Ази

Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20

БНСУ-ын Тэжон-ы Ханнам Их Сургуулийн захирал И Док Хүн өөрийн унах машинаас татгалзан оюутнуудад зориулсан тэтгэлэгт 450 сая вон хуримтлуулж чадсан тухай өчигдөр мэдэгджээ

12 настай хүү бусдад амьдрал бэлэглэжээ6 сар 13. 12:00

 Өнгөрсөн 2 сард Пусан хотын Хэ Үн Дэ-гийн нэгэн зочид буудлын усан санд хөлөө хавчуулан гэмтсэн бага ангийн сурагч 100 гаруй өдөр ухаангүй байсны эцэст үе тэнгийн 3 хүнд амьдрал бэлэглэн тэнгэрийн оронд морилжээ.     БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр өнгөрсөн 2019.02.17 өдөр Пусан хотын Хэ Үн Дэ-гийн Гранд зочид буудлын усан сангийн төмөр шатанд хөлөө хавчуулсан осолд өртсөн 12 настай И Ги Пэк хүү 100 гаруй өдөр ухаангүй ком-ын байдалтай байжээ.    Сайн эмч нарын хичээл зүтгэл, эцэг эхийн залбирал түүнд туслахаасаа нэгэнт өнгөрсөн тэр үед түүний эцэг, эх “Эрүүл эрхтэнг бусдад шилжүүлэн суулгаж туслах” шийдвэр гаргажээ.    Уг шийдвэрийн дагуу Өмнөд Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажилтангууд хүүгийн зүүн, баруун бөөр болон элэг-ийг түүний үе тэнгийн эрхтэн шаардлагатай байсан 3 хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ.    И Ги Пэк хүүгийн эцэг эхийн хэлснээр “Өдөр ирэх бүр улам дордох хүүгийн биеийн байдалд сэтгэл өвдөхийн хирээр бидэнтэй адил зовж шаналж буй эцэг эхчүүдэд туслах сэтгэл төрсөн” гэжээ

Шри Ланка - Макаогийн тоглолт цуцлагдлаа6 сар 11. 12:30

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд учраа таарсан Шри Ланка - Макаогийн шигшээ багуудын хариу тоглолт өнөөдөр болох байсан ч албан ёсоор цуцлагджээ. Учир нь Макаогийн шигшээ баг Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод очихоос татгалзсан байна

Цагдаагийн эргүүлийн машин бусдын машиныг мөргөөд хэргийн газраас зугтжээ6 сар 11. 11:00

Зогсоолд байрлуулсан машиныг маань хэн нэгэн мөргөчихөөд хэнэг ч үгүй алга болсон бол хичнээн уур хүрэх билээ. Тэгвэл тэр хэрэгтэн нь цагдаагийн ажилтан тэр дундаа эргүүлийн цагдаагийн машинаар мөргөсөн гэдгийг мэдвэл та энэ хэрэг хичнээн утгагүй болохыг ойлгоно

БНСУ-ын ГХЯ-наас Монгол дахь ЭСЯ-нд шалгалт хийхээр шийдвэрлэжээ5 сар 29. 16:00

 БНСУ-ын Гадаад хэргийн яам/ГХЯ/-наас Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ыг төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан хэрэгт сэжиглэн аудитын шалгалт хийх ажлыг яаравчлах шийдвэр гаргажээ.    БНСУ-ын Гадаад хэргийн яам нь тус ЭСЯ-ны элчин сайд Жонг Жэ Нам-ыг орон нутгийн түвшинд виз олголтын үйл явцад шударга бусаар хандсан, виз мэдүүлэгчийн хураамжийг хувьдаа завшсан, тус яамны ажилчидтай зүй бусаар харьцаж үг хэлээр доромжилдог, БНСУ-ын Гадаад хэргийн яаманд хуурамч тайлан илгээхийг шаардан дарамталдаг зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм байна.      Аудитын шалгалт хийх үндсэн шалтгаан нь тус улсын элчин сайд Жонг Жэ Нам нь ЭСЯ-ны төсвийн хөрөнгөөр өөрийн эгчдээ усан онгоцны буудал барих зөвшөөрөл олгосон гэдэг мэдээллийн эх сурвалж байсан бөгөөд БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо/ҮЭХ/-нд олон удаа хуурамч тайлан, мэдээлэл илгээхийг ажилтнуудаас шаардан дарамталж иржээ.    БНСУ-ын ҮЭХ-ны зүгээс элчин сайдыг Монгол улсын виз мэдүүлэгч иргэдэд шударга бусаар хандан, виз зуучлагч нартай үгсэн хуйвалдаж удаа дараа хөндлөнгөөс нөлөөлж байсан гэж мэдүүлсэн байна.      БНСУ-ын Гадаад хэргийн яам Монгол улсад суух ЭСЯ-нд хийх шалгалтын ажлыг даруй эхлэхээ мэдэгдсэн бөгөөд аудитын дүгнэлт гарсан даруйд холбогдох арга хэмжээг яаравчлан авахаа мэдэгджээ.     WWW.MGLRADIO.COM Солонгос мэдээ булан 

