П.Ядамдорж

Редактор

Нийт уншсан: 629587Нийт мэдээ: 114
ТБХ: Сангийн сайдын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.02) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, 

10 сар 2. 12:05
ЗАСГИЙН ГАЗАР: Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг  хэвлэлийхэнд танилцууллаа. Засгийн газоын өнөөдрийн хуралдаанаар  Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд 250 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргалаа. Өмнө нь 150 га газрыг газрын тосны үйлдвэрийн тусгай  хэрэгцээнд аваад байсан бол нэмэлтээр 250 га газрыг мөн тусгай хэрэгцээнд авснаар нийтдээ 400 га газрыг газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байна.  

10 сар 2. 12:00
ЗАСГИЙН ГАЗАР: Хүүхдийн мөнгийг арилжааны банкаар дамжуулахгүй

Засгийн газар ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд зарим нэг томилгооны асуудал хэлэцсэн. Үргэлжлүүлээд хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өөрчлөлтийг хийжээ. Тодруулбал,  хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар олгохгүйгээр Төрийн сангаас шууд тухайн хүүхдийн дансанд сар бүрийн 20-ны өдөр мөнгө байршдаг байх зохицуулалтыг хийжээ.

10 сар 2. 11:55
“Жаст”-ын Ш.Батхүүгийн шүүх хурал ирэх Даваа гарагт  товлогджээ

 “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох  хэрэг шүүхэд шилжээд 8 сар болж байгаа ч одоо хүртэл сураггүй байгаа талаар АТГ-ын ажилтан хэлж байсан.  Харин  энэ хэргийн шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, Ш.Батхүүд холбогдох хэргийг  Улсын Дээд шүүх ирэх Даваа гаригт буюу 2019 аравдугаар сарын 7-нд хэлэлцэхээр товложээ.

10 сар 2. 11:45
ЗАСГИЙН ГАЗАР: Б.Бямбадорж, А.Ариунболд нарыг чөлөөлөв

Засгийн  газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд байна. Тодруулбал,  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр гадагшаа явж суралцах болсон тул  өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа аж.

10 сар 2. 10:45
ТӨСӨВ: Хэрэглэхээсээ илүү хэмнэж, зээлээ төлөх хуримтлал үүсгэе

Монгол Улсын Засгийн газар  Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 58.9 хувьд хүрээд байгаа.  Энэ бол ирэх 2020 оны улсын төсвийн нийт орлогоос даруй хоёр дахин их гэсэн үг.

10 сар 2. 8:10
Ажлын хэсгийнхэн УИХ-ын даргатай зөвшилцөх уулзалт хийж байна

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, өнөөдөр /2019.10.01/ хоёр ч байнгын хороо хуралдаж Байнгын хороод Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.  Гэсэн ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна.  

10 сар 1. 14:08
Нийслэлийн Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцэв

Хүйтний ам наашилж буй энэ үеэр нийслэлийн  Онцгой комисс хуралдаж  өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай  байгаа ажээ.

10 сар 1. 13:37
ХХААХҮЯ –ны хоёр мэргэжилтнийг саатуулжээ

АТГ-аас  өчигдөр ХХААХҮЯ -ны мэргэжилтнүүдийн өрөөнд шалгалт хийж,  тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулсан  гэх эх сурвалжийн мэдээлэл

10 сар 1. 13:00
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс "цавчсан" заалтуудаа эргэж харах уу

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр /2019.09.30/ мэдээлэл хийх үеэрээ  содон гэмээр нэг үг хэлнэ лээ.

10 сар 1. 8:10
Эмнэлэг, сургууль цэцэрлэгүүд халаалтаа авчээ

Жил бүрийн есдүгээр сарын 15-аас айл брх албан байгууллагууд халаалтаа авч эхэлдэг.  2019-2020 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан "Улаанбаатар дулааны сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат компани нь есдүгээр сарын 15-наас халаалт залгаж эхэлжээ.

9 сар 30. 8:40
ТАНИЛЦ: УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, энэ сарын 30-нд буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулганыг хаах шийдвэр гаргаж, ирэх сарын 1-нд намрын чуулганыг нээхээр болсон билээ.

9 сар 30. 8:20
УИХ-ын ээлжит бус чуулганыг  өнөөдөр хаана

Наадмын дараагаас эхэлёэн УИХ-ын ээлжит бус чуулганы хугацааг  энэ сарын 30-ны өдөр болгон  сунгасан билээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулгад бэлтгэх нь ээлжит бус чуулганы гол зорилго байсан юм.

9 сар 30. 8:20
2020 онд тонн нүүрсний экспортын үнэ 75.5 ам.доллар. Хэр бодитой төсөөлөл вэ

2020 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг  энэ оноос 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байхаар тооцлоо.  Төсөвт ийм хэмжээний орлого төвлөрүүлэхээр зорьж байсан нь урьд хожид үгүй.  

9 сар 30. 8:10
Сарьдагийн хийд 350 жилийн дараа  Монголын үндэсний түүхийн музейд “заларлаа”

Өнөөдөр Үндэсний түүхийн музейд  Сарьдагийн хийдийн олдворын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ дахь МАН бүлгийн даргын дарга Д.Тогтохсүрэн нарын албаны хүмүүс оролцсон.  

9 сар 27. 17:04
УИХ-ын “халуурал”  НИТХ-д халдварлав

Өчигдөр НИТХ тэрүүхэн тэндээ хөөрхөн пэжигнээд амжив. Нөгөө адуу дагаж илжиг тожигнов гэдэг шиг юм болохоо шахав. 

9 сар 27. 10:05
Ирэх жил 43.0 тэрбум төгрөгөөр сонгууль явуулна

Хэрэв сонгууль хуучин янзаар хугацаандаа болбол ирэх 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль,  мөн Орон нутгийн сонгуультай.

9 сар 27. 8:40
Өнөөдөр  “ДИСКОВЕР МОНГОЛИА-2019” уул уурхайн чуулган  эхэлнэ

Уламжлал болгон явагддаг  “Дисковер Монголиа-2019” Шангри Ла-д өнөөдөр эхлээд өдөртөө өдөрлөх юм байна.

9 сар 27. 8:30
Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдод хүндэтгэл үзүүллээ

 Нийгмийн даатгалын Ерөнхий газар өнөөдөр //2019.09.26/  шилдэг шимтгэл төлөгч болон ажил олгогч нартаа хүндэтгэл үзүүллээ.  Хамгийн их шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг  ажил олгогч нарын  төлөөллийг  хүлээн авч тэдэнд өргөмжлөл, дурсгалын зйүл гардуулсан юм.

9 сар 26. 16:21
МАН-ын бүлэг  өнөөдөр хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ.  Хуралдаанаар УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс гадна бусад цаг үеийн асуудлыг авч хэлэлцэх аж.

9 сар 26. 12:00
Чингэлтэйчүүдийн монголчууддаа барьж буй бэлэг  “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”  цогцолбор

Нийслэлийн хойморт нэгэн сайхан бүтээн байгуулалт  хийгдэж  байна.  Чингэлтэй хайрхан уулын хажуу бэлд Дээд салхитад  соёл, спорт, амралт, аялал жуулчлалын том цогболбор  баригдаад бараг дуусах тийшээ ханджээ. Гэхдээ төлөвлөсөн өөр хэд хэдэн байгууламжийн ажил ирэх жил үргэлжилнэ.  

9 сар 26. 11:30
УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ

Монголын парламент энэ зун амарсангүй, ээлжит бусаар хуралдсаар  ЭЭЛЖИТ чуулгантайгаа золгохоор болж байна.

9 сар 26. 8:20
2020 оны төсвийн орлогыг энэ оныхоос 2,1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ

УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх гол асуудлын нэг нь 2020 оны улсын төсөв. Төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх учиртай, цаг хугацааны хязгаартай. 

9 сар 26. 8:20
Ерөнхийлөгчийн хоригийг "түшээд авах, түлхээд хаях"-ын аль нь ч бай, "нийлбэр өөрчлөгдөхгүй"

Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. 

