Б.Батчимэг

Сэтгүүлч

Ул төрийн тоймч

Нийт уншсан: 395Нийт мэдээ: 11
ЗГ: Хууль бус уул уурхайн асуудлыг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэх бөгөөд хууль бус, хариуцлагагүй уул уурхайн асуудлуудыг ч мөн хэлэлцэж байгаа аж. 

8 сар 21. 8:50
ТЦА: Явган зорчигч руу ус цацсан зөрчлөөр торгуулсан жолооч байхгүй

Хур бороо элбэгтэй эдгээр өдрүүдэд зам дээр тогтсон усан дундуур хурдтай өнгөрөх жолооч нар явган зорчигч руу ус цацах үзэгдэл их. Санамсаргүй байдлаар ус цацаад өнгөрөх нэгэн байхад санаатайгаар норгох нэгэн ч байдаг. Энэ талаар иргэдээс багагүй шүүмж мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэг байна. Харин энэ тохиолдолд ус цацсан жолоочид хариуцлага хүлээлгэх талаарх хуулийн нарийн зүйл заалт, зохицуулалт байдаггүй аж.

8 сар 21. 8:30
Тогвортой хөгжлийн дэмжлэгийг нэмэгдүүлэх нь: Монгол Улс өсөн дэвжиж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Салсиа Алисжабана. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд сэргэж эхэлсэн нь эдийн засгийн таагүй гадаад орчин, нөхцөл байдлаас үүдэн бий болсон сорилтуудыг амжилттай даван туулж байгааг харуулж байна. Монголын эдийн 

8 сар 19. 11:25
ЭЦГ-т мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй эрхэм хэн бэ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЭЦГ-т хэд хэдэн удаа дуудагдсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, Монголын томоохон бизнесмэн болох "Э" Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст олон тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж байгаа аж. Уг хэрэгтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайханыг удаа дараа байцаалт авахаар дуудсан гэнэ.

8 сар 19. 11:15
МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр хуралдахаар товлоод байна. Тодруулбал, •Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд •Улсын Их Хурал

8 сар 19. 8:50
Генерал Б.Хурцын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан хэмээн буруутган шүүж байна. Тэгвэл дөрвөн өдрийн турш үргэлжилж буй шүүх хурлын эргэн тойронд болж буй үйл явдлыг тоймлон хүргэж байна.

8 сар 15. 9:00
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн саналд хариу өгөв

  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өнөөдөр (2019.08.13) хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна

8 сар 14. 9:10
Хашаагаа ногоон байгууламж болгон тохижуулсан ЭГЭЛ ГЭР БҮЛ

 Хүн амьдарч буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах нь айл гэрийн соёл билээ. Нийслэл хотын иргэдийн 60 хувь нь хашаа байшинд амьдардаг ч орчноо ногоон болгож тухтай амьдарч байгаа айл олон. Тэдний нэг болох хашаагаа өөрсдийнхөөрөө тохижуулан, ногоон байгууламж бий болгон тухтай амьдарч байгаа айлыг энэ удаагийн сурвалжилгаараа онцолж байна. 

8 сар 14. 9:00
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан. Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө

8 сар 14. 8:50
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн мэдээллийг өнөөдөр цахим сайтад байршуулна

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан.  Одоо шаардлага хангасан иргэдэд мэдээлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Тодруулбал,  Энэ сарын 14-нөөс буюу маргаашнаас нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад шаардлага хангасан иргэдийн мэдээллийг байршуулах юм байна.  Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа юм

8 сар 14. 8:40
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас үргэлжилнэ. Тодруулбал, энэ сарын 12-нд эхэлсэн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм. 

8 сар 14. 8:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.