2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2521–2544 харуулж байна

С.Шаарийбуугийн эсрэг давж заалдсан Малайзын Засгийн газар ялалт байгуулжээ

Малайзын Давж заалдах шатны шүүхийн хурлаар 2006 онд Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, Давж заалдах штаны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан байна. Тодруулбал, Малайз улсын холбооны шүүх өнөөдөр /2026.01.20/ 09:00 цагт тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцууллаа. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор аллагын хариуцлагыг нэхэх 18 жилийн турш үргэлжилж буй хууль шүүхийн маргаан Малайзын Дээд шүүхэд очих магадлалтай болж байна. Хохирогчийн талыг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Малайзын Холбооны шүүхэд завж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж. Ш.Алтантуяатай харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн аваагүй байна

1 751

Танилц: "ДЦС-IV"-д тоноглолын гэмтэл гарсан тул тодорхой байршлуудад дараах цагийн хуваарийн дагуу эрчим хүч хязгаарлана

Нийслэлийн хотын зарим байршилд тог тасраад байна. Үүний учир шалтгааныг "Дулааны IV цахилгаан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадвараа ажиллаж байх хугацаанд зуухны халаах гадаргууд гэмтэл гарч

1 399

Дахиад л шатахууны асуудал үүссэн үү?!

Сошиал орчинд энэ долоо хоногоос эхлэн шатахуунд дугаарлаж, тог нь тасраад байна гэх мэдээлэл түгэх болов. Тодруулбал, Нийслэлд шатахуун түгээх станцуудад өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн бага хэмжээний дараалал үүссэн. Цахим орчинд иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг, үнэ хямд энгийн АИ-92 бензиний үнэ 3080 төгрөг болж нэмэгдлээ

1 419

Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад "ТЭЦ-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөө өглөө 09.00 цагт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, шийдвэрээ гаргав. Тодруулбал, Н.Тавинбэх болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ. Эл хэргийг эргэн сөхвөл, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээг БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд байгуулсан байдаг. Улмаар Эрчим хүчний яамнаас 2019 онд дээрх төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, МУ-аас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, Зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулжээ. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Зөвлөх үйлчилгээний” гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж МУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч МУ-ын нэр бүхий аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогджээ

1 846
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.