Халуун цэг

Сергей Лавровтой хийсэн уулзалтыг үр дүнтэй болсон гэв2018, 9 сар 29. 13:04

  НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр “НАТО”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан байна. Тэрээр энэ уулзалт үр дүнтэй  болсон хэмээн тодорхойлжээ

Хоёр тэргүүний уулзалтын дараа Солонгосын арлыг юу хүлээж байна?2018, 9 сар 28. 11:50

Өмнөд болон Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалт саяхан болсон. Уулзалтын хүрээнд түүхэн гэж хэлж болохоор олон үйл явдал болсныг хэвлэлийнхэн мэдээлсэн

Нато ба Монгол2018, 8 сар 13. 14:35

НАТО бол албан есоор 29 гишүүн улсын засгийн газар хоорондын цэрэг-улс төрийн эвсэл гэлээ ч албан бусаар 70 улсыг эгнээндээ ямар нэгэн байдлаар нэгтгэсэн дэлхийн хамгийн хүчирхэг олон улсын цэргийн эвсэл болж хувираад байна.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт болж байна2018, 6 сар 12. 11:30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт болж байна. Ганцаарчилсан уулзалт төлөвлөгөө ёсоор 45 минут үргэлжлэв.Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга бөгөөд олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь “Капелла” зочид буудалд болж байна

Ким Чен Ун Д.Трамптай уулзахдаа "цөмийн цүнх"-тэй очих уу?2018, 5 сар 30. 14:58

Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ин-ийн биет төлөөлөгч, тус улсын Армийн генерал Ким Ёнг Чол өнөөдөр Нью Иорк хотноо хүрэлцэн очжээ.     Тэрээр 6-р сард АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалтын талаар АНУ-тай урьдчилан тохиролцохоор очсон байна.     Үүнтэй холбогдуулан удирдагч Ким Жонг Ин уулзалтад "Цөмийн цүнх"-тэй очиж магадгүй гэж сэтгүүлчид бичиж эхэлжээ.     АНУ-ын ерөнхийлөгчид 1950-иад оноос эхлэн 20 кг орчим жинтэй "Цөмийн цүнх" гэж нэрлэгдсэн цүнхийг гадаадад айлчлахдаа байнга авч явсан бөгөөд уг цүнхийг БНХАУ эх орондоо нэвтрүүлэхгүй хэмээн хориглож байсан удаатай. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн тийн цүнхтэй.     Харин Хойд Солонгос нь цөмийн зэвсэг туршиж, бүтээж байгаа улс орны хувьд удирдагч Ким Жонг Ин өөрийн гэсэн "Цөмийн цүнх"-тэй, мөн АНУ-ын ерөнхийлөгчтэй Сингапурт уулзахдаа уг цүнхийг авч очих байх хэмээн таамаглаж байгаа ажээ.

Д.Трамп “Генерал Ким Ён Чол Нью Йорк руу ирж явна”2018, 5 сар 30. 8:10

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр 29 ны өдөр өөрийн Твиттэр хуудаснаа Хойд Солонгосын     Армийн командлагч, генерал Ким Ён Чол АНУ-р ирж яваа бөгөөд Хойд Солонгостой хийх уулзалтанд зориулан сайн баг хамт олон бүрдүүлэн ажиллаж байгаа ба бэлтгэл ажлууд яг одоо өрнөж байна гэж бичжээ.     Ийнхүү ерөнхийлөгч Трампын жиргэснээс харвал АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Генерал  Ким Ён Чол нарийн уулзалт болох нь тодорхой харагдаж  байгаа ажээ

"Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай шийдвэрийг эсэргүүцэж байна"2018, 5 сар 29. 15:00

 "Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн" яг одоо Сүхбаатар талбайд Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна. Тодруулбал, тэд ирэх сарын 7-ны өдөр хийхээр товлогдсон Бага хуралд нийт 369 саналын эрх бүхий төлөөлөгчид оролцохоос 69-ыг нь Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлагуудын тойрон хүрээлэгчдэд олгохоор болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүү жагсаж байгаа бөгөөд шаардлагыг хүлээж автал жагсана гэдгээ илэрхийлсэн юм.  Тус жагсаалд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны 800 гаруй гишүүд оролцож байгаа аж. Жагсаалд оролцогчид, “60 тэрбумын гар хөлөөс нийслэлийн МАН-аа аварья, жирийн гишүүдээсээ айдаг дарга бидэнд хэрэггүй, намын үүрээс сонгогдохоос бүү ай” гэх мэт уриа бүхий лоозон барин жагсаж байсан юм. Жагсаалын үеэр бид Сонгинохайрхан дүүргийн намын үүрийн гишүүн Н.Алтаншагайтай цөөн хором ярилцлаа. -Өнөөдрийн жагсаалын зорилго юу вэ

АНУ, Хойд Солонгосын уулзалт цуцлагдахад нөлөөлсөн шалтгаан2018, 5 сар 26. 10:17

Х.ОЮУНБОЛД Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид ПенЧанд болсон өвлийн наадамд хамтран оролцсон. Үүнээс хойш  хоёр орны харилцаа сайжирч эхэлсний үр дүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх сарын 12-нд Сингапурт  хийх гэж байсан уулзалт цуцлагдсан билээ

