2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2737–2760 харуулж байна

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган – 2025” арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх зорилготой тус чуулганыг МУИС 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд 11 дэх жилдээ болох гэж буй энэ удаагийн чуулганд Төрийн банк хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Энтрепренерүүд болон энтрепренершипийн боловсрол түгээгч их дээд сургууль, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал солилцох хамгийн том “индэр” болоод буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганаар Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх арга замын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах талаар санал солилцоно. Мөн их дээд сургууль, эрдэмтдийн бүтээлийг бизнесийн байгууллагуудад дэлгэн танилцуулж, энтрепренершип үйл ажиллагааг судалгааны үндэслэлтэй хөгжүүлэх эерэг хандлага, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаагаа ерөнхий зохион байгуулагч МУИС-ийн зүгээс мэдэгдэж байна. Харин Төрийн банкны тухайд, “Гарааны бизнесийг дэмжих нь” сэдвээр илтгэл танилцуулж, бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна. Улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн “хөдөлгөгч хүч” болсон шинэ санааны эзэд, бизнес эрхлэгч та бүхнийг Монголын энтрепренерүүдийн хамгийн том чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрэв та чуулганд оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү

1 367

Улаанбаатарт цас орно, өдөртөө -18 хэм хүйтэн байна

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй

997

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хурлыг ССАЖЗ-ын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар баталлаа. Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэв

486

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг иргэний гомдлоор 4,3 тэрбумын өртөг бүхий тендер завшсан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Нийгэмд эхнэрээ 20 гаруй жилийн хугацаанд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдсноороо танигдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх АТГ-т шалгагдаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна. Тухайн иргэний мэдээлэлд түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлжээ

1 258

Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай”

1 594

Монгол Улс "Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс"-ийн хоёр шалгуурт муу оноо авчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар үргэлжлүүлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. Дэлхийн өв уламжлалын сангаас “Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс”-ийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн нийт 4 бүлэг 12 шалгуур үзүүлэлтийг ашиглан тооцдог байна. Манай улс 2024 онд нийт дүнгээрээ 176 улсаас 60.6 оноотойгоор 76 дугаар байрт эрэмбэлэгдэж, V түвшинд байна. Шалгуур үзүүлэлтүүдийн оноогоор нийт 176 орноос “өмчийн эрх”-ийн үзүүлэлтээр 92-т эрэмбэлэгдэж “муу”, “төрийн зарчимт байдал” үзүүлэлтээр 117-д эрэмбэлэгдэж “муу”, “бизнесийн эрх чөлөө” үзүүлэлтээр 79-т эрэмбэлэгдэж “дунд”, “хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал” үзүүлэлтээр 119-т эрэмбэлэгдэж “бага” гэж үнэлэгдсэн байна. Үүнээс үзэхэд иргэдийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд аливаа төрөөс тавьсан хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах шаардлагатай байгааг хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо. Хуулийн төсөлд дараах зарчмын заалтуудыг тусгасан байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчмыг тусгасан

1 016
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.