2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 25–48 харуулж байна

ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн

Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Пүрэвдорж ар гэрийн асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэнг ИТХ-ын олонхын саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан. Тэгвэл Ерөнхий сайдын 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо. Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн

969400256365b9db8d707224

Цээжний нөмөр шиг Буйр минь

Галд хуйхлагдсан гамшгийн газраас буцаж явнам. Гань ганцаарханаа хав хар хөндийд хаачихаа мэдэхгүй харайлгаж явсан тэр гөрөөсний түгшүүр сэтгэлд хургажээ

841

Цасанд боогдсон хоёр айлыг 2100 бог малтай нь хамт уулнаас буулгажээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ энэ сарын 13-наас хойш 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан хоёр айл цасанд боогдсон тухай дуудлага энэ сарын 15-ны 11.20 цагт бүртгэгджээ.

820

Аж ахуйн нэгжүүдийг ойр орчмынхоо явган хүний гарц дээр шар дарцаг байрлуулахыг уриалав

Явган зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой шар дарцаг аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ тухай ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Шар дарцаг буюу Анхааралтай байвал Аюулгүй арга хэмжээг ерөнхий боловсролын сургууль орчимд хэрэгжүүлж байна. Энэ нь явган зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой. School police хийж байгаа эцэг эх, асран хамгаалагч нар шар дарцгийг ашиглаж, гарцтай хэсгээр хүүхдүүдийг зам хөндлөн гаргадаг. Аж ахуйн нэгж, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд шар дарцгийг хийж, байгууллагынхаа ойр орчмын гарц дээр байрлуулахыг уриалж байна" хэмээв. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна

998

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Усны тухай хуулийг илүү боловсронгуй болгох ёстой - МАН-ын бүлэг уул уурхайн компаниудын лоббид ороод Усны тухай хуулийг гарцаалаа хэмээн мэдээлэл хийж байна

1 209

Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв

Ирэх сараас эхлэн айл, өрхөд олгодог шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ. "Шахмал түлшний хүртээмж муу, ид өвлийн хүйтэнд долоо хоногт долоон шуудай нүүрс хүрэлцдэггүй" гэх гомдлыг холбогдох хүмүүст иргэдээс их ирэх болжээ. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхөд олгодог хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг судалж буй гэдгийг онцлов. Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "Өнөөдрийн байдлаар нэг өрхөд долоо хоногт долоон шуудай түлш өгч байгаа

711

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

​​​​​​​ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 20-нд эхлэхээр товлогджээ. Прокурорын байгууллагаас Н.Тавинбэх, Б.Бат-Эрдэнэ, Р.Дагдан, А.Энхбат нарт холбогдуулан 318 сая төгрөгийн авлигын хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлтийн талаар товч танилцуулбал, Н.Тавинбэх нь: 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад байдаг албан тушаалтанд нөлөөлж түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулж компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан. “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж 9 сая төгрөгийн санхүүжилт авсан; 2023-2024 онуудад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн бусдад үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосны улмаас компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан

685

С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан

Иргэний Зориг Ногоон Нам(ИЗНН)-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т жилийн өмнө өгчээ. Хэрэг шийдвэрлэлт удаан байгаа тул яаралтай шийдэхийг шаардан АТГ-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар "Миний бие 2025 оны арваннэгдүгээр сард буюу нэг жилийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатарын талаар гомдол мэдээллийг АТГ-т хүргүүлсэн. Хэрэг маш удаан үргэлжилж байна

902

Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тодруулбал Б.Энхбаяр “Х.Нямбаатарын хийсэн лайвд ямар ч шинэ зүйл байсангүй, ямар ч баримт байсангүй. Энэ оны гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ бас ингэж л ярьж байсан

822

Ерөнхий Сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төслийг энэ сарын 13-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа. Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

716

Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв

АТГ-ын мөрдөгчид гаалийн улсын байцаагч Д.Н-ыг хотын баруун захад "Альфард" машин дотор 50,0 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь баривчилж, хахуулийн мөнгийг хураан авсан байдаг. Түүнийг анх хахууль авсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н нь 350 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц болон 55 сая төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул Эрүүгийн хуулийн 22.10-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ. Өөрөөр хэлбэл, түүний хахуулийн хэрэг дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нэмэгдсэн үг

1 269

Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа

Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын төрийн эрх мэдлийг дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д байдаг. Харин Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх байгууллага хэрэгжүүлдэг. Ардчилсан эрх зүйт төрд УИХ, шүүх хоёр нь бие биенээ хязгаарлах, харилцан хяналт тавих системээр ажилладаг. Тухайлбал, УИХ нь шүүхийн тухай хууль тогтоомжийг баталж, шүүгчдийг томилох процесст оролцдог. Үндсэн хууль болон бусад хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн суурийг тодорхойлох, гүйцэтгэх засаглалыг байгуулах, тайланг нь хэлэлцэх, шүүх эрх мэдлийн зарим албан тушаалтныг томилох, зөвшилцөх зэрэг эрх мэдэлтэй.

891

“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...

Cэтгүүлч Давхардаваагийн Гансаруул “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилж, нийт 100,238 иргэн дэмжсэн тул зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Төрийн дээд байгууллага- Улсын Их Хурал хуулийн төслийг хэлэлцэхээр болж байгааг бүгд мэднэ. Асуудал нэгэнт олны анхаарлын төвд байгаа учир иргэд сошиалд өөр өөрийн байр сууриа янз бүрээр илэрхийлсээр байна. Эдгээрээс Фэйсбүүкт “Урианхан Эрдэнэбилэг” гэдэг хүн “Зүгээр л Узбекистаны Оршуулгын тухай хуулийг хуулаад хийчих

912

Б.Анар: Шоу урлагт хууль эрх зүйн орчин, нийтлэг стандарт хэрэгтэй байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан, тэдний санаа, шийдлийг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Skin Entertainment”-ийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Анартай шоу урлагийн салбарын туршлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцлаа. Тэрээр 2004 онд “Skin Entertainment”-ийг байгуулснаас хойш 22 жил энэ салбарт ажиллаж, олон арван тоглолт, шоуг үзэгчдэд хүргэхэд арын албанд оролцжээ. Том тайз том хариуцлага дагуулдаг Нэг үеэ бодвол манай шоу урлагийн салбар сүүлийн арав гаруй жилд үсрэнгүй гэхээр хөгжсөн

765

Өдөртөө -10 градус хүйтэн

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 11-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

702

Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв

14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 11-Р САРЫН 13-НЫ 20 ЦАГААС 11-Р САРЫН 14-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. 13-14-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Архангайн зарим, Хөвсгөл, Булганы өмнөд, Өвөрхангай, Дорнодын хойд, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 0.2-7.0 мм, 14-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

926

Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв

Сүүлийн үед нисэх буудал, агаарын хөлөг, эрүүл мэнд, боловсролын байгууллага зэрэг олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Терроризмтой тэмцэх зөвлөлөөс сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлэгт "Терроризмтой тэмцэх зөвлөл болон түүний бүрэлдэхүүн байгууллагууд тухай бүр зохих хариу арга хэмжээг авч, хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн этгээдүүдийг тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна

961

ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 09:00–21:00, амралтын өдрүүдэд 10:00–17:00, баярын өдрүүдэд 10:00–16:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон гэрээр асаргаа шаардлагатай иргэдэд гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлж, дүүрэг бүрд нэмэлт цэг ажиллуулж байна. Дүүрэг, бүс, хороодын харьяаллын дагуу ажиллах амбулатори болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн мэдээллийг хүргэж байна

937

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.