Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр Олон улсын Ахмадын баяр тохиодог. Монгол Улс эл баярын 1992 оноос хойш тэмдэглэж байна
Эх сурвалж: MET Norway · 05:39-д шинэчилсэн
3 223 мэдээ · 361–384 харуулж байна
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр Олон улсын Ахмадын баяр тохиодог. Монгол Улс эл баярын 1992 оноос хойш тэмдэглэж байна
Улс төрийн хүрээнд, ер нь нийтийн дунд “Эрх баригч МАН дотроо зөрчилтэй байна” гээд байгаа ч сөрөг хүчин АН-ынхан түүнээс хүндхэн зөрчилтэй байна. Угаасаа, АН-ынхан эрх барьсан ч, сөрөг хүчний байр суурь очсон ч, тэр бүү хэл сонгуульд ялагдсан ч хоорондоо зөрчилдсөөр байдаг онцлогтой. Энэ нь анхнаасаа “Ардчилал” хэмээх ганц чигтэй ч өөр өөр зорилгоор байгуулагдсан таван нам 2000 нийлж, АН-ын байгуулсантай холбоотой
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр өнөөдөр /2026.09.30/ шатахууны асуудлаар мээдэлэл хийлээ. Тэрээр 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 59 мянган тонн АИ-92 автобензин, 185 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш байна. Үүнийг авч үзвэл, нийт 256 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. АИ-92 автобензин Улаанбаатар төмөр замаар 217 вагон буюу 13 мянган тонн тээвэрлэгдэн орж ирсэн. Монгол Улсын шатахууны дийлэнх хувь төмөр замаар дамжин орж ирдэг
Хөгжлийн банкны хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо. Учир нь нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзэж хэлэлцэхийг хойшлуулав. Эл хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүсийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болж байлаа
Эх түүхээ түүхэн үнэнд нь яг таг ойртуулж, шинэчилж, элдэв гажуудлаас нь чөлөөлж дуусгахын төлөө эх оронч, түүхийн шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэгч судлаач бүхэн л санаа тавьж байдаг. Ийм ажил, зүтгэл 200 гаруй улс орон нэг бүрд л хийгдсээр, хэрэгжсээр иржээ. Жинхнээсээ тусгаар тогтносон, бусдаас хараат биш улс оронд энэ ажил, ийм оролдлого төр засгийн нь ивээл, дэмжлэгэнд тулгуурлан явагддаг. Ор нэр төдий тусгаар тогтносон, бусдаас хараат орнуудад энэ талын ажил, эзэн орны зүгээс нь хориглогдсон байдаг
Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ. Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна. Улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гаргах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг Шадар сайд дурдлаа. Түүнчлэн, цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрийн асуудлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв. Баян-Өлгий аймагт 2,764, Ховд аймагт 1,391 толгой мал устгаж, зургаа орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ. Мнгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө
Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийн туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийг улсын комисст хүлээлгэн өгч, 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулах тул төлөвлөгөөт ажлуудын уялдааг хангуулах, ашиглалттай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх шаардлагатайг хэллээ. Яармаг - Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ. Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байна
ХЗДХЯ-ны сайд ажлаа хүлээж авахдаа халгаа сэлгээгээр эхлүүлсэн. Түүний тушаалаар Б.Энхбаярын үед байсан хүмүүс эгүүлэн томилогдож эхэллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын таван гишүүний зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас ХЭҮК-ын шинэ гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ. Тэгвэл хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын гишүүн гэж хэн бэ? Түүнийг хэн, хэрхэн сонгон шалгаруулж томилдог вэ? Бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байдаг, ямар шалгуур тавигддаг, цалин хөлс болон хараат бус байдлыг нь хэрхэн баталгаажуулдаг вэ? Шинэ гишүүдийн сонгон шалгаруулалт эхэлсэн энэ үед ХЭҮК-ын гишүүний тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй 5 баримтыг хүргэж байна. 1
Хэрвээ “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлдэж авсан 74 тэрбум төгрөгөө төлчихвөл Монгол Улсын хөгжилд хэрэгтэй олон төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 74 тэрбум төгрөгөөр 10-12 шинэ сургууль, эсвэл 20-22 шинэ цэцэрлэг барьж болно. Мөн, олон улсын стандартад нийцсэн 2-3 төрөлжсөн эмнэлэг, эсвэл оношилгооны төв байгуулах, өөр нэг хувилбар нь 100 гаруй түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин авах боломжтой
Энэ өдөр Төрийн ордонд болохоор товлогдоод байсан байнгын хороодын хуралдаан ирц хүрэхгүй шалтгаанаар хойшлов. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон зээл, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж буй УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголыг ирц хүрсэнгүй
