2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2761–2784 харуулж байна

Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна

1 029

Хууль: 2026 оны нэгдүгээр сараас "иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ"

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, иргэд Хуримтлалын сангаас ашиг хүртэх юм

1 338

Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа гэв

Цахим орчинд лайв бичлэг хийж, олон нийтэд танигдсан иргэн О.Осоржамаа нь энэ сарын 13-ны өдөр зуурдаар таалал төгссөн мэдээ цахим тархсан. Түүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж буй. Харин цахим орчинд түүнийг осгож нас барсан нөгөө хэсэг нь хүнд зодуулаад ухаан орохгүй байсаар амиа алдчихлаа гэх яриаг гаргаад байгаа юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Иргэн О.Осоржамаа нь осголтын байдалтай эмнэлгийн байгууллагад ирж, тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн

1 345

Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгөх нь нэмэгдэж, түүхэн нэр өгөх нь багасжээ

Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг хүргэж байна. Монголд 15,498 Бат-Эрдэнэ байдаг ба түүний дараа Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн нар хамгийн их байдаг бол сүүлийн таван жилд Ананд, Тэнүүн, Хангай, Эрхэс, Анар, Түшиг, Тогтуун зэрэг нэг үетэй нэрүүд хамгийн их бүртгэгдсэн бол энэ жил "Батмагнай" буюу энэ жилийн түрүү бөхийн нэр хамгийн их бүртгэгдэж буй нэрийн жагсаалтад нэмэгджээ. Харин Монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Амин-Эрдэнэ, Амингоо, Анхилуун, Гэгээлэн, Сондор гэх нэрүүд хамгийн их бүртгэгдээд байгаа юм. "Эрэгтэй хүүхдэдээ түрүү бөхийн нэр өгдөг хандлага хэвээрээ байгаа бол түүхэн нэр өгөх нь багасжээ" Монголчууд хүү төрвөл бөх болно гэх бэлгэшээлээр амжилттай барилдаж буй бөхчүүдийн нэрийг ихээр өгдөг нь хэвээр аж

1 532

Өнөөдрөөс бага ангийн сурагчдын өвлийн амралт эхэллээ

Бага ангийн сурагчид энэ оны өвлийн амралт арванхоёрдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн амарч байгаа бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гаригт хичээл эхэлнэ. Улмаар нийт зургаан долоо хоног амрах юм. Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амрах бөгөөд эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм

902

“Холын цагаан манан” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно

Найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоос сэдэвлэсэн “Шар гэгээ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчийн таашаалд нийцэж, тус дэлгэцийн бүтээл 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг гурван төрөлд шилдгээр шалгарч, “Хангарьд” цомын эзэн болохоос гадна “Мөнгөн мод” наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг хүртсэн байдаг. Түүнчлэн Австралийн Перт хотноо зохион байгуулсан олон улсын кино наадмын “Шилдэг кино” шагналыг мөн хүртэж байв. Тэгвэл “Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн баг, уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ

1 536

Баялгийн хараал тусчихав уу?, эсвээс ер оршин байж чадах нүүр царай маань энэ үү?

Монгол хөгжиж, дэвшиж байна уу? Аль эсвэл ухарч, уруудаж байна уу? Улаанбаатарын хувьд: суурь багатай, муутай шон шиг өндөр барилгууд, хад асган дундах зөрөг зам шиг нарийхан гудамжнууд, бүх хөдөлгөөний (машин, хүмүүсийн) түгжрэл, хөрс шороо, ус агаарын бохирдол, ямар ч төлөвлөлтгүй хотжилт, суурьшил, олон мянган хүний амь насыг хохироож, тахир дутуу болгож, өнчрөл хагацлыг үүдэж, олон айл өрхийн амьдралыг сүйтгэсэн буруу талдаа жолоотой, хуучин машинууд (актлагдсан, хэврэгшчихсэн) – энэ хөгжил, дэвшил мөн үү?... Зарим хүн мөн гэж, зарим нь ярвайж толгой сэгсэрч байна. Боловсролын яамны хувьд: Хүүхдүүд цэцэрлэгээр, сурагчид сургуулиар, сургуулиуд багшаар гачигдаж, багш нар нь ядууралд автлаа

1 884

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөнө

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх талаар ТЦА, ЗХУТ-өөс өчигдөр мэдээлэл өгч арванхоёрдугаар сарын 15-31-ний өдөр 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно гэж мэдээлж байлаа. Гэвч уг шийдвэрийг өчигдөр орой цуцалсан байна. Энэ талаар, Тээврийн Цагдаагийн Алба: Шийдвэр гаргах нь ТЦА биш болохоор цуцалсан талаар НЗДТГ-аас мэдэгдсэн. Харин НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс: Хууль зүй, Дотоод хэргийн сайд уг шийдвэрийг түдгэлзүүлсэн байна гэсэн тайлбаруудыг өгөв. Тэгэхээр өнөөдрөөс автомашины улсын дугаарын хязгаарлалт хуучнаараа мөрдөгдөх юм байна

1 226

Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн байна

Малчид, иргэд, зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2025 оны 12-р сарын 14-ний 20 цагаас 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно

816

Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв

“ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглодог” гэх яриа эцэг эхчүүдийн дунд, сургуулийн орчинд ч тэр сонсогддог. Тэгвэл саяхан ийм төрлийн болчимгүй үйлдлийн улмаас хүүхдүүд эмнэлгийн тусламж авахад хүрсэн тохиолдол гарчээ

2 197

Улаанбаатарт өдөртөө -15 градус хүйтэн

Малчид, иргэд, зориулсан мэдээ: 13–наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй

510

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ

Кени улсын Найроби хотноо зохион байгуулагдаж буй Байгаль орчны тухай НҮБ-ын Ассемблейн долдугаар чуулганы үеэр зохион байгуулагдсан Сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөгчдийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. БАЙР СУУРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА Эрхэмсэг ноёд, хатагтай, эрхэм төлөөлөгчид өө, Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганд оролцож буйдаа талархалтай байна. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, бохирдол ба нөөцийн хэт ашиглалт нь харилцан уялдаатай тулгамдсан асуудлууд бөгөөд яаралтай, зөв арга хэмжээ авч өөрчлөлт хийхийг шаардаж байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтууд, НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн шийдлүүд, Риогийн гурван конвенц болон бусад олон улсын гэрээ хэлэлцээртэй уялдуулан үндэсний бодлогоо хэрэгжүүлж, хүн ба байгальд ээлтэй цогц арга хэмжээг эрчимжүүлэхийг дэмжиж байна. Монгол улс дэлхий нийтийн өмнөх үүрэг амлалтуудыг үндэсний урт хугацааны бодлогодоо тусган хэрэгжүүлж байна

612

БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэгт орсон зарим шинэчлэлтийн талаар мэдээлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэдээлэлд: “БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15(Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу. 1. Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна

827

Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ

Нэгнийгээ зодож танхайрч буй өсвөр насны охидын бичлэг өчигдөр цахим орчинд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Уг асуудлыг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн" гэх мэдээллийг өгсөн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт Баянгол дүүрэгт гарчээ

1 181

Согтуурсан үедээ дахин машин барьсан бол 3 жил хорих ял онооно

Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, Тээврийн цагдаагийн алба хаагчид өчигдөр /2025.12.11/ шөнө гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 иргэнийг илрүүлсэн байна. Мөн 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31905 иргэнийг илрүүлжээ

872

Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ

860
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.