Эх сурвалж: MET Norway · 05:09-д шинэчилсэн
3 223 мэдээ · 217–240 харуулж байна
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл: Нийслэлд: Нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгдсэн. Орон нутагт: Архангай-2, Увс аймаг-1, Булган-1, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-2, Төв аймаг-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна. Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй болгосон бол 5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм байна. УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ:Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, . Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна
SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна. JUNIOR CUP хөтөлбөрийн хүрээнд сурагчид Junior Quiz болон төрөл бүрийн даалгаварт оролцож оноо цуглуулах бөгөөд сурагч бүрийн авсан оноо ангийн нийт оноонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, нийт оноотой хүмүүсээс сар бүр хамгийн өндөр оноотой 1 сурагч болон 1 ангийг бид мөнгөн шагналаар урамшуулах тул сурагч бүрийн цуглуулсан оноо нь хамт олныхоо амжилтад хувь нэмэр оруулах юм. Шагналын санд юу байх вэ гэж үү? Шилдэг анги: Хамгийн өндөр оноо цуглуулсан 1 анги 1,000,000 төгрөгийн шагнал хүртэнэ
Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд буюу 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх гэмт хэргүүдийн улмаас нийт 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол харамсалтайгаар зургаан хүний амь нас хохирчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. -Тамхины хяналтын тухай хууль батлагдлаа. Хууль батлагдах үйл явц амар байсангүй. Цаашид хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах вэ? -13 жилийн турш өөрчлөгдөөгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ баталлаа
2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход найман сар хүрэхгүй шахуу хугацаа үлдэж байна. Ерөнхийлөгч бол Монголд ганц байдаг албан тушаал. Тэр бол дээд эрэмбийн суудал. Бараг үлгэрийн юм шиг тансаг амьдралд умбадаг бололтой. Харин ард түмнийхээ төлөө зүтгэх гэдэг үүрэг байдаггүй бололтой харагддаг. Үе үеийн Ерөнхийлөгч ард түмнийхээ төлөө тийм юм хийсэн гэсэн зүйл байгаа юу. За яах вэ цаазын ялгүй болгосон гэсэн ганц зүйл л санаанд үлдсэн байна. Гэхдээ энэ бол тийм хүнд хэцүү ажил биш. Үл ялиг зориг, санаа л хэрэгтэй байв. Ингээд Монголын хаан ширээнд хэн хэн санаархаж байна вэ. Энэ талаар тоймлоё.
Давж заалдах шатны шүүх жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхдийн хамт хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тус шийдвэрийн талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах бичсэн тоймыг хүргэж байна. Шүүхийн шийдвэрийн тойм: Шүүгдэгч М.Батчулууны, 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр урьдын таарамжгүй харилцаатай байсан байдлыг далимдуулан С-ийн гэрт нь орж, 1.бага насны хүүхэд болох Ар-г хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийг алахыг завдсан, 2. улмаар жирэмсэн эмэгтэй болох М, 3.бага насны хүүхэд болох Аз-г тус тус хутгалж, онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг санаатай алсан үйлдлүүдийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны тойргийн шүүх 2026 оны тавдугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор, шүүгдэгч М.Батчулууныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял шийтгэжээ. Шүүгдэгч М.Батчулуун “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан
Өнөөдөр Монгол Улсын Төрийн дууллын өдрийг тохиолдуулан морин цагт буюу 11:40 цагт улс орон даяар Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүллээ. Энэ хүрээнд нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлж хүндэтгэл үзүүлэв. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой. Монгол Улсын Төрийн дууллын түүх 1950 оныг хүртэл Монгол Улсад албан ёсны төрийн дуулал байгаагүй юм
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 79.8 хувийг хамарсан байж болзошгүй байна. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа бөгөөд “Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, энэ сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсан бөгөөд үүнээс 468,965.7 га нь Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байгаа аж
Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.10.17/-т “Сайхан ч юм даа” нэртэйгээр “АСА арена”-д толилуулав. Эл тоглолтын тасалбар тоглолтоос гурван хоногийн өмнө бүрэн зарагдаж дууссан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүссэн байсныг харуулах биз ээ. Тэр ч бүү хэл, тоглолтын тасалбар дамлагдаж, 240 мянган төгрөгийн үнэ хүрсэн аж. Том уран бүтээлчид Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар хөтөлсөн
Улс төр ч утгаараа бантан жанхуу болчих шиг. Бүтэлтэй юм алга
Үүрэн телефоны тэргүүлэх оператор болох Мобиком корпораци нь Дорнод аймгийн Халхгол сум болон Сүмбэр боомтын чиглэлд шилэн кабель татах, 4G сүлжээ оруулах дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн юм.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд Ясны сийрэгжилтийн дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1999 оны аравдугаар сарын 20-нд анх тэмдэглэж эхэлжээ. Өдгөө дэлхий даяар ясны эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүр тэмдэглэдэг болсон юм. Энэ жилийн дэлхийн өдрийн аян ясны эрүүл мэндийг амьдралын үе шат бүрд анхаарахыг онцолж байна
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, төслөө D.parliament.mn цахим платформд 10-р сарын 13-ны өдөр байршуулан иргэдийн саналыг авч эхэллээ. Хуулийн төслийн, 101.1. Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.101.2. Энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.101.3. Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:101.3.1. Морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;101.3.2. Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;101.3.3. Уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;101.3.4. Уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх; ..
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф, Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авав. Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв. Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, ёслолын 21 буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна
Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж, Монголын ард түмэн нийтээрээ саналаа өгч тусгаар тогтнолоо тунхаглан баталгаажуулсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 1945 оны аравдугаар сарын 20-нд бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан байдаг. Улмаар нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгдсэнээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгчээ. Энэхүү түүхэн санал асуулга бол зөвхөн Монголын төдийгүй XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тохиолдсон анхны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга байсан гэдэг.
Өнгөрсөн долоо хоногт Прокурорын байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Мөн хугацаанд 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ. Тухайлбал, иргэн М Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгтээ зөрчилгүй хяналт шалгалт хийлгэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хахууль өгөх гэсэн заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Мөн иргэн Б, М, С нар нэр бүхий компанийн удирдлагаар ажиллаж байхдаа бүлэглэн нэр бүхий компаниудын төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр худалдан авах гэсэн хүсэлтийг холбогдох дүрэм, журмыг зөрчиж, хуралдаанаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр шийдвэрлэж, “М” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тн цемент, “Т” ХХК-д 548.7 сая төгрөгийн 3 тн цементийг зээлээр олгож давуу бусдад байдал бий болгосон
“Эгүүр.мн” мэдээллийн агентлагийн ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам иргэн Г.Уянгаагийн эсрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр хандаж буй талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэн Г.Уянгаа 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр Авлигатай тэмцэх газрын гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч, миний нэр, эрхэлдэг ажил, газар хөрөнгийн талаар буруу, бодит баримтад үндэслээгүй мэдээлэл олон нийтэд тараасан гэж үзэж байна" хэмээн онцлов. Ж.Мядагбадам "Одоо миний нэр дээр байгаа газрууд өмнө нь өөр өөр иргэд дээр байсан. Таван талбарыг 2005 онд, нэгийг 2018 онд, хоёрыг 2023 онд эзэмших эрхээр шилжсэн газрууд юм
Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “Star Dance Mongolia” клубын senior 1 насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, Senior 1 нас (35-45 насны) ‘Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан