20 гаруй жилийн турш эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал өнөөдөр товлогдсон. Тэгвэл энэ цаг мөчид түүний эхнэр О.Нарангарав АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нарт гомдол гаргажээ. Тодруулбал, Б.Эрдэнэсүхэд хариуцлага тооцож, АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлт гаргасан байна. ГОМДОЛД: "Монгол Улсын иргэн О.Нарангарав миний бие, Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, хууль бусаар мөрдөн мөшгих, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн хохирогч болж олон жил түүнд заналхийлүүлж, түүний эрхшээлд байсан хохирогчийн хувьд энэхүү гомдлыг гаргаж байна. Ардчилсан нам болвоос хүний эрх, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч улс төрийн хүчин билээ