Т.Болормаа

Сэтгүүлч

Нийт уншсан: 217611Нийт мэдээ: 51
Л.Отгонбаяр: Тагтнаас зүүгдсэн хүүхдийн ээж, аавыг элдвээр хэлж, доромжлохгүй байхыг хүсч байна

Хоёр жижигхэн гараараа есөн давхар байшингийн тагтнаас тас зууран зүүгдэж, аврал эрэн уйлж буй тохойн чинээ хүүг цаг алдалгүй аварч, амьдрал бэлэглэсэн Л.Отгонбаяр гэх эрхэмтэй уулзаж,  цөөн хором ярилцлаа. -Тагтнаас зүүгдсэн бяцхан хүүгийн амийг аварсан явдалд олон хүн талархаж байна?

6 цаг 13 минутын өмнө
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны төлбөрийг тэглэнэ

“Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм. "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д“Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг

10 сар 11. 13:58
Ирэх сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 26, 27-нд бүх нийтээрээ амрах юм байна.  Учир нь арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-ндЧингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа аж. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. 

10 сар 11. 13:37
Агаарын чанар: Ургах наран, Налайх орчимд бохирдолтой байна

Өнөөдрийн 09.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Толгойт, 100 айл орчимд маш их бохирдолтой /512-975/ гэж зааж байгаа бол Мишээл экспо, Монгол газар орчимд хамгийн бага үзүүлэлттэй /33-63/ байна. Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг

10 сар 11. 10:45
БАЙР СУУРЬ: Үндэсний номын сан, УДЭТ, УДБЭТ-ын барилгуудыг шинэчлэх цаг болсон

Засгийн газар УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарласан ч нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс соёлын өв болсон хуучин барилгуудыг нураах нь буруу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

10 сар 10. 13:25
Үндэсний номын сан, УДЭТ, УДБЭТ-ынхан мэдээлэл хийнэ

Засгийн газар УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарласан ч нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс соёлын өв болсон хуучин барилгуудыг нураах нь буруу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

10 сар 10. 10:40
НОСК: Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд маргаашнаас байрандаа орж эхэлнэ

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн  дэд дарга С.Дорждэрэмтэй уулзаж, цөөн хором ярилцлаа. -"Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өгөөч? -Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам энэ оны долдугаар сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлө

10 сар 10. 9:00
"Багш, ажилчдын 40 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байна"

Одоогоос дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй сурагч сүрьеэгээр өвчилсөн багшаасаа халдвар авсан талаар эцэг эхчүүд мэдээлж олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээж байсан. Тэр ч утгаараа өнөөдөр эцэг, эхчүүдийн дунд эрүүл саруул хүүхэд маань хэн нэгэн өвчтэй багшаас элдэв өвчний халдвар авчих вий гэсэн айдас бий болсон гэхэд хилсдэхгүй.

10 сар 10. 8:30
М.Ганбаатар: Улаанбаатарын утаа багассан, итгэхгүй бол Багануур, Налайх ороод үз

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар "Таван толгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

10 сар 9. 11:20
Сурвалжилга: Гялгар уутыг хэрэглээнээс гаргах тогтоол мартагджээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлсэн.  Гэхдээ эхний ээлжид бүгдийг нь бус  хоёрхон төрлийн гялгар уутыг хэрэглээнээс гаргахаар болсон юм. Уг нь 0,035 миллиметрээс нимгэн гялгар уутыг хэрэглэх, худалдаадах, импортлохыг хориглосон шийдвэр гаргасан ч орлуулах бүтээгдэхүүн байхгүй гэх шалтгаанаар худалдаа эрхлэгчид эсэргүүцсэн тул эхний ээлжид 10-ын бариултай цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй гэсэн аргачлалыг БОАЖЯ-наас гаргасан. Тиймээс бид тогтоолын хэрэгжилт хэр байгаа талаар хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа.  Бид найман нэрийн болон зургаан нэрийн жижиг дэлгүүрүүдээр орсон юм

10 сар 8. 12:05
Боловсролын салбарт нийт 47.4 мянган багш ажиллаж байна

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдөр тохиож байгаа билээ. Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилж байна.

