Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд 2-3 цагийн хугацаанд авто зогсоолыг үнэгүй ашиглана

1 цаг 15 минутын өмнө

Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог


Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг  үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.

Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавиад алга болно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.

Энэ асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байна. Ямар байдлаар шийдэх вэ гэвэл, Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тайлбарлав.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ЭМГЭНЭЛ6 сар 4. 10:53
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.