" сонины энэ удаагийн "Амжилтын эзэн" буландаа U20 насны 2026 оны Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 12б ангийн сурагч А.Цагаадайг онцолж байна.
"Ялагдал бол төгсгөл биш, харин ирээдүйн их ялалтын амт"
А.Цагаадайгийн аав цэргийн албанд үүрэг гүйцэтгэх, тангараг өргөсөн мөрдэстөн билээ. Тиймдээ ч хүү нь ааваасаа үлгэрлэн, цэргийн төрөлжсөн сургалттай "Тэмүүжин Өрлөг" сургуулийг сонгон суралцсанаар их амжилтынх нь суурь тавигджээ. Түүнийг бусдаас илүү хурд, тэсрэлттэйг биеийн тамирын багш нь анх олж харсан гэдэг. Ийнхүү "Алдар" спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Уянгын шавь болж, арвин түүхтэй "Алдар" спорт хороогоор овоглогдох болжээ.
Холын зайн гүйлтийн спортод хурдтай байхаас гадна тэсвэр тэвчээр зааж амжилтаа ахиулдаг нь тамирчин бүрийн баримталдаг хатуу зарчим юм. Нэг секунд, нэг хором гэдэг жирийн хүний хувьд нүд ирмэхийн зуур өнгөрөх хугацаа ч, их спортын тамирчдад олон жилийн хичээл зүтгэл, асгаруулсан хөлсний үнэ цэнийг шийддэг асар хариуцлагатай мөч байдаг. А.Цагаадай 2025 оны Зүүн Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа тактикийн багахан алдаа гаргаж, ердөө ганцхан секундийн зөрүүгээр хүрэл медалиас мултарч байв. Гэвч тэрээр тамирчин хүний сэтгэлийн хатыг тод харуулж, "Ялагдал бол төгсгөл биш, харин ирээдүйн их ялалтын амт" гэдэг үгийг үйлдлээрээ баталж чадсан юм.
А.Цагаадай шантарсангүй, бас мохсонгүй. Хонконгт болсон 22 дахь удаагийн 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийгөө батлан харуулах, олон улсын хэмжээний тамирчин болох гараа боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайн гүйлтэд Азийн шилдэг залуустай мөр зэрэгцэн уралдаж, 15 минут 37.38 секундийн амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү амжилт нь Монголын залуучуудын хөнгөн атлетикийн түүхэнд холын зайн гүйлтээр тивийн хэмжээнээс авсан түүхэн амжилтын нэг болон үлдэв. Ингэхдээ зөвхөн медаль аваад зогсохгүй, өмнөх хувийн дээд амжилтаа 13 секундээр ахиулжээ. Мөн 3000 метрийн саадтай гүйлтэд 10:44.95 минутын амжилт үзүүлэн, 2008 онд тогтоогдсон U20 насны улсын дээд амжилт болох 10:44.95 минутыг шинэчилж Монгол Улсын шинэ рекордын эзэн болжээ.
18 насандаа олон улсын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, медалийн тавцанд зогссон түүнийг спорт сонирхогчид болон мэргэжилтнүүд Монголын хөнгөн атлетикийн спортын шилдэг тамирчин Б.Сэр-Одын залгамж халаа хэмээн өндрөөр үнэлж байна. "Тэмүүжин Өрлөг" сургуулийн ширээнээс тивийн аваргын тавцанд хүрсэн А.Цагаадайн түүх олон хүүхэд залууст урам зориг, үлгэр дуурайлал болох нь дамжиггүй. Сонгосон замаасаа хазайлгүй, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурьсгах их ирээдүй энэ бахархалт хүүг хүлээж байна.



С.БАТТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)


ТАНИЛЦ: Монгол улсын хамгийн өндөр боловсролтой бөх М.Намхайринчэн
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Д.Дэжидмаа: Хүрээлэх хүмүүс олон ч, чин сэтгэлээсээ ойлгож, сонсох хүн ховор байх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлдэг
Секундээр хэмжигдэх амжилтын эзэн А.Цагаадай
Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ
Нэгдүгээр хорооллын арын авто замын зураг төсөлд шаардлагатай өөрчлөлтийг оруулж иргэдэд танилцуулахаар болжээ
АЗИЙН ИПОТЕКИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД МОНГОЛД ЧУУЛНА
Шүүхэд сэвэлзсэн салхи ба Ц.Цогтыг дэмжсэний цаана...
Д.Батлут: Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон
ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА
Аппликейшнээр торгууль мэдээлсэн 8,661 иргэнд 261,129,200 төгрөгийн урамшуулал олгоно
Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
"Энэ зун баруун аймгуудаар хэт халж, төв болон зүүн бүсээр аадар бороо орно"
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Бичлэг: “Прокурор, багш, дипломат ажилтан зэрэг хар тамхи ашиглах гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдож байсан”
Ч.Лодойсамбуу: Аливаа үндэстнийг сулруулах хамгийн амархан арга бол бахархлыг нь эвдэх их гүрнүүдийн бодлого байдаг
БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй, гар мухар гэдгийг сүүлийн хэдэн өдрийн жишээ харууллаа
ЭМГЭНЭЛ
ТОМЧУУД ӨӨДГҮЙ: Хүүхдийн баяраар ч хүүхдээ "хамгаалж чадаагүй" баримтууд!!!
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням
БИЧЛЭГ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРТЭЙ ТАНИЛЦ
ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн дэлгэгдлээ
Т.Мөнхсайхан: Мэргэжлийн хүн удирдахад цаг хугацаа алдахгүй өөрөө зөв шийдвэр гаргадаг, цалин нь өнөөдрийг хүртэл нэмэгдээгүй байна
Хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олджээ
Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?
МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томиллоо
Өнөө орой Улсын Хүүхэд, Залуучуудын Театраас Өндөр настан автобусны буудал хүртэлх авто замын нэг урсгалыг нээнэ
О.Амгаланбаатарынх унаж, П.Сайнзориг нарынх дэмжигдэв
Маргааш “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” үзэсгэлэнгийн нээлт болно
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.