2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2545–2568 харуулж байна

Улаанбурхан өвдсөн биеийн байдал нь хүнд ГУРВАН хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан 13917 өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа аж. Үүнээс 11427 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн бол 2485 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл, 0-4 насны 3274, 5-9 насны 1906, 10-14 насны 5179, 15-19 насны 1745 хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн байна. Тэгвэл биеийн байдлын тухайд нийслэлд дунд найман хүн байгаа бол хүнд нэг хүн байна

1 138

ТОЙМ МЭДЭЭ

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. УЛС ТӨР: Н.Учрал, О.Цогтгэрэл нарын намын даргын албан тушаал албажлаа Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлжээ. Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд дээд шүүх ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг намын даргаар бүртгэлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгосон

1 254

Өнөөдөр "Амар байна уу" сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэлнэ

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл явагдах юм. Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий

1 395

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авна

Улаанбаатар хотын нийт цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авахаар болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдэгдлээ. "Өдгөө бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн 20 хувь нь хоол боловсруулах эрхтэн системийнх байгаа. Иймд ирээдүйн эрүүл иргэдийг бий болгохын тулд цэцэрлэг, сургуулиас эхлэх ёстой" гэж тэрбээр энэ үеэр тодотгож байв. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Сүүлийн жил судалж үзэхэд хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлийн 80-85 хувь нь хеликобактеритай холбоотойгоор үүсдэг. Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийг устгахын тулд эхний ээлжид шинжилгээ авна

986
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.