9 сар 26. 8:10
Засгийн газар  Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэнэ

 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.09.25/  08.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын дүнгийн тухай, Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.

9 сар 25. 8:26
Монголчууд  даяаршлаас   муу муухай бүхнийг нь шингээж байна

Монгол даяарчлагдаж  байна гэж хөл хөөрцөг болдог хүмүүс бий. Сайн ч юм уу, муу ч юм уу, бүү мэд. Дээхнэ Москва найтаахад Монгол ханиадаг гэсэн үг байлаа. Тийм л хамааралтай байсан хэрэг. Одоо тэгвэл тэр хамаарал  хил хязгаараа хэдийнээ тэлсэн. Дэлхийн санхүүгийн хямралыг дагаад жижигхэн Монгол хормойн салхинд нь дэрвээд хөлд нь чирэгдэнэ.

9 сар 25. 8:26
Хөгжлийн Банк 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг шууд  санхүүжүүлнэ

Хөгжлийн Банк гэсэн  нэрнээсээ тус банкны үүрэг зорилго тодорхой харагддаг. Тус банкны хувьд эдүгээ арилжааны банкуудын олгож чадахгүй байгаа томоохон төслүүдэд арилжааны банкнаас арай доогуур буюу төгрөгийн зээл дунджаар 12.7%, долларын зээл дунджаар 9.2%-ийн хүүтэй зээл гаргаж байгаа.

9 сар 25. 8:26
Дарханы замын асфальтан хучилт эхэлжээ

Есдүгээр сар гараад бороо хур багатай, нарлаг дулаан өдрүүд үргэлжилж байгаа нь зам засвао, бүтээн байгуулалтад таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал,  Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил  амжилттай үргэлжилж байна.  

9 сар 25. 8:20
Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болгосон уу

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” “Стандарт” банкнаас нийт 109 сая долларын зээл авсан байдаг. 

9 сар 24. 10:30
Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах тендер зарлагдлаа

Засгийн газраас Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах шийдвэр гаргаад буй. Тэгвэл уг ажлын тендер зарлагджээ. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах тендерийн нийт төсөв нь 400 сая төгрөг юм байна. Тендерийн материалыг энэ 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.30 цагаас өмнө хүлээн авч, тухайн өдрийн 10.50 цагт нээнэ хэмээн www.tender.gov.mn сайтад мэдээлжээ.

9 сар 24. 10:05
Хөшигийн хөндийн хурдны замд осол гарчээ

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээгээд хэдхэн хонож байгаа. Гэвч  энэ сарын 22-ны өдрийн 19.00 цагийн орчимд Тоёото маркийн автомашин  хурдны  замын хашлага мөргөсөн осол гаргажээ. 

9 сар 24. 9:45
Стратегийн бүтээгдэхүүн махны хангамж, үнэ ханш Хятадуудын гарт орсон уу

Хагас сарын  өмнө танил дүү ярьж байна.  Дундговь руу нэг долоо хоног яваад ирэх зав байна уу. Таны хийх ажил гэвэл эндээс нэг шлаанзтай /ачааны том машин/  яваад тэндээс  300  гаруй хонь ачаад Улаанбаатарт авчрах явдал. Ачих бол асуудал биш. Харин замдаа тоо толгойг нь бүрэн бүтэн авчрах хэрэгтэй.  Таны ажлын хөлс болгож нядалгааны жингийн кг тутмаас 

9 сар 24. 8:30
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь  хориг тавьсан. Энэ хоригийн талаар өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэнэ гэж байсан ч бүлэг хуралдсангүй. Ном журмаараа бол УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

9 сар 24. 8:00
САЙН МЭДЭЭ:Хувийн хэвшлийнхэн хүнд үйлдвэрийн салбар уу хөл тавилаа. Анхных нь гангийн үйлдвэр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод ажиллах үеэрээ “Бэрэн” группийн  барьж байгуулж байгаа төмөрлөгийн үйлдвэртэй танилцсан юм. 

9 сар 23. 13:00
АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ

АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо тэргүүтэй 40 гаруй гишүүн Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн тѳслийг Конгрессийн Тѳлѳѳлѳгчдийн танхимд ѳргѳн бариад байгаа билээ.