Умард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг Хятад улсад бараа адил борлуулж байна5 сар 22. 15:54

Умард Солонгосоос зугтан гарч Хятад улс руу очсон дүрвэгч эмэгтэйчүүдийн дийлэнх нь “Бэлгийн боолчлол”-д амьдарч байгаа тухай гадаад дахь Умард Солонгосын Хүний эрхийн хороо мэдэгдсэн байна.    Умард Солонгосын Хүний эрхийн хорооноос Умардын эмэгтэйчүүдийг хүний наймааны золиос болгон биеийг нь үнэлүүлэх, хүчээр хуримлуулах зэрэг хүний ёсноос гадуур үйлдэлд түлхэж байгаа бөгөөд хохирогчдын дотор 9 настай охин хүртэл байна гэсэн судалгааг гаргасан гэжээ.    Мөн дүрвэгч эмэгтэйчүүдийг наймаалцан олох ашиг нь жилдээ 150 сая ам.доллараас багагүй байгаа тухай ч мэдээлсэн байна.     Өчигдөр буюу 2019.05.20-ны өдрийн АНУ-ын Wall Street Journal(WSJ) сонинд Англи улсын хэвлэлүүд ч үүнтэй адил мэдээлэлтэй байгаа тухай дурьдаад уг мэдээллийн эх сурвалжийг Хятад улсад дүрвэн гарсан Умард Солонгосын 50 гаруй эмэгтэйгээс урт хугацааны турш авсан судалгаанд тулгуурласан хэмээн тайлбарлажээ.    Умардын дүрвэгсдийн 12-29 насны охидын 60 гаруй хувь нь хүний наймааны зуучлагчаар дамжин бие үнэлэх зах зээлд худалдагддаг бол 30% нь тухайн газрынхаа эрчүүдтэй хүчээр хуримладаг байна.    Эх сурвалжийн мэдээллийг бэлтгэсэн судлаач Юн Хыи Сүн “Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийн зовлон шаналал хэрээс хэтэрч, хүний наймаачдын золиос болох үзэгдэл энгийн өдөр тутмын амьдрал мэт харагдах нь хурдацтай нэмэгдлээ” гэсэн байна.    WSJ сонинд “Умардаас Хятад руу зугтана гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд элсэн цөлд хатаж үхэхтэй адил явдал юм” гэжээ.  WWW.MGLRADIO.COM

БНСУ-ын худалдаа эрхлэгчид Монгол жуулчдад ихээхэн найдвар тавин хүлээж байна5 сар 17. 16:59

Саяхан БНСУ-ын Аялал жуулчлалын яамнаас тус улсыг зорин ирэх гадаадын жуулчдаас Монгол улсын иргэд хамгийн их мөнгө зарцуулж буй судалгааг гаргасан байна. Уг судалгаагаар нэг Монгол жуулчин дунджаар 2.5 сая вон зарцуулдгаас эмнэлэгийн үйлчилгээнд 11%-ийг үлдсэн 89%-д нь их дэлгүүр болон хар захаас худалдан авалт хийдэг болох нь тогтоогдсон ажээ.

