2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 433–456 харуулж байна

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авав. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ

981

Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй

Н.Учралын Засгийн газар огцорно, Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан нь түүнийг огцроход хүргэнэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлгийн цүнхнээс хамаагүй үнэтэй байна. Тийм учраас энэ Засгийн газар бараг “де факто” огцорчихсон гэж шуурч байгаа

1 372

БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар үр дүнгүй хэдэн өдрийг ардаа үдлээ. Тэгвэл гацсан парламентын талаар сөрөг хүчин болох АН, олонх болсон МАН ямар "БАЙР СУУРЬ"-тай байгааг онцлон хүргэж байна. -АН: олонх ажлаа хийхгүй байна- Чуулганы ирц хүрэхгүй байгаатай зэрэгцэн МАН, АН-ын хооронд хэн парламентын үйл ажиллагааг гацааж байна вэ гэсэн улс төрийн маргаан өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригчдын зүгээс АН-ыг чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байгаа мэтээр мэдээлж буйг үгүйсгэв

1 056

Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно

Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна. Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ. Ташрамд дурдахад, тухайн өдөр шөнийн марафон зохион байгуулагдах юм байна

1 177

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

1 508

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг. Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган орж, ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэх товтой байв. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас “Улстөрчдийн хэн нь юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Ахмадууд маань Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан - 2022 оноос хойш төсөв батлах бүрд, төсвийн тодотгол болгоноор ахмадуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Ахмадууд маань XX, XXI зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан

1 200

Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна

Нийслэл Улаанбаатар хотод жилд хоёр удаа автомашингүй өдөр зохион байгуулж, энэ үеэр спортын болон эрүүл мэндийн арга хэмжээ болдог. Энэ жилийн тухайд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд автомашингүй өдрийг зохион байгуулсан бол ирэх сарын 26-нд буюу бямба гарагийг автомашингүй өдөр болгон зарлажээ. Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлүүлэх тус арга хэмжээ нь спорт, хөгжим, хотын гэрэл, соёл урлагийг нэг дор нэгтгэж, Улаанбаатарын шөнийн хотын шинэ дүр төрхийг мэдрүүлэхийг зорьж буй аж. Шөнийн марафон нь нар жаргасны дараа зохион байгуулагддаг бөгөөд уламжлалт замын гүйлтээс гадна хөгжим, DJ, тайзны үзүүлбэр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулагддагаараа онцлог

1 249

Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал төгрөгийн ханшийн буюу худалдан авах чадварын уналт, инфляци, өндөр зээлийн хүү зэрэг гуравласан дарамтад тэсэхийн аргагүй болж байх шиг байна. 2026 оны Төсөвт тодотгол хийх, 2027 оны Төсвийн тухай багц хуулийг Засгийн газраас (ЗГ) УИХ-д өргөн бариад байгаа билээ

1 583

Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг

1 297400256365b9db8d707224

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаатай ярилцлаа

1 244

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нар топ найдваргүй зээлдэгчид, толгой өртнүүд болоод удлаа. Тэд олон жилийн өмнө Хөгжлийн банкнаас зуу зуун тэрбум төгрөг зээлдэж аваад өнөөг хүртэл төлөөгүй байна. Тодруулбал, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол Улсын 120 суманд хуурай сүүний үйлдвэр барина

1 096

Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө

Маргааш буюу /2026.09.19/-нд 07:00 – 16:00 цагийн хооронд "Итгэл, Найдвар, Боломж" бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөж, хаалтын бүсэд байрлах зогсоолуудад нийтийн тээвэр үйлчлэхгүй гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ

1 408400256365b9db8d707224

Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг

Намрын хуурайшилтын үе эхэлж, ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр, Хөвсгөлд хил дамнан орж ирсэн ойн түймэр нь зөвхөн ой мод, хээр талын асуудал бус хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд шууд заналхийлж байгааг дахин санууллаа. Нэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам

1 172

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр С.Амарсайханы оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох улс төрийн шийдвэрийг эрх баригч намын Удирдах зөвлөл гаргав. Гэвч сайдын томилгоог УИХ-д танилцуулах үйл явц чуулганы ирцээс шалтгаалан гацлаа

1 198

Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна

Залуу уран бүтээлч Э.Лувсанцэрэн буюу Лууяа урлагийн салбарт өнгөрүүлсэн 12 жилийн хөдөлмөрөө дүгнэж анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Тэрээр энэ сарын 25-нд “АСА арена”-д болох тоглолтоо уран бүтээлийнхээ тайлан хэмээн тодорхойлж байгаа бөгөөд үзэгч, сонсогчдодоо илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьжээ. Мөн дэлхийн стандартын дуугаралттай тус танхимд үзэгчдийн мэдрэмжийг гэрэлтдэг бугуйвчаар нэгтгэн, дурсамж дүүрэн үдэш бүтээхээр төлөвлөсөн байна. Лууяа урлагийн салбарт 12 жилийг алдаатай, оноотой өнгөрүүлсэн ч энэ хугацаанд хийсэн уран бүтээлүүд нь үзэгчдийн сонорт хүрч, дурсамжид нь үлдсэнд баяртай байдгаа ярьжээ. “Урлагийн салбарт хөл тавьсан хүн бүр хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж хийсэн уран бүтээлээрээ танигдахыг хүсдэг байх

1 270

Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо

Өнөөдөр Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эл үйл явдал нь Нийслэл хотноо болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо

1 207

“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан огцорлоо. Монгол даяар мэдэж байгаа юм ердөө л энэ. Урьд өдөр нь хэдэн шоронгийн дарга гарч ирээд сайдаа хэлэх хэлэхгүй үгээр муулсан

1 906

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон 32 настай эмэгтэй өчигдөр кесар хагалгааны үеэр нас баржээ гэх мэдээлэл сошиалд цацагдлаа. Эл мэдээллийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжантанаас тодруулахад, "Эмнэлгийн зүгээс судас бөглөрсөн гэх тайлбарыг өгсөн. Улаанбаатар хотоос Шүүх шинжилгээний баг гарсан бөгөөд задлан шинжилгээний хариу гарсны дараа нөхцөл байдал тодорхой болно" гэх хариултыг өглөө. Түүний ар гэрийнхэн нь "Цоо эрүүл эх яагаад юунаас болоод ямар шалтгаанаар гурван нялх үрээ орхиод хорвоогоос явах болов. Цэл залуухан өөдрөг гэгээхэн бодолтой үеэл минь "Би 30-хан минут болоод гараад ирнэ ээ" гээд алтан гартай эмч нарт итгээд эмнэлгийн хаалгаар орсон

1 368

Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна

БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас энэ наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн юм. Энэ үзүүлэлтээр Монгол Улс Узбекистаны дараа 3-р байрт орж байгаа бөгөөд нийт эрэн сурвалжлагдаж буй гадаадын иргэдийн 15.5 орчим хувийг Монголын иргэд эзэлж байна. Харьцуулбал: Хятад — 40 Узбекистан — 19 Монгол — 17 Вьетнам — 13 Казахстан — 8 ОХУ — 7 Киргизстан — 2 Ямар хэргээр эрэн сурвалжилж байна вэ? Нийт 110 хүний дунд хамгийн олон нь: Залилан — 47 Мансууруулах бодистой холбоотой хэрэг — 7 Хулгай — 5 Замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил — 5 Бие махбодод гэмтэл учруулсан — 5 Хүч хэрэглэсэн хэрэг — 5 Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 иргэнийг БНСУ-аас авчирсан. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

1 408400256365b9db8d707224

Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон. “Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг

1 399

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдлоо. Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна

1 033

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хурлын дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа намын дотоод нөхцөл байдал, гишүүдийн байр суурь болон сахилга хариуцлагын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй МАН-ын бүлэг дэх “38:30” гэсэн хуваагдал байхгүй гэдгийг онцлов

3 955
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.