10 сар 4. 9:03
Хятадууд Монголд “орогнож”, хүнсээр нь дамжуулан монголчуудыг хордуулсаар байна

Хүн амынхаа хүнсний нийт хэрэглээний 50 хувийг импортоор оруулж ирдэг улс орныг хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж үздэг юм байна. Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50, жимс жимсгэнийн 90 орчим хувийг урд хөршөөс импортолж байгаа нь хүнс, тэжээлийн хувьд Хятадын хараат болсныг харуулж байгаа том үзүүлэлт юм.

10 сар 4. 8:10
Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 27-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 3-нд буюу өнөөдөр хийхээр товлосон юм. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.

10 сар 3. 10:50
АТГ-аас гавьяат хуульч Б.Сарантуяаг хүүгийнх нь хамт шалгаж байна

Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзээд байгаа 17 шүүгчийн нэг нь гавьяат хуульчийг хүүгийнх нь хамт шалгуулахаар АТГ-т хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тодруулбал, ШЕЗ-ийн зөвлөх, гавьяат хуульч Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

10 сар 3. 9:50
С.Амарсайхан: Шахмал түлшний талаар худал мэдээлэл тараавал хариуцлага тооцно

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар сая гаруй тонн нүүрс хэрэглэдэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог гэж үздэг. Үүнтэй холбогдуулан, өнгөрсөн хавраас эхлээд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон юм. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байна.

10 сар 1. 13:44
С.Аригун: Энэ жил 957 тонн бодис, 500 тонн давс нөөцөлнө

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурахтай холбогдуулан  зам талбайн хальтиргаа гулгааг арилгах давс бодисын нөөц хэр байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригунаас тодрууллаа.

10 сар 1. 12:35
Л.Оюунжаргал: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч цасан болон шороон шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын үеийн цаг агаарын төлөв байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

10 сар 1. 12:20
Ахмад настнуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг. Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. 2019 оны III улирлын байдлаар манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд, 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

10 сар 1. 11:40
Сар хүрэхгүй хугацаанд 440 сая төгрөг цуглуулж, Б.Амингэрэл охинд амьдрал бэлэглэсэн МОНГОЛ БҮСГҮЙ

Долоохон сартай ч өөрийн балчир биедээ багтамгүй их тэвчээр, хатуужлыг гаргаж амьдрахын төлөө тэмцэж байсан Б.Амингэрэл охинд туслахаар хандивын аян өрнүүлж, сайхан сэтгэлт монголчуудынхаа ачаар санасандаа хүрч чадсан Ж.Ариунжаргал гэх бүсгүйтэй уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрбээр, хайртай охиндоо амьдрал бэлэглэхээр 440 сая төгрөгийн эрэлд гарч арга мухардаж суусан аав, ээжид халуун сэтгэлээр тусалж Монгол түмнийгээ уриалан 22-хон хоногийн дотор хагалгааны зардлыг нь 100 хувь цуглуулж бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж чадсан гайхалтай эмэгтэй юм.

9 сар 30. 8:10
ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ: ТҮК-ийн ажилчдын ажил хэдэн цагт эхэлж, хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа

ZALUU.COM сайт долоо хоног бүрийн лхагва гарагт ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад бид үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл та бидний тарьсан хогийг цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдын ажил хэдэн цагт эхэлж, хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа.