Хууль бусаар оршин суугаа иргэдийг илрүүлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ5 сар 16. 16:57

БНСУ-ын Засгийн газраас тус улсад оршин суугаа бүртгэлгүй хууль бус иргэдийг илрүүлэх хамтарсан шалгалтыг эрчимжүүлэхээр яаравчилж байна. Хамгийн сүүлийн үеийн буюу 2019.03.31өдрийн байдлаар нийт бүртгэлтэй гадаадын 2.38 сая ажилчдын 15%-ийг эзлэх хууль бус 356 095 иргэн болон нэмэгдсэн байгаа нь шууд Пёнг Чан-2018 өвлийн олимптой холбоотой хэмээн үзэж буй ажээ.       Мөн тус улсын засгийн газар “Хууль бус иргэдийг илрүүлэх зорилт болон төлөвлөгөөт ажлыг цалгардуулан шаардлагатай гэж үзсэн үедээ шалгалтыг зохион байгуулж цөөн тооны бүртгэлгүй иргэдийг илрүүлэн зөвхөн байх ёстой гэж үзсэн түвшинд тулган ажиллаж байна” гэсэн үндэслэлгүй мэдээллүүдийг эрс эсэргүүцсэн ба уг ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа гэжээ.      Гэвч тус улсын гадаадын иргэдийг ажиллуулах зөвшөөрлийн нас болон ажлын байрны заалтууд нь учир дутагдалтай байгаа талууд ажиглагдаад байна.    Жишээ нь: Тус улсад ажиллах эрх бүхий гадаадын ажилчид нэг удаа гэрээ хийсэн байгууллагадаа гомдол гарган ажлын байраа солих эрхтэй байдаг бөгөөд 3 сарын дотор ямар нэгэн ажлын байранд бүртгүүлэхгүй бол хууль бус иргэн болох заалттайн дээр 40 дээш настай гадаадын иргэнд ажлын байр олгохыг хориглосон зэрэг заалтууд нь хууль бус иргэдийг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байгаа ажээ.    БНСУ-ын гадаадын хөдөлмөрчдийг ажиллуулах тухай заалтад 18-40 хүртэл насны гадаадын иргэн ажиллуулахыг зөвшөөрдөг бөгөөд 40-өөс дээш насныхан тус улсад хөдөлмөрлөнө гэвэл “харлах”-аас өөр аргагүй болдог байна.    Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр 2000-2017 оны хооронд нийт 34 800 гадаадын хууль бус иргэнийг албадан гаргасан тоо баримт байдаг юм байна.         WWW.MGLRADIO.COM 

Шатаж буй онгоцноос гар тээшээ авч буусан хүмүүст хариуцлага тооцохоор болжээ5 сар 7. 14:15

Москвагаас - Мурманскийн чиглэлд хөөрсөн нисэх онгоц Шерметьевогийн нисэх буудалд эргэн буухдаа осолдож 41 хүний амь нас эрсэдсэн билээ. Нислэгийн зурвасаас хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас шалтгаалан буцаж Шерметьевогийн нисэх буудалд ослын буулт хийхдээ шатсан онгоцны дуулиан одоо ч тасрахгүй байна. Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа албаны хүмүүс камерын бичлэгнээс нэгэн бичлэг илрүүлсэн нь Орост шуугиан дэгдээгээд байгаа аж. Шатаж эхэлсэн онгоцны хамгийн урд талын VIP суудлууд дээр сууж байсан хүмүүс ослын үед гар тээшээ авах гэж эгнээ хоорондын коридорыг хааснаас олон хүмүүсийн зам хаагдаж амиа алдсан нь бичлэгнээс тодорхой болжээ. ОХУ-ын хуулийн байгуулагын мэдэгдсэнээр "Гар тээшээ аваад гарсан байгаа хүмүүс"-ийг шалгаж хариуцлага хүлээлгэх юм байна

Шри-Ланкад  юу болов4 сар 22. 10:50

Амралтын өдрүүд Шри-Ланк улсын хувьд эмгэнэл, үхэл хагцалаар дүүрэн өнгөрөв.  Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр  тус улсын нийслэл болон орон нутгийн хотуудад бараг нэгэн зэрэг шахуу найман  удаагийн  дэлбэрэлт болж олон хүний амь эрсдээд байна.  

