2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2473–2496 харуулж байна

"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн гэж дүгнэжээ. Өнгөрөгч оны хоёрдугаар сараас арванхоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгасан байна. Тодруулбал өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгджээ. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1,000-4,000 зөрчлийн “Шалгаж байна” мессэжийг жолоочид илгээдэг болжээ

1 1677802185652519accb4c45

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хөтөлбөрийн эхний үе шат энэ ондоо хэрэгжих бөгөөд эхний ээлжид судалгаа, хэрэгцээг тодорхойлж, туршилтын сургуулийг сонгоно. 2027-2028 онд бодитоор турших, сургалт, сургалтын орчны шинэчлэлийг хийнэ

1 081

Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна

Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байна. Сүүлийн найман хоногийн хугацаанд хүйтний эрч чангарсан, ДЦС-4 дээр гэмтэл гарсантай холбоотойгоор Нийслэлд 1.5 цагийн хугацаатай цахилгаан, дулаан, усны хязгаарлалт хийсээр ирсэн билээ. Тус гэмтлийг өчигдөр бүрэн засварласан гэх боловч өнөөдөр ч гэсэн цахилгаан тасрах хуваарьтай байгаа билээ. Мөн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна

1 737

ХҮН намд ХҮН тогтохоо болилоо

УИХ-ын 2024 оны сонгууль ХҮН намын хувьд хамгийн оргил үе нь байсан бөгөөд түүнээс хойш тус намын рейтинг тогтмол урууджээ. ХҮН нам Засгийн Газарт орсонд тус намын дэмжигчид тун сэтгэл дундуур байсан бөгөөд хамгийн эхний эффект нь орон нутгийн сонгуулиар илэрсэн юм

1 263

Г.Дамдинням: Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан учраас хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч тал болох "Рио Тинто" компани хийж буй хэлэлцээрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр "Оюу толготой холбоотой хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан бид хоёр удирдаад явж байгаа. Хэлэлцээр идэвхтэй явагдаж байх үеэр УИХ-ын сонсгол зохион байгуулагдсан. 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолыг баталсан. Тус тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг дахин авч үзээд Засгийн газраас баталж өгсөн удирдамжаа болон хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. УИХ-ын тогтоол саяхан албажиж гарч ирсэн, үнэлгээний ажил хийгдэж байна

869

Монгол Улсад нэгдүгээр сард 35 мянга гаруй жуулчин иржээ

Монгол Улсад 2026 оны нэгдүгээр сард зорин ирсэн жуулчдын тоо 35,308-д хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал өссөн үзүүлэлт гэдгийг Аялал жуулчлалын нэгдсэн холбоо мэдээлэв. Зөвхөн энэ сарын 22-ны өдөр 1,440 гадаад жуулчин Монгол Улсад иржээ. Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь авч үзвэл: Хятад -14,220 Орос-өндөр урсгал БНСУ-2,588 Япон-776 Казахстан-630 АНУ-528 Беларусь, Филиппин, Франц, Их Британи, Вьетнам зэрэг олон улсаас жуулчид идэвхтэй зорин иржээ

1 216

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ. Дөрвөн жилд нэг удаа болдог холбооны ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно. Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа

1 291

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1 177

Ерөнхий сайд Г.Занданшатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон. Тэгвэл тэрээр Швейцарын Давос хотоос ирээд хамгийн түрүүнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна. Мөн үргэлжлүүлэн Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад очиж нөхцөл байдалтай танилцах аж

1 297

Прокурор хууль дээдэлж ажилласныг хуульчид илэрхийлэв

Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр өдөр болж, өчигдөр орой шүүхийн шийдвэр гарсан юм.

4 569

Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй

1 072

Комиссар Б.Билэгт:"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж эхэлжээ.

1 179
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.