8 сар 28. 14:00
Сурвалжилга: Орон нутгийн замд 10 машин тутмын 6-7 нь зөрчил гаргаж байна

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан, ZALUU.COM сайт Тээврийн цагдаагийн албатай хамтран осол аваар хамгийн их үйлдэгддэг орон нутгийн замд ажиллалаа.  2019 он гарснаас хойш улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 80 гаруй нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна. Ослын гол шалтгаан нь орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, зорчигч болон бага насны хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнө оройн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийг журмын дагуу хэрэглэдэггүйтэй холбоотой байдаг гэдгийг ТЦА-ныхан онцолсон юм. Гэтэл биднийг Тээврийн цагдаагийн албаныхантай хамт зүүн аймгууд руу чиглэ

8 сар 26. 8:20
А.Индра: Загвар өмсөгч болох миний багын мөрөөдөл байсан учраас аав, ээж маань маш их дэмждэг

Ням гараг бүрийн 20:00 цагт олон хүмүүс "Боловсрол" телевизээр гарч буй "Яг түүн шиг" шоуг үзэж байгаа. Тус шоуны өвөрмөц хоолойтой оролцогч хэмээн олны дунд нэрлэгдэж яваа загвар өмсөгч С.Сарнайтай ярилцлаа. Тэрбээр 12 жил Япон улсад сурч, ажиллаж байгаад Монголдоо 2011 онд ирсэн түүхтэй

8 сар 20. 8:00
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын 60 гаруй ажилтан хоолонд хорджээ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын 60 гаруй хүн байгууллагынхаа ойг тэмдэглэх үеэрээ хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгджээ.

8 сар 14. 8:10
Зуныхаа амралтаар барилга дээр ажиллаж, хэрэглээнийхээ мөнгийг олдог 18 настай охин

"Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана" гэх сүржин амлалттайгаар төрд гарчихаад ард түмнийхээ авах ёстой сангаас их хэмжээний мөнгө "хулгайлсан" гишүүдийн тухай асуудал хурцаар яригдаж буй эдгээр өдрүүдэд гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олж, тогны мөнгө төлсөн баримтаар эзнийг нь  олоод буцааж өгсөн хүүгийн тухай пост ӨНГӨ нэмж байна.  Тодруулбал, цахим ертөнцөд "Энэ мундаг хөөрхөн хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, мөнгө зарим зүйлийг олоод цахилгааны төлбөр хийсэн баримтаар нь эмээг олж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна

7 сар 1. 8:10
600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"

Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах нэр хүндтэй үүргийг нэр төртэйгээр биелүүлж яваа Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой энэ өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ард иргэдийнхээ энх амгалангийн манаанд нүд цавчилгүй зогсож, халуун хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, авран хамгаалах ариун үйлст өөрийн амьдралын 20 жилийг 

6 сар 20. 8:10
ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Хурдыг үхэл отож байдаг

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.           

6 сар 19. 13:30
"Баян-Өлгий аймгийн 43 сургуулийн хоёрхон сургууль нь МОНГОЛ хэлээр хичээлээ заадаг"

Монгол улсын үндэстний цөөнхи амьдардаг Баян-Өлгий аймагт Монгол хэлний боловсрол олгох явдал бүх шатандаа муу байгаа тухай өгүүлдэг. Энэ нь тус аймгийн ЕБС-иудын хичээл Казак хэл дээр явагддагтай шууд холбоотой аж. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 43 сургуульд 20 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Аймгийн хэмжээнд 43 сургуулийн хоёр нь л  монгол хэлээр сургалтаа явуулдаг. Бусад сургууль нь казак хэлний сургалтаас хос хэлний сургалтад шилжиж, хос хэлээр суралцаж буй юм бай

5 сар 27. 8:10
Сурвалжилга: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн долоон охин сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна

Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд байна

5 сар 6. 11:30
СУРВАЛЖИЛГА: Алдхан биендээ ахадсан зовлонг үүрсэн БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Хүүхэд аав ээжийн баяр баясгалан,  гэр бүлийн азжаргал байхаас араатан шинжтэй харгис хэрцгий хэн нэгний гарын чилээг гаргаж, гадуурхагддаг байх ёсгүй. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн бай золиос бяцхан хүүхдүүд  болох ёсгүй гэдгийг ойлгодог байгаасай

5 сар 2. 9:00
СУРВАЛЖИЛГА: Аврал эрсэн 188 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн "Өнөр бүл"-ийнхэн

Сэтгэл өвдөх нь бие өвдөхөөс илүү хэцүү зүйл гэдэг. Учир нь биеийн өвчнийг эм уугаад анагаах боломжтой бол сэтгэлийн өвчнийг анагаахад арга чарга дэндүү хомс байдаг аж. Гэтэл томчууд бидэнд ч ахдахаар сэтгэлийн зовлонг амсаж, нулимсаа нуун дотроо уйлж суух багачууд өнөөдрийн нийгэмд дэндүү олон болжээ. Тухайлбал, Манай улсын хэмжээнд 18 нас хүртэлх 1000 орчим хүүхэд нийт 31 асрамж, халамжийн газарт хуваагдан амьдардаг байна. 

5 сар 1. 12:00
Хайртай залуугийнхаа гарт амиа алдах бүсгүйчүүдийн нас залуужсаар!!!

  Энэ хорвоод хүн хосоороо амьдрах хувь тавилантай. Тийм ч учраас бид хэн нэгнийг насан туршдаа хайрлан халамжилж, үр хүүхэдтэй болж сайхан гэр бүлийг цогцлоохын тулд сонголт хийдэг. Энэ сонголт бол маш чухал. Нэг сонгосон бол өөрчилж үл болно. Гэвч өнөөгийн нийгэмд охид, бүсгүйчүүд маань энэ чухал сонголтдоо хайнга хандаж ханиа буруу сонгосноос үл ойлголцох, салах бүр цаашлаад зэрлэг догшин нөхрийнхөө гарт эцэг, эх, үр хүүхэд, хамаатан саднаа алдах тохиолдол ихээр гарах болсон.

4 сар 19. 8:10
Сурвалжлага: Хэрэглэхгүй эд зүйлсээ заруулах дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байна

Хүн болгонд дурлаж авчихаад ганц ч өмсөөгүй шинэ хувцас, айл бүрт хэрэглэхээ больсон эд зүйлс байдаг. Тэдгээр зүйлсийг хаях гэхээр хайран санагдаад, хадгалья гэхээр зай талбай эзлээд эзэгтээ нарын толгойны өвчин болгодог гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл бараг айл болгонд тулгамддаг дээрх асуудлыг тань төвөггүйхэн шийдэх шинэ дэлгүүр өнгөрсөн амралтын өдөр үүд хаалгаа нээжээ.

4 сар 18. 8:10
Найман настай охиноо мал хариулуулахаар явуулаад араас нь очиж хүчирхийлдэг байжээ

Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд байна. Гэтэл бид өдөр болгон шахуу БАГА НАСНЫ ХҮҮХЭД ААВДАА, ӨВӨӨДӨӨ, АХДАА хүчиндүүлжээ гэх аймшигт мэдээг сонссоор өнөөдөр бүр цочирдохоо ч байж.   Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сард 8 настай охин төрсөн эцэгтээ удаа дараа хүчиндүүлсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал,  8 настай охиноо мал хариулуухаар явуулаад, төрсөн эцэг нь араас нь очиж малын бэлчээрт хүчирхийлдэг байсныг дүү нь мэдэж, ээждээ хэлснээр жигшүүрт хэрэг ил болсон байна. Мөн 2019 он гарснаас хойш 16 настай охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн, 13 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлэхийг

3 сар 21. 8:20
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон

Баянгол дүүрэгт энэ сарын 11-нд дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна

3 сар 20. 8:30
АВРАГЧ З.Гүррагчаа: Дахиад хөрсний нуралт үүсч мэдэх хүнд нөхцлийг мэдэж байсан ч бүгд ажил үүргээ нэн тэргүүнд тавьсан

“Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан ослын голомтод ес хоногийн турш ажиллаж, үүргээ амжилттай биелүүлсэн аврагчдын алдрыг өнөөдөр хүн бүр шагшин магтаж байна. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Тэд хөрсний нуралт үүсч, хүний амь эрсдэх магадлалтай аюултай нөхцөлд амь насаараа дэнчин тавьж ажилласны хүчинд нурангид дарагдсан дөрвөн иргэний цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм. Тиймээс бид энэ удаагийнхаа ярилцлагын булангийн зочноор мөстэй хүйтэн усан дотор, эрсдэлтэй хүнд нөхцөлд олон хоног ажиллан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын усчин аврагч Ахлах, ахлагч З.Гүррагчааг урьж, цөөн хором ярилцлаа.    -Эрсдэлтэй, хүнд нөхцөлд есөн хоног үүрэг гүйцэтгэлээ

3 сар 12. 9:00
"Эко-Алтан Заамар"-т осолдсон хоёр насосчин ажилд ороод сар ч болоогүй байжээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсанаас хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан. Тодруулбал, Осол болох үед “Эко-Алтан Заамар” ХХК-ийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байсан бөгөөд уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн 33 настай Б, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 27 настай Д нар дарагдсаныг тус өдрийн 16.05 цагт уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан байдаг.  Харин үлдсэн дөрвөн иргэнийг олохоор ослын голомтод ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласны хүчинд гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг, 6-ны өдрийн 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. 9-ний өдрийн 08.56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргасан юм.

3 сар 11. 20:10
Ц.Гантулга: Шүдээрээ 16 тонн автобус чирсэн. Дэлхийн дээд амжилт нь 13.7 тонн байдаг

Шүдээрээ техник чирэх үйлдлээр Монгол хүний хүч тэнхээ, тэсвэр тэвчээрийг дэлхийд таниулах зорилго тавьсан Ц.Гантулгатай уулзаж ярилцлаа. Тэрбээр саяхан төмөр замын депод шууд бичлэгээр 25 тонн тракийг гурван тонн ачаатай нь метр орчим газар чирсэн юм.  

3 сар 6. 8:10
Өөрийн дөрөв, өрөөлийн 90 хүүхдийг хайраар дутаалгүй өсгөсөн ЭМЭГТЭЙ

Өөрийн дөрөв, өрөөлийн 90 хүүхдийг нэг халуун ам бүл болгон өсгөж яваа гайхалтай эмэгтэйтэй уулзаж ажил, амьдралтайн танилцахаар Дархан-Уул аймгийн төвд байрлах “Нарны хүүхдүүд” асрамжийн төвд зочиллоо. Орц, хонгил зэргээр амьдардаг орон гэргүй , бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг багаас нь энэхүү төвдөө авчран сургуульд сургаж, оюутан болгоо

3 сар 4. 8:10
Тайзан дээр 18-тууд шиг бүжсэн 60, 70 настнууд

 60-аас дээш насныхан гэхээр хүн болгон таяг тулсан, буурал толгойтой өвөө, эмээ нараар төсөөлдөг. Гэтэл нас бол зүгээр л тоо гэдгийг жинхэнэ ёсоор нь харуулж яваа хоёр бүжигчин эмэгтэйн бичлэг сүүлийн өдрүүдэд багагүй шуугиан тарьсан. 

2 сар 25. 8:00
Д.Нарангэрэл: 5 хүүхдийнхээ төлөө 150 тонны хүнд даацын машин жолоодож өглөөний нар, үдшийн бүрийтэй "уралдаж" явна

Жаргал зовлон ээлжилсэн амьдралын их далайд хатан ухаан, хат суусан сэтгэл хоёроороо сэлүүрдэн яваа энэ бүсгүйг Д.Нарангэрэл гэдэг. Гурван охин, хоёр хүүтэй энгийн нэгэн ЭЭЖ. Гэхдээ түүнд бусад ээжүүдийн адил халуун дулаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан инээлдэн суух боломж тэр болгон гараад байдаггүй

2 сар 11. 8:00
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдөр олон улсын 23 дахь удаагийн Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын соборан сампингийн хүүхдүүд бахдам амжилт үзүүлж, Монгол түмнээ баярлуулсан.

