2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2425–2448 харуулж байна

Б.Энхбаяр: Хуучин Засгийн газар 468 мянган фунт стерлингээр төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулахаар “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан

Б.Энхбаяр: Хуучин Засгийн газар 468 мянган фунт стерлингээр төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулахаар “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан

1 426

Өглөө үйлчилгээнд гарах гэж байсан автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан

Жолооч нь ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг өнөөдөр өглөө гарчээ. Энэ тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээвэр зохицуулагч А.Энхжаргал "Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өглөө "Сайхан ирээдүй" компанийн Ч:27 Өвөр Согоот-Вокзал чиглэлд үйлчилгээнд гарах гэж байсан нийтийн тээврийн автобусны жолооч ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан. Тухайн автобус 07:01 цагт Вокзалаас эх авч Өвөр Согоот чиглэлд явах гэж байсан юм. Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд унтраасан учраас камераар харах боломжгүй болсон тул Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, Тээврийн Цагдаагийн Албанд энэ тухай мэдээллийг дамжуулсан

1 266

"Насны хишиг" тэтгэмжид 1961 онд төрсөн ахмадууд шинээр хамрагдана

​​​​​​​ Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгодог. Тэгвэл энэ онд 65 нас хүрч буй, "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах ахмадуудын хүсэлтийг хүлээн авч байна Ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай

1 300

СЗХ: Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо. Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрд харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэлээ

1 339

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон

1 065400256365b9db8d707224

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох иргэдийн тоо нэмэгдэж, зөрчлийн тоо багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн. Ухаалаг камерууд суурилуулж, камерын хяналтын төвүүд байгуулснаар өгөгдөлд суурилсан дүгнэлт хийж, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы асалтын хугацаа болон горимыг зорчилт хөдөлгөөнд нийцүүлэн тохируулдаг болсон

1 170

12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Үүнд: БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын 7 иргэн байна. Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрөгч онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгууллаа

1 197

Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ

​​​​​​​ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуралдаанаар Эрчим хүчний сайдад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг өгсөн байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн. Энэ асуудал өнөөдөр гэнэтхэн бий болоогүй, олон жил ужгирсан. Олон жил асуудлаа шийдэхгүй ажлаа гацааж, бие биеэ хардаж, улс төржиж эрчим хүчний салбарын томоохон төслөө хэрэгжүүлээгүйн үр дагавар өнөөдөр илэрч байна

1 184

АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

Авлигатай тэмцэх газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарыг 48 цаг түр саатуулжээ. Тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан гэдэг мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн юм. Авлигатай тэмцэх газраас Даваа гаригт “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан талаар мэдээлсэн

1 330

Д.Энхтуяа: Эрчим хүчний хямрал гэнэт үүссэн асуудал биш, эрх баригчдын олон жилийн арчаагүй байдлын үр дагавар

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Чуулган завсарласан энэ хугацаанд гишүүд хуулийн төсөл дээрээ ажиллах боломж бүрддэг. Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна вэ? -Миний хувьд гишүүн болсноосоо хойш яг өөрийн санаачилж, бие даан боловсруулж буй нэг анхдагч хуулийн төсөл дээр төвлөрөн ажиллалаа

1 345

Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төв цэвэрлэх байгууламжийн хаяанд шинийг барих бүтээн байгуулалтын ажил одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 онд эхэлж байв. Төслийн ТЭЗҮ-ийг 2015 онд Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулж, барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-уудын консорциум гүйцэтгэж буй. Албаны эх сурвалжаас тодруулснаар "Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, туршилтаар ажиллаж байгаа. Туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл буюу бүтэн жил үргэлжилж, энэ хугацаанд улсын комисс ажиллана. Үүний дараагаар ашиглалтад орно" гэлээ. Улаанбаатарын шинэ цэвэрлэх байгууламж нь 17.5 га газар дээр 35 нэр төрлийн 56 барилга байгууламжтай, дөрвөн дэд бүтэцтэй. Хоногт 250,000 куб.метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай

1 031

Тог тасарч байгаад Б.Чойжилсүрэнгээс гадна Д.Баясгалан буруутай юу?

​​​​​​​ Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цахилгаан хязгаарласан үйл явдал болж, Нийслэлчүүдийг бухимдуулж буй билээ. Үүнийг албан ёсоор "Дулааны цахилгаан станц-4"-ийн зууханд гарсан гэмтэлтэй л холбон тайлбарлаж буй

1 125
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.