Эх сурвалж: MET Norway · 05:09-д шинэчилсэн
3 223 мэдээ · 289–312 харуулж байна
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлжээ. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болгосон байна. Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулжээ. Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллуулах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгасан байна. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн
Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Хорих 461-р ангид цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно. Сануулахад, өнгөрсөн өдрүүдэд тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль бус хөрөнгө, хаус гэх видео бичлэг оруулж, улмаар уг бичлэгийг ЕТГ-аас устгуулж байна гэх мэдээллийг цахим хуудсаараа өгсөн байдаг. Үүнийг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг няцааж өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой Т.Шинэбаяр цахим хуудаснаа “ЦЕГ-аас дуудсан
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Сэлбэ ухаалаг хот” төслийн эхний блокуудыг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийт 158 га талбайг хамрах тус төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барина. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл, спортын цогцолбор болон гал унтраах анги байгуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсжээ. Уулзалтын үеэр гүйцэтгэгч байгууллагууд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэл тулгарч байгааг танилцуулсан байна. Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” төслийн санхүүгийн загварт асуудал байгааг дурдаж, үүнийг баг хамт олноороо шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр “Сэлбэ ухаалаг хот” нь зорилго зөв, хүлээлт өндөртэй төсөл гэдгийг онцлоод, гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлж, дахин төлөвлөлт хийх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ. Төслийн нийгмийн байгууламжуудыг 2028 онд ашиглалтад оруулснаар цогц бүтээн байгуулалт бүрдэх аж
Улсын Онцгой Комисс(УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Эрхүү хотод гарсан асуудал өвөлжилтийн бэлтгэл, баавгайн асуудал зэргийг хэлэлцжээ. Гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Н.Номтойбаяр "Хүрэн баавгай хот суурин газарт ойртож, иргэдэд аюул занал учруулж байгаатай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргасан. Одоогоор есөн баавгайг устгасан. Нийт 557 тохиолдол илэрсэн
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч уул уурхай, санхүүгийн салбарын тэргүүлэгч "Фитч" (Fitch Ratings), "Мүүдис" (Moody's) болон "Эс энд Пи" (S&P Global Ratings) агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг "Тогтвортой" хэмээн өнөөдөр албан ёсоор баталгаажуулж зарлалаа. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад валютын нөөцийн өсөлтийг олон улсын түвшинд эерэгээр үнэлж буйн илэрхийлэл болж байна хэмээн Загджавын Мэндсайхан мэдээлэл өглөө. Дэлхийн санхүүгийн зах зээлд жин дарах тус агентлагуудын дүгнэлтэд Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирсан, түүхий эдийн экспорт тогтвортой хадгалагдаж байгаа болон гадаад өрийн дарамтыг амжилттай удирдаж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ
Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүрэн баавгайн идэвхжил нэмэгдэж, суурьшлын бүсэд ойртох тохиолдол олширсонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхийг хориглож байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн
УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулалт, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналттай холбоотой асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, АН-аас зохион байгуулдаг ээлжит “4/11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголд тусгасан зарим зардал, УИХ-аар батлагдаагүй хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөв
Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Эл мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
Баавгайд бариулсан 55 настай эмэгтэйг ГССҮТ-д мэс засалд орох гэж буй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл мэс заслын талаар нь ГССҮТ-өөс тодруулахад, Баавгайд самардуулсан иргэнийг ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн
Өчигдөр буюу аравдугаар сарын 07-ны өдөр "ОВГОР" МУСК-ны нээлт боллоо
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна
Өчигдөр шөнө БЗД-ийн 35-р хороонд баавгай айлын гэр руу халдсаны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй толгойн тус газраа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Гэмтсэн эмэгтэй одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засалд орохоор болжээ. Энэ талаар ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн "Өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн яаралтай тусламжаар баавгайд бариулсан өвчтөн ирж яаралтай тусламж авч, эрчимт эмчилгээнд шилжүүлсэн. Өнөөдөр өглөө онош тодорч, шинжилгээ бүрдсэний дараа ГССҮТ-ийн төв эмнэлгийн толгойн мэс заслын тасаг руу шилжүүлэн эмчилж байгаа
Дүүжин тээвэр арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байна. Яармаг- Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай юм
Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажлаа хийж чадахгүй байна. Түүнийг огцруулах ёстой хэмээн шаардсан. Уг жагсаал дээр “Херо” студийн “Монгол хаан” жүжгийн хувцаснаас санаа авсан “Монгол хаан” цувралын малгайтай залуу байж таарсан байна. Тиймээс “Туйлдаж гүйцлээ” гэсэн машинтай иргэдийн жагсаалыг мөнөөх “Херо” хэмээх Б.Баатарыг зохион байгуулсан гэж үзэн баривчилжээ. Дээрээс нь залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах зохиомол ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татаж, 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Сонсголоор АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэд ил болгосон материалд Монгол Улсын талаар дурдагдсан асуудал, хүүхдийн эрх, асрамжийн байгууллагын үйл ажиллагаа, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг хэлэлцлээ. Эл сонсголын үеэр үг хэлсэн гишүүдийн "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Жеффри Эпштейн яагаад Монгол Улсыг сонирхох болсон бэ гэдэг асуудлыг бид тодруулах ёстой
Урьд шөнө буюу энэ сарын 07-ноос 08-ны шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастай бурхантын аманд байх айлын гэр рүү баавгай дайраад байна хурдан ирээрэй гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, тухайн газарт шуурхай очиж ажиллалаа. Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэр рүү нь баавгай дайрч, 40 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон, 55 настай эмэгтэйн хувьд нүүрэн хэсэгтээ самардуулсан шархтай эмнэлэгийн байгууллагын тусламж авч, эмчлүүлж байгаа нөхцөл байдалтай байна. Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлдсэн байна. Энэ үйл явдалтай холбоотой бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй
БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Эл асуудлаар ГССҮТ-өөс тодруулахад, Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай, цээж хэвлий дарагдаж, шахагдсан байсан гэв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна
Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурчээ. Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ. Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан