Нийслэл

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
2026-3-13

“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 11302 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-3-13

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО Нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн төвийн долоон дүүргийн 100 гаруй эмэгтэй алба хаагч оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар дэд хурандаа Х.Бурмаа танилцуулга хийсэн бол эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар Д.Ариунзаяа илтгэл тавилаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт алба хаагчдын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
2026-3-13

​​​​​​​ Нийтийн тээврийн “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
2026-3-11

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
2026-3-11

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
2026-3-10

Дэлхийн том хотуудад түгжрэлийг сааруулахад шалгарсан шийдэл болсон цахилгаан эрчим хүчээр ажилладаг, байгаль орчинд ээлтэй трамвайг Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төслийн эдийн засгийн үр ашгийг хэмжих гол үзүүлэлт болох эдийн засгийн дотоод өгөөжийн хувь нэгдүгээр трассын хувьд 17.1 хувь, хоёрдугаар трассын хувьд 19.3 хувьтай байхаар гарсан нь санхүүгийн ашиг, нийгмийн үр нөлөө болон цаг хугацааны хэмнэлтийг цогцоор нь хангасан өгөөжтэй төсөл болохыг илтгэж буй. Төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломжууд бүрдэх юм

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
2026-3-9

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дууссан

Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй”-р шалгарлаа
2026-3-6

“Их хотын бүсгүйчүүд 2026” хүндэтгэлийн арга хэмжээний “Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй” номинацийн эзнээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ю.ЖАРГАЛСҮРЭН тодорлоо. Тэрбээр 2014 оноос нийтийн үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оноос өдийг хүртэл Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т Зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байна. Улсад нийт 14 жил ажилласнаас зам талбайн үйлчлэгчээр 12 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай ажилтан юм. Мөн Ю.Жаргалсүрэн нь хариуцсан гудамж, зам талбайг тогтмол цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбай, автобусны буудал, хайс хашлага, хогийн сав зэрэг тоноглолын цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг ханган, үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж ирсэн

НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
2026-3-6

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл дахин сурронтой холбоотой уриалгыг гаргалаа

Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-3-3

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө

Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
2026-3-3

НИТХ-ын Ээлжит бус X хуралдааны II хэлэлцүүлгээр Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасан “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох” нөхцөл үүссэнтэй холбогдуулан уг тодотголыг боловсруулжээ. Төсвийн тодотголоор нийслэлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт болон нийгмийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
2026-3-2

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж буй

Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-3-2

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА
2026-3-2

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1540 ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГЧ БАЙНА Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 3092 иргэн бүртгүүлжээ

Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
2026-2-26

Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.   Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн

Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
2026-2-26

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж түлш худалдан авахаар болсон. Уг асуудлаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа

Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа
2026-2-26

  Улаанбаатар хот руу нэвтрэх хүн, малын халдварт өвчнийг хязгаарлан ариутгаж, нийт иргэдийг болзошгүй өвчнөөс хамгаалах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү байгууламж нь 480.31 м.кв талбай бүхий 18.8м х 24м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар барилга юм. Тус байгууламж нь шалган нэвтрүүлэх барилга, агуулахын барилга, худгийн барилга, малын хашаа, малын саравч, гадна ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гадна тохижилтоос бүрдсэн зохион байгуулалттай

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна
2026-2-25

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Е хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Андын зам констракшн” ХХК-ийн төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор компанийн эзэмшилд байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
2026-2-25

2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдана

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
2026-2-24

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна

Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
2026-2-11

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 15 цэгийг ашиглалтад оруулаад байна

Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна
2026-2-11

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хий цэнэглэх 33 цэг байгуулна

Төсвийг мөшгөе: Баянбүрдийн шатсан хөшөөний оронд дөрвөн замын уулзвар байгуулах зураг төслийг 318 сая төгрөгөөр хийлгэнэ
2025-12-4

Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар бид цувралаар хүргэдэг

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
2025-12-4

Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж буй. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектор, газрын алба, авто зам, ус суваг, цахилгаан түгээх, дулаан, Хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт хамгийн дээд тал нь гурван цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг

Бямба гарагаас Скай Резорт руу нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ
2025-12-1

Бямба гарагаас Скай Резорт руу нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ

Угаарын хийнд 112 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
2025-11-27

Нийслэлээс Тавантолгой түлш ХХК-тай хамтарч гэр хорооллын 172 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар заавар мэдээллийг өгч байгаа. Энэ хүрээнд өрхүүдийн галлагаа сайжирч байгаа ажээ. Мөн түлшний шаталтын хэмжээ сайжирсан байна

Эмгэнэл8 сар 9. 23:20
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.