Далай лам хойд дүрээ Энэтхэгээс тодорно гэдэгт итгэлтэй байна4 сар 15. 15:05

Төвдийн буддын шашны тэргүүн Далай лам Энэтхэг улсын Нью Дели-гийн нэгэн эмнэлэгт уушгины хатгалгаагаа хэвтэн эмчлүүлээд гарсан ба биеийн байдал нь сайжирч хойд дүрээ тодруулах ажилд яаравчилж байгаа бололтой.    XIV-р Далай лам нь өөрийн залгамжлагч хойд дүрээ одоогоор улс төрийн орогнолоор амьдарч буй Энэтхэг улсаас тодрох магадлалтай хэмээн хэлсэн нь Хятад улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна

БНСУ-ын Улсын их хурлын гишүүн гүүрэн дээрээс үсэрч амиа хорложээ4 сар 11. 11:00

Өнгөрсөн Мягмар гарагийн өглөөний 09:45 цагт БНСУ-ын Кёнги мужийн Ян Пён тосгоны ойролцоо Хан мөрний гүүрэн дээрээс БНСУ-ын Улсын их хурлын гишүүн, Инчон хотын дарга асан 89 настай Ан Чон Хи үсэрч амиа хорложээ.     Цагдаагийн газар түүний жолоочоос байцаалт авахад тэрээр өгсөн мэдүүлэгтээ "Их хурлын гишүүн Ан Чон Хи нэгэн танилтайгаа уулзахаар явсан хэмээн" мэдүүлжээ.  Мөн “Гэнэтхэн машинаа зогсоохыг шаардан зогсоож буугаад маш хурдан гүүрэн дээрээс үсэрсэн” гэсэн байна.    Одоогоор түүний гэнэт амиа хорлох болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн гэрээслэл олдоогүй байгаа ажээ.

Ким Ю На түймэрт нэрвэгдсэн иргэдэд 50 сая вон хандивлажээ4 сар 10. 11:50

БНСУ-ын алдарт уран гулгагч Ким Ю На Канвонду мужид болсон их түймэрт нэрвэгдэгсдэд зориулан 50 сая вон хандивлаж буйгаа мэдэгджээ. Ким Ю На сайн үйлсийн аянд идэвхитэй оролцдог бөгөөд дэлхийн спортын одууд дундаас эхний тавд орох хэмжээний хандив өргөдөг. 2015 онд хандив, буяны үйлст тусламжийн гараа сунгаж, хамгийн их мөнгийг хандивласан 20 шилдэг тамирчдыг жагсаахад Ю На 4-т эрэмбэлэгдэж байсан түүхтэй

Сурагчдынхаа төлөө амиа золиослоход бэлэн байсан багш нарт талархал илэрхийлэв4 сар 9. 17:20

 Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Өмнөд Солонгосын иргэдийг түгшээсэн Канг Вон-д гарсан ой хээрийн түймрийг энэ сарын 4-5-ны өдрүүдэд асар их хохиролтойгоор унтраасан билээ.  Уг түймрийн үеэр 1 хүний амь эрсдэж 20 шахам хүн бэртэж гэмтсэний дээр 250 га газар, сургууль цэцэрлэг, амины орон сууц, мал аж ахуй, газар тариалингийн талбай, машин техник шатжээ.    Энэ үеэр тус дүүрэгт Чүн Чон мужийн Пумнэ дунд сургуулийн 179 сурагч багш нарын хамт  “Харилцан туршлага солилцох”-оор  ирээд байсан байна.

ГХЯ: БНСУ-ын гал гарсан хотод 15 монгол амьдардаг ч азаар гэмтэж бэртсэн мэдээлэл ирээгүй4 сар 9. 8:30

Энэ сарын 4-ний өдөр БНСУ-ын зүүн хойд хэсэгт буюу Канвонду мужид их хэмжээний ойн түймэр дэгдэж, олон га газар, ой модтой ойр орших иргэдийг галын аюулаас хамгаалж нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Онцгой байдал болон цагдаагийн алба хаагчдыг дайчлан шуурхай ажиллуулж гал түймрийг аюулгүй болгосон байна.