Хойд Солонгос гадаадын сэтгүүлчдэд цөмийн зэвсэг бүтээж, туршиж байсан байгууламжийг үзүүлжээ2018, 5 сар 25. 14:49

Хойд Солонгос улс нь гадаадын сэтгүүлчдэд цөмийн зэвсэг бүтээж, туршиж байсан байгууламжийг хэрхэн утгасанг нээлттэй үзүүлэхээр урьсан билээ.    Харин өнөөдөр тус улс уг байгууламжийг сэтгүүлчдэд үзүүлж, байгууламжийн зарим нэг үлдэгдэл хэсгийг нүдэн дээр нь дэлбэлж үзүүлсэн байна.

Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой нууц баримт бичгүүдийг олжээ2018, 5 сар 4. 8:30

Иран улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын хэлэлцээрээс АНУ-ыг гаргахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриалжээ.А.Гутерриш “Би-Би-Си” телевизэд өчигдөр ярилцлага өгөхдөө “2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хэвээр авч үлдэхгүй бол дайн дэгдэх эрсдэлтэй байна” гэжээ.Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ тэргүүтэй зургаан улстай байгуулсан билээ.Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан энэ хэлэлцээрийг “маш муу хэлэлцээр” болсон гэж Д.Трамп шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухай нэг бус удаа цухуйлгаж байв. Д.Трамп уг хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэхийг энэ сарын 12-ноос өмнө шийдэх ёстой юм.Үүнтэй холбогдуулан А.Гутерриш хэлэхдээ “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулсан нь “маш чухал дипломат ялалт” юм

Ким Чен Ун цөмийн лабораторио нураана гэжээ2018, 4 сар 30. 15:38

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өчигдөр “Хойд Солонгосын Удирдагч Ким Чен Ун энэ сарын дундуур Хойд Солонгосын “Пүнгени” дүүрэгт байрлах цөмийн зэвсгийн лабораторийг нурааж, АНУ болон Өмнөд Солонгосын мэргэжилтэн, сэтгүүлчдийг урьж  гадна талын хэсгийг нь олон нийтэд үзүүлэхээр болно” хэмээн мэдэгдсэнийг олон нийтэд мэдээлжээ.    Удирдагч Ким Чен Ун уулзалтын үеэр ”Өнөөгийн байдлаар ашиглаж байгаа лаборатороос гадна том хэмжээний хоёр сайн тунель байгаа ”гэж хэлжээ.  Хойд Солонгос улс 2008 оны 6-р сард ашиглалтаас гарсан атомын хөргөгч цамхагийг нурааж байсан бөгөөд дээрх хоёр тунщлийг ч бас нураах бололтой. 

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалтаас ямар үр дүн гарах бол?2018, 4 сар 27. 9:00

Дэлхий нийтийн анхаарлын төвд буй хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар "Би-Би-Си" телевизийн тоймч Виржиния Харрисоны бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.СӨҮЛ. /Би-Би-Си/

Хоёр Солонгосын Ерөнхийлөгч нарын уулзалтыг шууд дамжуулж байна2018, 4 сар 27. 8:45

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Сөрөг хүчнийхэн Ереван хотын төв талбайд цугларлаа2018, 4 сар 26. 12:40

Засгийн газрын байр байрладаг Арменийн нийслэл Ереван хотын талбайд сөрөг хүчнийхэн цугларчээ. Тус улсын эрх баригчид болон сөрөг хүчнийхэн өнөөдөр яриа хэлэлцээ хийх ёстой байсан хэдий ч уулзалт болоогүй байна."Риа Новости" агентлагийн мэдээлснээр, сөрөг хүчнийхэн чанга хөгжимд бүжиглэж, тэдний зарим нь зам дээр гаран зогссон байна

Сирийн 10 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авснаа мэдэгджээ2018, 4 сар 17. 14:00

Их Британи улс одоогоор Сири улсаас ирсэн 10,5 мянга гаруй дүрвэгчийг хүлээн аваад байна гэж тус улсын Шилжилт суурьшлын асуудал эрхэлсэн сайд Кэролайн Ноукс мэдэгджээ. Тэрбээр парламентад хандан үг хэлэхдээ “2020 он гэхэд бид тавьсан зорилгодоо хүрэх болно” гэжээ

ОХУ: Д.Трамп бол дэлхийн хоёр дахь Адольф Гитлер2018, 4 сар 14. 19:00

АНУ, Франц, Их Британи улсууд Сири улсад агаараас цохилт өгөх ажиллагаа өнөөдрөөс эхлэн явуулж эхэлсэн билээ. Харин Сири улсын гол түнш ОХУ үүнийг “түрэмгийлэл” гэж үзэж байна. Оросын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны тэргүүн дэд дарга Александер Шерин өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол зүгээр ч нэг гэмт хэрэгтэн биш

