2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 265–288 харуулж байна

Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Төрийн банк харилцагчдадаа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчныг дэмжих зорилгоор “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны харилцагчид “Ногоон орон сууцны зээл”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл”-д хамрагдах боломжтой. Мөн Төрийн банкны “Хаус” хугацаатай хадгаламж эзэмшигчид тус компанийн хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” төслөөс орон сууц худалдан авахдаа 1 м.кв талбайн борлуулалтын үнээс 3-5 хувийн хөнгөлөлт эдлэх зэрэг таатай нөхцөлүүд бүрдэж байна. “Бодь Цогт групп” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” хотхоны төсөл нь амины орон сууц, 12 блок бүхий нийт 1,056 айлын орон сууцнаас гадна худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм. Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, "Итгэл төгс ногоон ирээдүй"-г түүчээлэгч Төрийн банкны хувьд харилцагч, зээлдэгчдэдээ санхүүгийн илүү өргөн боломжийг олгохыг зорьдог

1 317

"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээслээд өмчлөх "Солонго-1, 2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, айл өрхүүдийг оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулна. Одоогоор холбогдох газруудад үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна

1 232

ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого

УИХ-аар 2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ. Тэгвэл 2027 оны Улсын төсвийн бодлогыг Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй тус яамны удирдлагууд ингэж танилцууллаа. ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 10 ХУВЬ НЭМЭГДҮҮЛНЭ Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 561 мянга, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч 236.2 мянган иргэн бий

1 669

МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…

Ердөө л 10 сарын дараа Монголын ард түмэн нийт ес дэх сонгуулиа өгч, долоо дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж буй. Хэнийг сонгох вэ? Хэн тохирох вэ гэхээс авахуулаад: Ерөнхийлөгч гэж ер нь хэн юм бэ? Ерөнхийлөгч юу хийж болох вэ? Ерөнхийлөгч юу хийж болохгүй вэ гэх мэтээр хөндөгдөх асуудлууд зөндөө. Ард нийтийн дийлэнх ийнхүү эргэлзээ тээнэгэлзээн дунд

1 596

Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч монгол аж ахуйн нэгжүүд энэ сард 78,000 тонн АИ-92 болон АИ-95 шатахуун авахаар гэрээлэн, татан авч байна. Энэ нь манай улсын нэг сарын хэрэглээнд хангалттай хүрнэ хэмээн шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас өмнө мэдээлж байв. Гэвч Шатахуун Түгээх Станц(ШТС)-ын гадаах дараалал багасахгүй байгаа нь бодит байдал дээр тод байгаа. Иймд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын борлуулж буй бүтээгдэхүүний үлдэгдэл хэмжээ, гадаах дараалал зэргийг бодит цагийн горимоор харуулдаг болохоор ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Ашигт Малтмал Газрын Тосны Газар(АМГТГ)-аас хувийн хэвшлийн benzin.mn аппликэйшнтэй хамтран ШТС-ын орлогын тодорхой мэдээллийн хүрээнд бодит цагийн горимоор хаана, хаана шатахуун олгож байгаа тухай харуулдаг болохоор ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийн мэдээллийг харуулдаг болно

1 068

Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой

Шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штаб ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өнөөдөр Шатахуун Түгээх Станц(ШТС)-ууд өргөн хэрэглээний буюу энгийн АИ-92 шатахууны үнийг нэмсэн. Энэ талаар Шуурхай штабаас "Оросын Холбооны Улс(ОХУ)-аас нийлүүлэгдэж буй шатахууны үнэ энэ сард өмнөх сараасаа 190 ам.доллароор өссөн тул аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс борлуулалтын үнээ нэмсэн" гэж тайлбарлав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир "2026 оны аравдугаар сард АИ-92, АИ-95 шатахуун нийтдээ 78 мянган тонныг авахаар гэрээлсэн. Монгол Улс тогтвортой байдлын гэрээгээр гурван жилийн хугацаанд ОХУ-аас шатахуунаа авч байсан

1 093

Өмчдөө авсан "Хатанбаатар" эмнэлгийг ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болгоно гэв

“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлгийн засварын ажлыг шалгалаа. Тэрбээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ. Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн

1 379

Иргэн Х.Уянга: Би АТГ ажлаа хийдэггүй учраас нэр бүхий сэтгүүлч нэг сарын дотор 10 газар авсан асуудлыг ЦЕГ-т шалгуулахаар өгч байна

“Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний төлөөлөл АТГ-ын үүдэнд мэдээлэл хийж байна. Энэ үеэр иргэн Х.Уянга “Хууль зүйн сайд асан, хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ өнгөрсөн сарын 25-нд яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Гэхдээ түүнийг хэзээ авчрах гэж байгаа, шалгаж байгаа эсэх талаар мэдээлэл тодорхойгүй хэвээр байна

1 280

Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна

лаанбаатарт БЗД-ийн 35 дугаар хороонд баавгай орж ирж, айл руу дайран нэг хүнийг амь насыг хохироож, өөр нэг хүн хүнд гэмтээсэн ноцтой нөхцөл байдал үүсгэж нийгмийг цочроов. Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн дуудлага мэдээлэл 2026 оны аравдугаар сарын 08-ны байдлаар Улсын хэмжээнд нийт 754 бүртгэгджээ. Үүнээс Архангай 7, Баян-Өлгий 2, Булган 18, Дархан-Уул 110, Завхан 30, Хөвсгөл 65, Увс 10, Дорнод 13, Хэнтий 209, Төв 20, Сэлэнгэ 86 зэрэг 11 аймаг, нийслэлд 24, бусад нь Тусгай хамгаалалттай бүс нутгуудад байна

767

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал, цагдаагийн академийн хүндэт профессор Хуеон Юу-г Монголд ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа. ​​​​​​​ -Та Монголд ямар ажлаар ирэв

854

Баабар: Таван замын байлдаан

“Монгол Улсын Засгийн газраас таван замын их цэргийг гаргаж, тохиолдсон монголчуудаас хүчин хавсарч хятадыг хөөн цэвэрлэхийг уриалж ашиг тусыг тайлбарлан Дотоод Монголын олон нийтэд зарласан бичиг” нь 1913 оны эхэн сард гарсан түүхтэй юм. [1] Энэхүү уриалга болон бичгийг гаргасан Монгол Улсын Засгийн газар буюу тухайн үеийн төрийн эрх барих байгууллагыг Богд Хаант Монгол Улсын Засгийн газар (Улсын Эрх Чөлөөг Тогтоогч Богд хаан болон Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй сайд нар) байгуулан удирдаж байжээ

827

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг /2026.10.11/ нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо

821

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв

1 122
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.