Танилц: Хотын ерөнхий менежерээр томилогдсон Ч.Мэндбаярын ХОМ

1 цаг 17 минутын өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнгөрсөн долоо хоногт нэгэн томилгоог хийжээ.

Тодруулбал Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийг чөлөөлж түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаярыг ажиллуулахаар болсон байна.

НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр нь Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг хариуцаж ажилладаг Орон "Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар"(ОСНААУГ) ОНӨААТҮГ-ын даргын албыг хашдаг "давхар дээлтэй".

Түүний ажлын туршлага:

2000-2003 он Зэвсэгт хүчний 150-р анги салаан захирагч

2003-2006 он "Амин-Од" ХХК-ийн захирал

2006-2007 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга

2007-2008 он Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн

2010-2011 он "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн

2013-2015 он "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал

2016-2019 он Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга

2019-2020 он "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын дарга

2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогджээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын ерөнхий менежер нь хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэгтэй байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулаан, зам тээвэр, холбоо, орон сууц, үйлдвэр үйлчилгээний бодлогыг тодорхойлох, удирдан зохион байгуулах, хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нийслэлийн нутгийн захиргааны байгууллага юм.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ЭМГЭНЭЛ6 сар 4. 10:53
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.