
Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байв. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан. Харин 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.
“Хар тамхи тахал болсон”
Тиймээс хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцолж байв. Тэрээр “Хар тамхи тахал болсон. Үндэстэн дамнасан, маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болж хувирсан. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хараа хяналт, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх олон цогц ажил шаардлагатай байгаа. Бид энэ аюулыг таниулах урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн учраас санаа зовох түвшинд хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч Засгийн газар, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад удаа дараа чиглэл өгсөн учраас эрхзүйн орчноо шинэчлэхээр болсон” гэсэн юм.
Анхаарал татах тоо баримтууд
Хууль санаачлагчдын зүгээс УИХ-ын гишүүдэд хуулийн төслөө танилцуулж, тэдний асуултад тоо баримтууд хариулж байв. Тэр дундаас анхаарал татсан баримтууд хүргэе.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн.
-Энэ төрлийн хэрэг бүртгэл, шийдвэрлэсэн байдал 2000 гарсан. Уг хэрэгт холбогдогчдын 80 хувь нь залуучууд буюу 18-35 насныхан.
-Нэг сарын өмнө гэхэд Турк, Польш улсаас манай улс руу олон жил хар тамхи нийлүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн заримыг нь баривчилж, авч ирсэн.
-Сүүлийн арван жилийн тоон мэдээллээс харахад энэ төрлийн гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон. Тодруулбал, хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан тав, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан гурав, багш нэг.
-Тэдний зургаад хорих ял, дөрөвт нь зорчих эрх хязгаарлах ял, нэгд нь торгох, долоод нь тэнсэн харгалзах зэрэг ял оноосон байна. Эдгээр хүмүүс ашиглах буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.
-Архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. 2023 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй.
-11 аймгийн нутаг дэвсгэрт олсны төрлийн ургамал ургадаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олсны төрлийн ургамлыг бүрэн устгах зорилт тавьсан. Бүрэн устгахад арга ажиллагаагаа өөрчлөхгүй бол үр нь хөрсөнд байгаа учраас үр дүнгүй тохиолдол бий.
Хууль батлагдвал...
-Олон улсад хэрэглэж байгаа хандлага нь хэрэглэсэн хүнийг ялын бодлогоор айлгахаас илүүтэй эмчлэх, эргэж нийгэмшүүлэх чиглэлд анхаарч байгаа. Шинэчилсэн хуулийн төслөөр хэрэглэгчийг албадан эмчлэх, 30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн байдлаар зохицуулж байгаа.
-Донтох эмгэгтэй, хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа ирээд эмчлүүлье гэвэл зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаас илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ял шийтгэл хүлээлгэхгүй байх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалт тусгасан.
-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нарийн зохион байгуулалттай хийгддэг учраас тэмцэх арга ажиллагааны хувьд Хар тамхитай тэмцэх алба бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана.
- Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн хариуцлагын зохицуулалтад тодорхой сул талууд бий. Жишээлбэл, Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таван төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцдог бол үүнээс цааш үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэх зэрэг илүү ноцтой үр дагавартай үйлдлүүд нь эрүүгийн хариуцлагад бүрэн хамрагддаггүй, зөрчлийн хуулиар торгуулиад өнгөрөх тохиолдол байдаг. Тиймээс эдгээр ноцтой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хариуцлагыг чангатгахаар оруулж иржээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)



Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…
Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлал Хятад-БНАСАУ-ын харилцааны шинэ хуудсыг нээнэ
ТАНИЛЦ: Ойрын тав хоногийн цаг агаарын мэдээ
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа
Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна
Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв
Танилц: Хотын ерөнхий менежерээр томилогдсон Ч.Мэндбаярын ХОМ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Д.Дэжидмаа: Хүрээлэх хүмүүс олон ч, чин сэтгэлээсээ ойлгож, сонсох хүн ховор байх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлдэг
Секундээр хэмжигдэх амжилтын эзэн А.Цагаадай
Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ
Нэгдүгээр хорооллын арын авто замын зураг төсөлд шаардлагатай өөрчлөлтийг оруулж иргэдэд танилцуулахаар болжээ
АЗИЙН ИПОТЕКИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮД МОНГОЛД ЧУУЛНА
Шүүхэд сэвэлзсэн салхи ба Ц.Цогтыг дэмжсэний цаана...
Д.Батлут: Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон
ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛНА
Аппликейшнээр торгууль мэдээлсэн 8,661 иргэнд 261,129,200 төгрөгийн урамшуулал олгоно
Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
"Энэ зун баруун аймгуудаар хэт халж, төв болон зүүн бүсээр аадар бороо орно"
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Бичлэг: “Прокурор, багш, дипломат ажилтан зэрэг хар тамхи ашиглах гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдож байсан”
Ч.Лодойсамбуу: Аливаа үндэстнийг сулруулах хамгийн амархан арга бол бахархлыг нь эвдэх их гүрнүүдийн бодлого байдаг
БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй, гар мухар гэдгийг сүүлийн хэдэн өдрийн жишээ харууллаа
ЭМГЭНЭЛ
ТОМЧУУД ӨӨДГҮЙ: Хүүхдийн баяраар ч хүүхдээ "хамгаалж чадаагүй" баримтууд!!!
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Оюутолгойн хэлэлцээ: О.Батнайрамдал VS Г.Дамдинням
БИЧЛЭГ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРТЭЙ ТАНИЛЦ
ФОТО: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн дэлгэгдлээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.