9 сар 23. 9:40
Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд хөдөө тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдэд сурталчилж таниулж яваад ирсэн. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа үргэлжилнэ.

9 сар 23. 8:30
УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 тоот захирамж гаргаж УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан билээ. 

9 сар 23. 8:10
Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ

Нийслэлийн Статистикийн газрын гаргасан мэдээгээр 2019 оны есдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9619 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 375 төгрөгийн үнэтэй байна.

9 сар 21. 14:08
Жүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ

Жудо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байгаа билээ. Тэд Токио хотноо болсон ДАШТ-д  амжилтгүй оролцсон нь ийн хариуцлага хүлээх шалтгаан болсон юм. Үүний дараа жудогийн шигшээ багийг  гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар удирдахаар болсон.   

9 сар 21. 12:15
ТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажилласан. Тэгвэл ирэх Даваа гарагаас эхлэн  УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлэн хуралдах юм. Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн есдүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батлав.

9 сар 21. 11:45
Өнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана

Нийслэлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын  0.1 километр замыг хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

9 сар 21. 11:35
Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа

Австралийн Элчин сайдын яам жил бүр нийт 240 мянган австрали долларын санхүүжилттэй “Бичил төслийн хөтөлбөр” (БТХ) хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрийн энэ оны сонгон шалгаруулалтын дүн гарч, есөн бичил, жижиг дунд үйлдвэрлэгчид санхүүжилт авлаа. Шалгаруулалтад тэнцэж, санхүүжилт авсан эдгээр үйлдвэрлэгчид эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг олон чиглэлээр төсөл хэрэгжүүлэх юм байна. 

9 сар 21. 11:20
Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаж байна.    

9 сар 21. 10:50
ТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчлал, Авлигыг илчилсний шагнал...

Улирч буй долоо хоног УИХ хугацаанаасаа өмнө тарах дуулианаар эхлэв.  УИХ-ын дарга Г.Занданшатар  энэ тухай албан ёсоор ам нээж “ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. 

9 сар 21. 10:40
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Мягмарыг баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид гүйцэтгэх ажиллагааны хүрээнд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Мягмарыг авлигын хэргээр баривчилсан гэх мэдээлэл  байна.  Б.Мягмар нь 2013 оноос өнөөг хүртэл тус газрын даргаар ажиллаж байгаа юм. 

9 сар 20. 14:43
“Найрамдал” зуслангийн газарт хууль бусаар олгосон 24 зөвшөөрлийг цуцаллаа

Засгийн газрын өнгөрөгч тавдугаар сарын 29-ний хуралдаанаар “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил газарт олгосон хууль бус газрын зөвшөөрлийг цуцалж, барилгыг нь буулгах шийдвэрийг гаргаад байсан билээ.

9 сар 20. 13:15
 Ерөө сумын засаг дарга М.Ганбаатар алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгожээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Архангай, Сэлэнгэ аймгийн  нутагт  хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд гэнэтийн шалгалт хийж, нөхөн сэргээлтийн байдалтай танилцсан.

9 сар 20. 12:20
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгаланг чөлөөлжээ

2013 оноос эхлэн  Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байгаа  Г.Баясгаланг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар өчигдөр /2019.09.20/ албан ажлаас нь чөлөөлжээ. 

9 сар 20. 11:35
Хуульчид “Монполимет” компанитай холбоотой асуудлаар Монголбанкинд шаардлага хүргүүллээ

Хэсэг хуульчид “Монполимет” компани  10 гаруй тэрбум төгрөгийн өрөө Монголбанкны Эрсдлийн сангаас хаалгуулсан гэх асуудлаар АТГ-т хандаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2019.09.20/  нэр бүхий хуульчид Монголбанкинд шаардлага хүргүүлж байна.

9 сар 20. 11:15
УДШ Монголын Төв намыг бүртгэхээс татгалзжээ

Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 19-ний өдөр Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хянан хэлэлцжээ. Дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

9 сар 20. 8:30
Дараагийн 50 мэдээ
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.