2018, 12 сар 12. 8:10
О.Ундрал охинд туслаж буй ангийнхан нь гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам хийж сурчээ

О.Ундрал охины хандивын дансанд 25 сая төгрөг цуглажээ. Хэрэв та манай сайтын байнгын уншигч бол ямар учиртай охин бэ гэдгийг нь төвөггүйхэн мэдэх байх.  Харин хараахан уншиж амжаагүй хүмүүстээ хандаж хэлэхэд, Анх бид мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олсон ч эзнийг нь эрэн хайж буцаан өгсөн Б.Уранбатын тухай сурвалжлагыг манай сайт  хамгийн анх нийтэд мэдээлсэн бөгөөд хүүтэй ярилцах явцдаа ангийнхан нь ангийнхаа өвчтэй О.Ундрал охинд туслахаар гар урлал хийж байгаа зэргийг сурвалжлан хүргэсэн билээ. 

2018, 12 сар 7. 14:20
Сурвалжлага: Шатахуун импортлогчид ҮНЭЭ буулгаагүй байна

АИ92 шатахууны үнэ өнөөдрөөс эхлэн 100 төгрөгөөр буурах ёстой. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагу

2018, 12 сар 7. 11:25
Т.Ихтамир: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх гомдол ирэхээр эмэгтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэдэг

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2018, 12 сар 6. 8:30
Ангиараа нийлж компани байгуулан хоёрхон сарын дотор ашгаа хүртсэн "11В"-ийнхан

Ахлах ангийн сурагчид хамтран компани байгуулж ашгаа хүртжээ. Тодруулбал, Глобал олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид бизнес судлал хөтөлбөрийнхөө хүрээнд  бие даан “СУРАГЧИЙН ХУВЬЦААТ КОМПАНИ” байгуулан суралцангаа ажилладаг уламжлалтай юм байна. Энэ хичээлийн жилд 11в ангийнхан “GLOBAL KAIZЕN” компанийг байгуулж, 45 хоногийн хугацаанд 138 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 15 мянган төгрөгөөр борлуулан 2 сая 70 мянган төгрөгийн хөрөнгө босгон ажиллажээ.  Сурагчид сургуулийн орчинд зах зээлийн эрэлтээ судлан бүтээгдэхүүнээ сонгон загвар дизайнаа өөрсдөө боловсруулан төлөвлөгөөний дэвтэр, түлхүүрийн оосрын үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлжээ. Компанийн ажилтан бүр цалинтай ажиллахын зэрэгцээ борлуулалт хийсэн дүнгээс шалтгаалан урамшуулал авдаг аж. Тэд хамгийн идэвх, санаачлагатай ажилласан ажилтнаа шалгаруулахын зэрэгцээ идэвх оролцоо бага, хариуцлага алдсан ажилтанд захиргааны шийтгэл ч оногдуулжээ. Бид Глобал олон улсын дунд сургуулийн 11в ангийн сурагч, “GLOBAL KAIZЕN” компанийн захирал Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. -Та бүхнийг сурагчдын компани байгуулаад ашигтай ажилласан гэж сонслоо

2018, 12 сар 3. 8:20
"Найзынхаа эмчилгээний зардлыг олохоор хөдөлмөрлөж байгаа ангийнхныгаа харахаар бахархах, хайрлах сэтгэл төрдөг"

Гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олсон ч хэтэвчин дотор байсан баримтаар эзнийг нь олж буцаан өгсөн Б.Уранбат хүү болон ангийнхаа хүүхдүүдийн хайраар өлгийдүүлж анхаарал халамжинд нь байдаг О.Ундрал охины талаар манай сайт анх мэдээлж хандивын аяныг өрнүүлсэн. О.Ундралын маань төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болоход эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийсэн байна. Харамсалтай нь, тухайн үеийн эмч нар хиймэл амьсгалыг буруу хийсний улмаас хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болсон.

