2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 241–264 харуулж байна

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?

Намар шиг сэтгэл татам улиралд алсын томилолтод явах нь сэтгүүлч хүнд олз бөгөөд жаргал билээ. Хадлангаа авч байгаа ханхар эрсийн майханд зочилж, өвс ногоо ханхлуулсан хээрийн цай ууж, ууттай хүнсээ дундаа тавиад хээ шаагүй хүүрнэлдэн суухын хамжааргагүй сайхныг ямар гэж сананаа..

1 064

“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

“Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киноны БНСУ дахь үзвэрийн тасалбар бүрэн борлуулагдаж, нэмэлт үзвэр гаргахаар болжээ. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 23-нд БНСУ-ын “Seoul Mongol Town”-д зохион байгуулагдах үзвэрийн тасалбар 100 хувь борлуулагдсан байна. Үзэгчдийн эрэлттэй холбоотойгоор нэмэлт цаг гаргахаар болсон бөгөөд бусад өдрүүдийн үзвэрийн тасалбарын борлуулалт ч 50 хувьд хүрчээ. Үүнтэй зэрэгцэн “ОВГОР” уран сайхны киноны орон нутгийн үзвэрүүд үргэлжилж байна

1 303

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

919

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна

Дулаан хангамжийн тухай анхдагч хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл хийлээ. ​​​​​​​ Тэрээр: "Энэ салбарыг толгойлж байгаа сэтгэлгүй, зүтгэлгүй, хулгай нь дээд зэрэгт хүрч байгаа ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг унагаалаа. Энэ хууль батлагдсан бол ХҮН намын хулгайг зогсоох байлаа

1 241

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/баталлаа.Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийг хүргэж байна. “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа

1 286

“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

​​​​​​​ Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж, хөгжихийг зорьдог. Энэ ч үүднээс жил бүр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай

1 036

Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ

2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэлж буйг сануулж байна. Цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байранд явагдана. Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно

859

Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт энэ сарын 13-ны шөнө айлын хотонд орж үхэр барьсан баавгайг буудаж агнасан мэргэжлийн ахмад анчин Ж.Лаагансүрэнтэй ярилцлаа. -Хатгал тосгоны айлын хот руу дайрсан баавгайг та агнаж устгасан юм байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү? -Хатгалаас 20 км зайтай намаржаан дээрээ байсан айлын хот руу шөнө 23:00 цагийн үед баавгай дайрсан байсан

1 52346107376a33b6968276f3

Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ

“Байрны дээвэр дээр хүн гарчихсан байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай, эрэгтэй хүүхэд есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг Орхон аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа нар шуурхай ажиллагаа явуулан аюулгүй буулгаж, амь насыг нь аварсан байна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, зан төлөвийн өөрчлөлтөд анхаарч, сайтар ярилцаж, шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, үйлчилгээг авахыг ЦЕГ-аас зөвлөв. "Дээвэр" хэсэгчилсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа аж

1 250

Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань

Улаанбаатарын өрх, байгууллагууд гурил, будаа, тосоо авахын тулд зах дээр хэдэн цаг зарцуулж, дамжлагын нэмэгдэлд 45–55 хувиар илүү төлдөг. Харин энэ гинжийг богиносгох шинэ үйлчилгээ нийслэлд гарч иржээ. Бямба гарагийн өглөө

1 268

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо ирэх бямба гарагт буюу аравдугаар сарын 17-нд “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Тэгвэл эл тоглолтын тасалбар зарагдаж дуусжээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр /2026.10.14/ цахим хуудсандаа “Тасалбар маань дуусжээ

1 044

БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв

Монгол Улс Оюутолгойгоос ирэх онд ногдол ашиг авахаар болсон. Тэгвэл уг ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар саналыг иргэдээсээ асууна гэдгээ Засгийн газраас мэдэгдэж, И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэлсэн билээ

1 171

CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай хамааралтай “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын иргэн, хөрөнгө оруулагч Li Xiaoming “Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн бүтээн байгуулалт, түүний дотор уурхайн барилга байгууламж, олборлолт, баяжуулах, тээвэрлэлт, дэмжих дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбогдуулан БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын бүлэг ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хувьцааны 22 хувийг эзэмшдэг Монголын хувьцаа эзэмшигч нь 78 хувийн хяналтын хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн

1 423

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал дээр суухад дуугарна. Бас нэг сандалд хоёр хүүхэд суудаг, түшлэггүй болохоор заримдаа тухгүй байдаг. Тиймээс тухтай ширээ, сандалтай болохыг хүсэж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагч Т.Одгэрэл ярив. Ангийн зарим ширээний ирмэг элэгдэж, өнгө нь халцарсан харагдана. Хүүхдүүдийн зарим нь цүнхээ өлгүүрт өлгөхгүй, газар тавьжээ.

1 111

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно “Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө. -Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, -Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох, -Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах, -Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо. -Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав. “Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн

1 406

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм. Тийм ч учраас Халх,Нөмрөгийн дархан цаазат газар хэмээн нэрийдэж дархалсан. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог

1 91746107376a33b6968276f3

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Засгийн газар "Рио Тинто"-оос ногдол ашиг авахаар тохирч, 2027 оны төсөвтөө тусгасан. Ногдол ашиг авах ажлын хэсгийн хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд манай Засгийн газар гурван их наяд төгрөг авах саналаа хэлж, хөрөнгө оруулагч тал ч энэ хэмжээнд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашгаар хаана юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийднэ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс “E-Мongolia”-аар дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асуух юм байна

976

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа. Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв. Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ. 2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна. XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов

1 028
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.