2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 2785–2808 харуулж байна

Солонгост хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуусыг баривчилжээ

БНСУ-ын Сөүл хотод согтуурсан, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт 20 гаруй насны хоёр залууг цагдаагийн байгууллага саатуулсан бөгөөд шалгалтаар тэд Монгол Улсын иргэн, тус улсад суралцдаг оюутнууд болох нь тогтоогджээ. Хэргийн нөхцөл: Сэжигтнээр татагдсан А болон Б нар нь өнгөрсөн аравдугаар сард Сөүл хотын Мапу дүүрэгт байрлах нэгэн клубт танилцсан гадаадын 20 орчим насны эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, эмэгтэй нь архины нөлөөнд хэт автсан байсан бөгөөд тэд үүнийг далимдуулан клубын ойролцоо газар руу чирч аваачин, гэмт хэрэг үйлдсэний дараа зугтжээ. Мөрдөн шалгалт ба баривчилгаа: Хохирогч цагдаад хандсанаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч сэжигтнүүд болон хохирогч нь бүгд гадаадын иргэн байсан тул мэдээллийг тодорхойлох явц багагүй хүндрэлтэй байсан байна

984

Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 263 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 99 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 9 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв

659

Хуульч Б.Гүнбилэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайхан нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, энэ дагуу түүнийг чөлөөлж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгвэл түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хуульч Б.Гүнбилэг нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ тухайгаа "УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД Нэг юм хэлмээр санагдаад олон хонож байна. Яахав хүн амьтан муу хэлвэл хэлнэ биз

1 000

ТОЙМ: Өнөөдрийн сонсголын "ОНЦЛОХ" гэрчүүд юу ярив

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална. Нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн мэдэгдэх хуудас 5 гэрчид хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ

811

“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа

Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank you, truly” буюу “Чин сэтгэлээсээ бүх зүйлд баярлалаа” хэмээх талархлын кампанит ажил эхлүүллээ

842

Дубайн Азийн залуучуудын наадам өрсөлдөх пара бочи багийнхан ангилалдаа амжилттай орлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны арванхоёр дугаар сарын 07-14-ны өдрүүдэд Монголын өсвөр үеийн баг тамирчид “Азийн залуучуудын V пара наадам”-д оролцох пара бочи спортын тамирчид өнөөдөр ангилалаа тогтоолгон маргаашнаас тэмцээндээ орох бэлтгэлээ хангалаа. Энэ удаагийн Азийн залуучуудын пара наадмын бочи төрөлд манай улсаад дараах тамирчид оролцож байна. Үүнд: Д. Дагмидмаа – BC2 ангилал (эмэгтэй) U22 /22-с доош нас ангилал/ Б. Урангоо – BC1 ангилал (эмэгтэй) U22 Т. Мөнхдэмбэрэл – BC1 ангилал (эрэгтэй) U22 Б. Золзаяа – BC3 ангилал (эмэгтэй) U22 Б. Гавьяат – BC2 ангилал (эрэгтэй) U22 тус тус өрсөлдөнө. Тэмцээний албан ёсны нээлт орон нутгийн цагаар энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдах юм

853

Олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна

Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болсны учир нь: Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсан түүхээс: 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байсан. Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж, Комисс анхны Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол: Хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм

667

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм

1 124

Улаанбаатарт ялимгүй цас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 2025 оны 12-р сарын 09-ний 20 цагаас 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн, өдөртөө хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

492

Ли Жан Хуа: “Олгой булаг” компанийн зүгээс сүрдүүлэх, хүч хэрэглэх, миний аюулгүй байдалд заналхийлсэн

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр "Манай компани 2017 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрладаг "Олгой булаг" ХХК-ийн "Төхөм" уурхайд хамтран ажиллах болсон юм. Энэ хугацаанд гэрээний дагуу хийсэн нийт хөрөнгө оруулалт нь ₮51 тэрбумд хүрсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд уурхайн тээвэрлэлтийн хөлсийг манай компаниас гаргаж, үр дүнд нь тус компанийн 52 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон юм. Манай зүгээс гэрээнд заасан зарим үүргээ гүйцэтгэсэн боловч одоог хүртэл уурхайн олборлолтын ажилд оролцуулаагүй тул хуулийн байгууллагад хандсан

875

Ц.Мянганбаяр: Банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж буйг мэдээлсэн. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны шинжээч: "Монгол газар ХХК нь 2001 онд “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ордын тусгай зөвшөөрлийг аваад 4-7 удаагийн шилжилт хөдөлгөөнөөр Онтрэ ХХК-д шилжүүлсэн байдаг. Долоон удаа шилжилт хөдөлгөөн хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж дүгнэлээ. 2003 оны есдүгээр сарын 30-нд “Жавхлант” (MV-15225), 2003 оны аравдугаар сарын 30-нд “Шивээ толгой” (MV-15226) тусгай зөвшөөрлийг Онтрэ ХХК-д шилжүүлсэн. Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн авсан талаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн sec.gov сайт дээр 10.5 сая ам.доллароор худалдан авсан гэх мэдээллийг байршуулсан. 10.5 сая ам.долларыг бэлнээр 5 сая ширхэг хувьцаагаар мэдээлэл байршуулсан. Харин Монгол Улсын хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнг дурдаагүй

812

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй

603
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.