2018, 11 сар 29. 8:20
МОНГОЛ ЖАНГУМ: Өөрийн гараар 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байнгын захиалагчидтай болсон

Бид удаагийнхаа ярилцлагын буланд Монгол Жангум гэгдээд буй шавилхан биетэй ч шаггүй хөдөлмөрч, А.Одончимэг гэх бүсгүйг урьж,  ажил амьдралынх нь талаар энгийн яриа өрнүүллээ.

2018, 11 сар 22. 14:20
"Хөдөлмөрч" хүүхдүүдийг сургасан багш энгэрээ цоолж, О.Ундрал охины дансанд долоон сая төгрөг цуглажээ

Та бүхэн санаж байгаа бол О.Ундрал, Б. Уранбатын нартай мөр зэрэгцэн суралцдаг 7е ангийнханд өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрэлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг, үсний даруулга, хавчаар, дүдү машин, үзэгний сав гэх мэт гарын доорх материал ашиглан өөрийн гараар хийж болох бүхий л зүйлсийг сэтгэл шингээн урлаж олсон орлогоо найзынхаа эмчилгээний зардалд хандивлах гэж байгаа гэх мэт сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар байсан юм. Тэр ч утгаараа сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний нэг нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын халуун сэтгэлт хамт олон байлаа.  Өнөөдөр өглөөний 09.00 цагт Хүний эрхийн үндэсний комиссын дарга

2018, 11 сар 21. 8:20
С.Марал: Авьяаслаг Монголчууд шоугаар оюуны спортыг таниулах зорилгоо биелүүлсэн

“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ой тогтоолтын олон улсын мастер С.Марал удахгүй болох ДАШТ-ийхээ бэлтгэлд гарчээ. Түүнийг “Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар шатанд шилдэг гурван оролцогчийн нэгээр шалгараад шүүгчдийн саналаар хасагдахад, цахим ертөнц шүүгчдийг буруутгаж, шүүмжилсэн постоор дүүрч "Харамсалтай байна. С.Марал үлдэх ёстой байсан юм. Хэдхэн хоногийн дараа дэлхий түүнийг хүлээн зөвшөөрнө" гэх үгс хөвөрч байсныг та бүхэн тодхон санаж байгаа байх.

2018, 11 сар 21. 8:00
Ангийнхаа охины хагалгааны зардлыг олохоор хөдөлмөрлөж буй ДОЛООДУГААР АНГИЙНХАН

Гудамжнаас мөнгө болон үнэт эдлэлтэй хэтэвч олж, тогны мөнгө төлсөн баримтаар эзнийг нь  олоод буцааж өгсөн Н.Уранбат хүү болон бяцхан биедээ баймгүй зориг тэвчээр гаргаж, олон удаагийн хагалгаа, өвдөлт зовиурыг тэсч яваа өхөөрдөм хөөрхөн О.Ундрал охины тухай сурвалжлага өнгөрсөн баасан гарагт  манай сайтад нийтлэгдсэн. /ТУС СУРВАЛЖЛАГЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ/ -“ЭГЧЭЭ БИ ЭЭЖ ААВЫНХАА ӨГДӨГ 2000 ТӨГРӨГИЙГ ЦУГЛУУЛЖ БАЙГААД 10 МЯНГА БОЛОХООР НЬ ХАНДИВ ӨГӨХ ГЭСЭН ЮМ БОЛОХ УУ”- Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд "эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2000 төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу" гэх жаахан охин, "Би өөрөө бас маш олон удаа хагалгаанд орсон

2018, 11 сар 19. 16:50
Дараагийн 1 мэдээ
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.