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна
Эл асуудлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцжээ.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хурандаа Б.Ганчулууныг томилж байв
УИХ-ын ээлжит сонсгол болж байна. Энэ удаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байгаа. УИХ-ын сонсголууд харахад шударга үнэнийг олох гэж байгаа мэт байж ард олны сэтгэлд ихээхэн нийцдэг болсон
2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр философич С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж нэг сарын хугацаатай хорихоор шийвэрлэсэн. Түүний “таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх” тухай өмгөөлөгч нарын гомдлыг 2026 оны есдүгээр сарын 8-ны өдөр шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдаг
Монгол улсын төсөв 2,2 их наяд төгрөгөөр тасарсан. Төвсийн тодотголоо өнөөдрийг хүртэл УИХ-ын ирц нь бүрдэхгүй байгаагаас үүдэж хэлэлцэн баталж чадахгүй суусаар буй
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс долоон төрлийн урамшуулал олгожээ. Аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 174,127.1 тэрбум төгрөгийн таван албан шаардлага өгч, 18 сая төгрөгийн нэг акт тогтоон, хууль хяналтын байгууллагад хоёр асуудлыг шилжүүлж, ХХААХҮС-д зөвлөмж өгч, Улсын Их Хуралд аудитын тайлангаар холбогдох асуудлыг толилуулсан гэдгийг Ерөнхий аудиторын орлогч онцолсон юм. Үргэлжлүүлэн Төрөөс сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаанбуудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээч ирүүлсэн материалын хүрээнд авч үзэхэд, 2008-2025 онд төрөөс долоон төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тушаал, шийдвэр, санхүүгийн бусад баримтуудад дүн шинжилгээ хийхэд үнийн дүн 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байгаа нь салбарын яамнаас мэдээллээ бүрэн ирүүлээгүйтэй холбоотой гэв. Мөн шинжээч төрийн урамшууллыг асуудал шийдвэрлэгдсэн эсэхээр бус олгосон дээр төвлөрч хэрэгжүүлсэн, урамшууллын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, ил тод мэдээлээгүй, урамшууллын олголт, үйлдвэрлэлийн бодит үр дүн, төсвийн зарцуулалтын мэдээлэл хоорондоо уялдаагүй байна хэмээн дүгнэжээ. Иймд урамшууллын талаар холбогдох журам, тогтоолд үр дүн буюу хэмжих шалгуур үзүүлэлт, чиг үүрэг, хариуцлага байхгүй, урамшууллыг үр дүнтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна хэмээн дүгнэлтдээ дурдсан байлаа. М.Мандхай: Тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн Сонсгол даргалагч М.Мандхай: Салбарын сайдын танилцуулгыг нэгтгэн дүгнэхэд мах махан бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 97 байсан бол 2025 онд 93 хувь, сүүн бүтээгдэхүүний дотоодын хангамж 2021 онд 61 байснаа 2025 онд 59 хувь, гурилын дотоодын хангамж 2021 онд 98 байснаа 2025 онд 81 хувь болон буурч, харин өндөгний дотоодын хангамж 2021 онд 51 байснаа 2025 онд 66 хувь болж өссөн гэдэг нь харагдлаа. Эдгээр үзүүлэлт өсөж, буурч байгаа нь зөвхөн тоо төдий бус үүний цаана иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн харагдаж байгаа гэдгийг бодох ёстой УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: ХХААХҮ-ийн салбар чинь мафижчихсан юм биш үү дээ -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг нягтлах шаардлагатай байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас бэлтгэсэн аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, хойд болон зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын дунд үед ихэнх нутгаар дулаан байх ч гэнэт хүйтэрч, салхи шуурга ихтай байх магадлалтай байна
Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутагт шатахууны дараалал дахин уртаслаа. Энэ нь Оросын Холбооны Улс (ОХУ)-аас хийгдэж буй ачилт багассан болон манай улс нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой хэмээн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тайлбарлав. Тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас улбаатай шатахуун нийлүүлэлтийн доголдлыг шийдвэрлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) болон Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-аас газрын тосны бүтээгдэхүүн авахаар гэрээлээд байгаа гэж нэмж дурдав. Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын шатахуун түгээх 95 станцад 1,135 тонн автобензин болон орон нутагт автобензин нийлүүлж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагонцистерн буюу 7,686 тонн АИ-92 бензин байгаагаас Толгойт, Дархан, Эрдэнэт, Сайншанд зэрэг өртөөдөд 86 вагонцистерн буюу 5,160 тонн АИ-92 бензин хүргэсэн, аж ахуйн нэгжүүд буулгаж байгаа. БНХАУ-аас 8,000 тонн АИ-92 автобензин авахаар гэрээлж, тээвэрлэлт эхэлсэн
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг
Сүүлийн 7 хоногт хамгийн их уншсан