12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
Энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Эх сурвалж: MET Norway · 05:39-д шинэчилсэн
3 223 мэдээ · 337–360 харуулж байна
Энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр “Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн шүүх хурал өнөөдөр (2026.10.05) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тэднийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноогоод байна. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Эл хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй нь үргэлжилнэ
Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Энхтамиртай ярилцлаа. -Та боловсролын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? -Би 2012 онд МУИС-ийг төгссөн. Түүнээс хойш боловсролын салбарт 15 жил ажиллаж байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр тэрээр “Саятан сүрэг” гэдэг компани БНХАУ-ын “Арвас” гэдэг үүлдрийн эцэг мал болох ухна оруулж ирсэн. Эндээс ямааны годрон өвчин тархсан нь тогтоогдсон
Реппер Ginjin болон Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд нар “Овгор” уран сайхны киноны дууг хамтран дууллаа. “Овоо гар” хэмээх уг дууны продюсероор Алагуй Егоров ажиллажээ.
УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал болон төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэв. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг авч үзсэн байна. Энэ өдөр улс төрийн хүрээнд илэрхийлсэн байр сууриудыг хүргэж байна. О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бүлгээр эцэслэнэ -Улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцлээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 16 хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээд байна. Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газрын, мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5, 22.10-т тус тус заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг 2026 оны 5 дугаар сард илрүүлэн шалгасан. Энэ хугацаанд 24 эрүүгийн хэрэгт холбогдуулан гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна
Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд сурагчид есөн долоо хоног хичээллээд амрах хуваарьтай
г “Оюу толгой” ХХК буюу “Рио Тинто” компани шилжүүлэн авахаар нэлээд хэдийнээс ажилласан нь нууц биш болсон. Гэхдээ “Тус лицензүүдийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх ажил бүрэн дуусаагүй, одоогоор холбогдох талууд болон Засгийн газрын түвшинд хэлэлцээ, бэлтгэл үе шатандаа үргэлжилж байгаа” тухай эх сурвалжууд саяхныг болтол мэдээлж байв. Учир нь, 2024 оны арванхоёрдугаар сард Олон улсын арбитрын шүүхээс тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйл явцыг дэмжих шийдвэр гаргасан.
“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны дэргэд баруун жигүүрээс гарч ирсэн уурхайчидтай уулзсан юм. Тэдний бүх хувцас, нүүр нүд нь нарийн тоосонд будагдан толгойн хэсэг шалбарч, цус гоожсоныг хараад ямар нэгэн дэлбэрэлтэнд өртөж дээ гэсэн бодол надад төрж байлаа
Дуучин Бэк буюу Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулагдах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. “Eurovision” албан ёсны цахим хуудсанд энэ тухай өчигдөр /2026.10.01/ мэдээлсэн байна. Монголын “CNBC Mongolia” телевиз аравдугаар сарын 10-ны 21:00 цагт үндэсний сонгон шалгаруулалтын тусгай нэвтрүүлгийг хүргэнэ. Тус нэвтрүүлгийн үеэр Бэк хэд хэдэн дуу дуулж, Монгол болон олон улсын үзэгчид тэдгээрээс уралдаанд дуулах дууг нь сонгон саналаа өгөх боломжтой
“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж буй юм. Өмнө нь буюу есдүгээр сарын 25-ны өдөр тус шүүхээс Б.Баатарт хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин энэ удаад прокурорын байгууллагаас гаргасан цагдан хориулах саналыг хэлэлцэж байгаа юм
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан. Өчигдөр түүний өмгөөлөгчид хилийн хоригийг нь цуцлуулах саналыг Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлжээ
Тэр 1988 оны эл өдөр бусдын гарт цаг бусаар амь насаа алдсанаас хойш 38 жил өнгөрч байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглож, гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтаж байна. Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой
Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ. Тэгвэл эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөө өглөө эхэллээ. Өнөөдөр шүүхээр хэлэлцэх эсэх болон цаашдын процессын асуудлууд тодорхой болох юм. Тус хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ. Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байжээ. АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байсан билээ. Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн
Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэр, хэргийн нууцлал, эрүүдэн шүүсэн гэх асуудал дотоодод олон удаа хэлэлцэгдсэн
Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр: Аравдугаар сарын 20-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил дуусна -Бид өвөлжилтийн бэлтгэлд170 гаруй ажил төлөвлөж, одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эдгээрээс эрчим хүч, инженерийн байгууламж, дэд бүтэцтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажлууд бага зэрэг удаашралтай явагдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав. Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
Өчигдөр /2026.09.30/ цагдаагийн байгууллагад “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 14 цаг 21 минутад ирсэн. Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байгаад 29 настай, эрэгтэй “Ж”, 52 настай, эрэгтэй “С”-г зодож амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байв. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгдсэн. Согтууруулах ундаа нь өөрийгөө хянах чадварыг удирддаг хэсгийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах цаашлаад амь насанд эрсдэл учруулах нь ч бий
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Т.Ариунзаяа шигшээ барилдаанд ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2026 оны аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана. Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/ 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан