Маргаашаас эхлэн Скай ресорт руу нийтийн тээврийн автобус том хүнд 1,000 хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
Маргаашаас эхлэн Скай ресорт руу нийтийн тээврийн автобус том хүнд 1,000 хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
Эх сурвалж: MET Norway · 06:09-д шинэчилсэн
3 223 мэдээ · 2809–2832 харуулж байна
Маргаашаас эхлэн Скай ресорт руу нийтийн тээврийн автобус том хүнд 1,000 хүүхдэд 200 төгрөгөөр үйлчилнэ
Ахмадуудын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар Монголбанкны удирдлагууд болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. УИХ-ын дарга хэлэхдээ "Тэтгэврийн зээлтэй ахмадууд сар бүр төлөлт хийсний дараа эм тариа, талх, сүүгээ авч чадахгүй байна. Эх орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө амьдралаа зориулсан азай буурлууд маань гавьяаны амралтаа аваад амьжиргаанд хүрэхгүй байгаа нь үнэн. Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй
Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ. Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрсэн байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал "COP17" зохион байгуулах Үндэсний
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
Б.Амин-Эрдэнэ 11 настай 6 дугаар ангийн сурагч 2025.12.02-нд Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Баттулгын гэрт ахуйн гал түймэр гарч, хүү 17 настай Б.Сүхбат нь дүү 11 настай Б.Амин-Эрдэнийг аварч цонхоор гарган, өөрөө амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Охин Б.Амин-Эрдэнэ нь бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр (2025.12.04) Улаанбаатар хотод ГССҮТөвд нисдэг тэргээр хүргэгдэн ирлээ. Охины эмчилгээнд хандивын аянг 24 цагийн хугацаатай эхлүүлээд байсан бол түүний ар гэр одоогийн байдлаар энэхүү тусламжийн хандивыг зогсоож буйгаа мэдэгдлээ. Учир нь эмчилгээний зардлын тооцоо гарч хүрэлцэх хэмжээний мөнгөн тусламж бүрдсэн гэж үзсэн байна
Цагдаагийн байгууллагад энэ сарын арванхоёрдугаар сарын 03-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс “автомашинд хүүхэд мөргүүллээ” гэсэн дуудлага ирснээр алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллажээ. Шалгалтаар Лексус маркийн автомашин жолоодож явсан жолооч явган хүний гарц дээр зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ-аас бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын
Төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй тендерт хэрэглэдэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгвэл хэрхэн зарцуулагдаж байгаа талаар бид цувралаар хүргэдэг
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ. Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна. Шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "оргон зайлсан", "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон
Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид бие нь хүнд байгаа иргэнд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж байна. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “СХД-ийн 8 дугаар хороонд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон зорилтот бүлгийн айл өрх олон байна
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр (2025.12.02) хүлээн авч уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын хууль эрх зүйн орчин сайжирсан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэний нийгмийнхэн уулзалтын эхэнд онцоллоо. Тухайлбал хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 89.000 иргэний 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт хэрэгжихгүй байгааг илтгэж байна гэж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт мэдээллийн төв” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэллээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд нөхөн төлбөр төлөх хуультай. Энэ жилийн тухайд уг санд 3.6 тэрбум төгрөг төвлөрчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлтэй хамааралтай аппликейшны тоо замаа алдсан байна. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликейшн хийгээд хөгжүүлэлт хийдэггүй орхидог. Эдгээр аппликейшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг энэ муухай зангаа болих хэрэгтэй
11 настай хүүхэд балны таг залгисан байсныг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийж гаргаж авчээ. Өмнөговь аймаг дахь Х.Шаравын нэрэмжит БОЭТ-ийн дурангийн эмч Б.Баясгалангаар ахлуулсан баг 2025 оны 11 сарын 20-ны өдөр 11 настай хүүхэд үзгэн балны таг залгисны улмаас баруун уушгины гуурсан хоолойд тээглэсэн байхыг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийжээ. Хүүхдүүд санамсар болгоомжгүй байдлаас болж гадны биет залгих нь элбэг тохиолддог ба ихэвчлэн ходоод руу ордог байна
Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо (МПНХ)-ны удирдлагууд Румынд болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д багаараа амжилттай оролцсон болон тус тэмцээнтэй холбоотойгоор цахим орчинд гарсан мэдээллийг залруулах үүднээс хэвлэлийн бага хурал хийлээ. ДАШТ-ээс нийлбэр дүнгээр Т.Сайфолла, С.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн юм. Энэ талаар Т.Сайфолла "Өнгөрсөн сарын 10-наас 16-ныг дуустал насанд хүрэгчдийн ДАШТ Румынд болоход нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ
Сошиалын бүхий л сувгаар Өгөөж үйлдвэрийн талаар хэрэглэгчид нь таагүй сэтгэгдлээ хуваалцаад байна. Тодруулбал нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Өгөөж чихэр боов гэж балиар компани байна
“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
2025 оны 12-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглан, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагаст төв болон зүүн аймгуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд олон жилийн дунджийн орчим байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулагдана
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан