Хавайн арлын нэгэн иргэн АНУ-д жуулчилж яваад Лас-Вегас хотын төв хэсэгт орших зочид буудлын казиногоос нэг сая ам доллар хожижээ. Тэрбээр тус казиногийн автомат тоглоомоор 5 минут тоглох үеэрээ ийн нэг сая ам доллар хожсон жекпот авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сансрыг эзэмших асуудалд илүү анхаарал хандуулж эхэлсэн. Энэ нь дэлхийгээс гаднах орон зайг зайг зэвсэгжүүлэхэд хүргэж болзошгүй юм. Д.Трамп сансрын зэвсэгт хүчийг байгуулах захиалгыг өгөөд байгаа бөгөөд ингэж баймаажин улс орныхоо зэвсэгт хүчний бүрэн дүр төрхийг бий болгоно хэмээн үзэж байна. Трампын энэ шийдвэр Пентагоны хувьд цэргийн шинэ төслүүдийг хэрэгжүүлж, хөгжүүлэхэд нэмэлт санхүүжилт авах боломж олгож байна. Харин АНУ-ын энэ алхамыг олон улсын хамтын нийгэмлэг сансрын уудмыг бүрэн зэвсэгжүүлэхэд хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм.
АНУ-ын Төрийн департаментийн албан хаагч “АНУ ирэх сарын 4-нд Москвад болох Афганистанд энхтайвныг тогтоохыг тухай хэлэлцэх хуралд оролцохгүй. Учир нь энэ санаачлага нь Афганистанд энхтайвныг тогтоох ямар ч гэрээ байгуулахад ахиц гаргахад нөлөөлөхгүй” “Спутник” агентлагт ярьсан байна
Өнөөдөр буюу 16-ны өдөр Москвагийн цагаар 13:00 цагт Финляндын Хельсинк хотод В.Путин, Д.Трамп нарын уулзалт болно.
Мексикийн авиа компани болох "Air Mexico"- гоос баярласан сэтгэлээ илэрхийлэн, нислэгийн тийздээ хямдрал зарласан нь интернэт орчинд шуугиан тариад байгаа гэнэ. “Солонгосчуудад хайртай, Инчон-Мексикийн шууд нислэгтээ 20% хямдралаа” хэмээн мэдээлэв. Энэ явдалд интернет хэрэглэгчдийн дунд нэлээн ширүүн хандалттай байгаа ажээ. Зарим энэг сэтгэгдэлүүдэдээс үзвэл "Мексикчүүд инээдтэй юм аа" "Хоёулаа шөвгийн 16 д орсон бол гоё байжээ" "Баяр хүргэе, аз жаргал хүсье" "Инээдтэй хэрнэ, дургүй хүрмээр юм " гэх зэрэгсэтгэгдлүүд бичигдсээр байгаа гэнэ
ОХУ-ад зохиогдож байгаа хөл бөмбөгийн ДАШТ-ний F хэсгийн сүүлийн 2 тоглолт өчигдөр нэгэн зэрэг эхэлсэн билээ. Өмнөд Солонгосын хөл бөмбөгчид Германий шигшээ багийг 2:0 харьцаатай хожсоноор Германий шигшээ баг хэсэгтээ 4-рт жагсах болсон бол, Шведийн хөл бөмбөгчид Мексикийн шигшээ багийг 3:0 харьцаатай хожсон байна. Солонгосчууд Германчуудыг хожсон нь Мексикийн шигшээ багт эерэгээр нөлөөлж, тэд хэсэгтээ 2-рт жагсаж цааш тэмцээнийг үргэлжлүүлэхээр болжээ. Тэмцээн дууссаны дараа хөгжөөн дэмжигчид тус улс дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яамны гадаа цугларч "Баярлалаа Кореа та нарын ачаар бид шилдэг 16-д үлдэж чадлаа, Бид бол ах дүүс, Гоол хийсэн тамирчдад баярлалаа" хэмээн орилж, шөнийн турш баяраа тэмдэглэсэн байна. Өмнөд Солонгосын шигшээ баг хэсэгтээ 3-рт жагсаж тэмцээнийг цааш үргэлжлүүлж чадахгүй болсон ч өнгөрсөн удаагийн дэлхийн аварга Германы шигшээ багийг хожсон түүхэн амжилт гаргажээ.
Өмнөд Америкийн бүсээс цөөхөн хэдэн улс ДАШТ-д оролцохын төлөө үйлээ үздэг. Учир нь Бразил, Уругвай, Аргентин гэсэн гурван дэлхийн аваргууд хөндөлсөөд байдаг учраас тэдний дундуур орж ДАШТ-ий виз авах гэдэг жинхэнэ тэмцэл. Энэ эрхийн төлөө үзэж тарсаар гайхамшиг бүтээсэн улс бол Перу. Тэд шилдэгүүдтэй үзэлцсээр байгаад Колумбын араас таваар гарсан. Чилийн шигшээд золтой эрхээ алдчих дөхсөн бөгөөд бөмбөгний илүүгээр нэмэлт тоглолтын эрхээ авсан юм. Ингээд нэмэлт тоглолтоо Шинэ Зеландын шигшээ багтай хийж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-0 харьцаатай хожиж 36 жилийн дараа буюу 1982 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон юм. Өнөөдөр тэд Данийн шигшээ багтай эхний тоглолтоо Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд хийнэ. Франц тэдний хувьд чанга өрсөлдөгч учир өнөөдөр заавал Данийг хожих ёстой. Харин Австралиас 3 оноо авах магадлал өндөр. Перугийн шигшээ багийн хувьд хэсгээс гарах магадлалтай битүү морь. ДАШТ-д 4 дэхээ оролцох гэж Перучууд 1970 онд хэсгээсээ гарч байжээ.