Монгол иргэдийн дугуй хулгайлсан бичлэгийг өнөөдөр олон нийтэд нээлттэй үзүүлсэн байна2018, 4 сар 10. 14:34

Монгол иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэж, тэдний дугуй хулгайлж байгаа бичлэгийг өнөөдөр олон нийтэд нээлттэй үзүүлсэн байна.    Монгол иргэд нь оройн цагаар Вонжү хотын орон сууцны хорооллоор хэсч, иргэдийн орцонд цоожгүй орхисон дугуйнуудыг хулгайлж байсан ба энэхүү үйлдэл нь орц болон лифтэнд байдаг хяналтын камеруудад бичигдэн үлджээ.     Цагдаагийн газрын мэдээлэлсэнээр Монголчууд өнөөг хүртэл 5 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх 5 ш дугуй хулгайлж, хулгайлсан дугуйг тус бүрийг нь 100.000 төгрөг төлж каргогоор Монгол руу илгээж байжээ.      Хулгай хийсэн Монголчууд "Дугуйг эх орондоо очоод хэрэглэх зорилготой байсан" гэж хэлсэн боловч цагдаагийн газрын ажилтнууд "Тэд дугуйг Монголд очоод зарж борлуулах зорилгоор хулгай хийсэн бөгөөд мөрдөн байцаалтаас оргон зайлах үндэслэлтэй тул тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан" гэж мэдээлэлжээ.

Гамшигт өртсөн Кемерово мужийн захирагч албан тушаалаасаа огцорлоо2018, 4 сар 2. 8:55

Долоо хоногийн өмнө худалдааны төвд гарсан томоохон түймрийн улмаас 64 хүний амь үрэгдсэний дараа Кемерово мужийг олон жил удирдсан захирагч огцорлоо. Аман Тулеев нь Оросын нүүрсний гол олборлогч Кемерово мужийг 1997 оноос хойш удирдаж байгаа юм. Тэрээр огцрох хүсэлтээ илэрхийлсэн явдлыг “зөв, ухамсартай, цорын га

Худалдааны төвд гал гарсантай холбогдуулан дөрвөн хүнийг баривчилжээ2018, 3 сар 27. 13:25

Сибирийн Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 13 хүүхэд амиа алдсантай холбогдуулан дөрвөн хүнийг баривчлаад байна гэж Оросын “Спутник” агентлаг мэдээллээ."Өвлийн интоор" худалдааны төвийн дөрвөн ажилтныг хариуцлага алдсан гэх шалтгаанаар баривчилсан аж

Каталонид болсон мөргөлдөөний улмаас олон хүн бэртэж гэмтжээ2018, 3 сар 27. 9:45

Испанийн Каталони мужид цагдаа нар болон жагсаалд цуглаанд оролцогчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 50 хүн бэртэж гэмтжээ.Барселон дахь Германы консулын газар, Каталони муж болон Тарагон, Лерид, Жирод зэрэг хотууд дахь Испанийн засгийн газрын төлөөлөгчийн газрын байрнуудын дэргэд болж буй энэхүү өргөн хүрээтэй жагсаал цуглааныг хийх болсон шалтгаан нь Каталони мужийн захирагч асан Карлес Пучдемоныг Германы цагдаа нар баривчилсантай холбоотой юм.Хэв журам сахиулагчид руу эсэргүүцэгчид утаа гаргагч, лонх болон лааз шидсэний хариуд цагдаа нар резинэн бороонхой ашигласан байна.Жагсаал цуглааныг “Каталонийн үндэсний ассамблей” болон “Omnium Cultural” олон нийтийн байгууллага санаачлан, Каталони мужийн хотууд дахь Испанийн Засгийн газрын бүх төлөөлөгчийн газрын байрны дэргэд жагсаал цуглаан хийхийг уриалжээ.  Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласантай холбогдуулан Испанийн төв Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг нь тарааж, орон нутгийн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ. Бельги рүү зугтсан К.Пучдемоныг Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхаглан Үндсэн хууль зөрчиж, хөл үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр Испанийн холбогдох албаны хүмүүс эрэн сурвалжилж байсан юм

Шинэ мэдээ

Эмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40Диснейн гүнжүүдийг огт өөр өнцгөөс харуулах эвлүүлгүүд11 сар 16. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-11-15)11 сар 16. 13:30Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна11 сар 16. 13:25“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна11 сар 16. 13:20Дэлхийн цом: Манай бүсгүйчүүд эхлээд Оростой, удаад нь Америктай учраа таарчээ11 сар 16. 13:15Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ11 сар 16. 13:10Эхнэртээ 9,500 ам.долларын үнэтэй “өмсдөггүй” даашинз худалдаж авчээ11 сар 16. 13:05Унгарын Засгийн газрын 2020-2021 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа11 сар 16. 13:00Өнгөрсөн долоо хоногийн тойм11 сар 16. 12:55Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх зөвлөгөө11 сар 16. 12:50Хяналт, шалгалтаар цахим тоглоомын хоёр газрын үйл ажиллагааг зогсоов11 сар 16. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.