Настай ээжээсээ мөнгө нэхдэг "Настай хүүг" танхайн хэргээр баривчилжээ3 сар 22. 14:45

Саяхан Өмнөд Солонгосын Жин Жү дүүргийн эмнэлэгт танхайрсан иргэн “А”-г тус дүүргийн цагдаагийн газар саатуулсан байна. Цагдаагийн газраас хэргийг тодруулахаар эмнэлэгийн ажилтнуудаас мэдүүлэг авчээ.    Гэрчүүдийн мэдээлж байгаагаар 2019.03.13 өдрийн 06:54 цагийн орчимд иргэн 51 настай  “А” нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 80 настай ээжээсээ “Халаасны мөнгө” өгөхийг шаардсан байна

Казахстан улсын нийслэлийг Нурсултан гэж нэрлэхээр боллоо3 сар 21. 9:45

Казахстан улсын нийслэлийг Нурсултан гэж нэрлэхээр тус улсын парламeнт шийдлээ. Казахстан улсын тэргүүн Нурсултан Назарбаев 3-р сарын 20-н буюу өчигдөр огцорч байгаагаа албан ёсоор зарласан билээ. Түүний албыг орлон гүйцэтгэхээр болсон парламентын дээд танхимын дарга Касым Жомарт өчигдөр ажлаа хүлээн авсан байна. Тэрбээр парламентын танхимуудын хамтарсан хуралдаан дээр "Ерөнхийлөгч асан Н.Назарбаевыг “Ардын баатар”-аар өргөмжлөх, Астана хот болон зарим гудамж талбайг Назарбаевын нэрээр нэрлэх, Астана хотод түүний хөшөөг босгох зэргээр Бүгд найрамдах Казакстан улсын анхны Ерөнхийлөгчийн нэрийг ямар нэг байдлаар мөнхжүүлэх хэрэгтэй" гэсэн саналыг гаргасан ажээ.Үүнийг нь парламентийн гишүүд дэмжиж туё улсын нийслэлийг Нурсултан хэмээн нэрийдэхээр шийджээ. 1997 оны 12 сарын 10-нд Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола руу Казакстаны нийслэлийг шилжүүлсэн бөгөөд хагас жилийн дараа “Астана” болгон өөрчилжээ

Назарбаев явж, Казакстанд эрх мэдлийн шилжилтийн үе эхлэв үү3 сар 21. 8:30

Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 30 жилийн эрх  барьсан хугацаа өнөөдрөөр өндөрлөж байна.  Тэрбээр энэ сарын 19-ний өдрийн 19.00 цагт албан тушаалаа хугацаанаасаа өмнө дуусгах болсноо ард түмэндээ хандан мэдэгдсэн билээ.

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сонгогчтойгоо санал солилцлоо13 минут 3 секундын өмнөЖозеф Стиглиц: Барууны капитализмын үзэл суртлын сүйрэл16 минут 36 секундын өмнө“Галдан бошигт” ном олны хүртээл боллоо17 минут 48 секундын өмнөАмерикийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ21 минут 36 секундын өмнөАНУ: Дөнгөж төрсөн нярайг хогийн уутанд хаясан байсныг олжээ31 минут 36 секундын өмнөБуудлага спортын 2019 оны улсын аваргууд тодорлоо36 минут 36 секундын өмнө“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гаригт эхэлнэ41 минут 36 секундын өмнөХуучин ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг цуцлахыг сайшаажээ46 минут 36 секундын өмнөБэлэн гоймонд хортой бодис агуулж байгаа ДЭМБ-аас зарлалаа51 минут 36 секундын өмнөНаадмаас өмнө шатахууны үнэ 50-60 төгрөгөөр хямдрах магадлалтай56 минут 36 секундын өмнөРоботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно1 цаг 2 минутын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь1 цаг 7 минутын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина1 цаг 12 минутын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт1 цаг 17 минутын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна1 цаг 22 минутын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна1 цаг 27 минутын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 32 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 37 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 42 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 47 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 52 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 57 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд2 цаг 2 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө2 цаг 7 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ2 цаг 12 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав2 цаг 17 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ2 цаг 22 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цаг 27 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 32 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.