2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 457–480 харуулж байна

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлийнхээ 2026 оны наймдугаар сарын 26-ны дугаарт “Уурхайд эзлэгдэж, бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных” нийтлэлээ хүргэсэн. Нийтлэлийн үргэлжлэл болох “Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2 ” цувралыг хүлээн авна уу. Нүүхгүйгээр агуй, овоогоо сахихаар үлдсэн Г.Баттулгынх гурав хуваагджээ Агуй, овоо, мал, нутаг орноо уул уурхайн шууд нөлөөллөөс хамгаалахаар өвөлжөөндөө үлдсэн Айраг сумын Цагаан дэлийн Нарт багийн сүүлчийн ганц айл Г.Баттулгынх энэ жил гурав хуваагджээ

915

ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө өглөө хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор санал хурааж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжив. ХЗДХ-ийн сайдын суудалд залрах Г.Тэмүүлэнг танилцуулж байна. БОЛОВСРОЛ: 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр Ажлын туршлага: 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Тэрээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 2 тэрбум 633.23 сая төгрөгийн хөрөнгөтэй гэжээ

1 193

Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өглөө. Үүнд хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер, дрон ашиглан хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэхээр заажээ

946

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй байна. Улстөрчид ээлжлэн мэдэгдэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлсээр байна

1 107

ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 09-р сарын 16-ны 20 цагаас 09-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 16-наас 17-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы зарим сумд, Сэлэнгийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно

1 047

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг өнөөдөр ХЭҮК-т гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо "Монгол Улсын иргэн Наранхүү овогтой Шинэцэцэг миний дээрх тунхаглал болон хууль тогтоомжид заагдсан цаашилбал хүн болж төрсний хувьд заавал эдлэх ёстой байгалиас заяасан заяагдмал эрх эрх чөлөө минь зөрчигдсөн

1 534400256365b9db8d707224

ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна

1 191

ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ

Жилийн үнийн өсөлтийн бараг тал хувийг хүнсний бараа, ундааны үнэ бүрдүүлж байгаа нь өрхийн хэрэглээний зардалд хүнсний үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгааг харуулж байна. Хүнсний бараа, ундааны үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар өссөн бөгөөд инфляцад эзлэх нөлөө нь 46.9 хувьтай байна.

1 478

Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя

Узбекстан улсын Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын пара олимпиад болон Дэлхийн шатрын олимпиадад Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар Самарканд хотоос мэдэгдэл гаргаж, Хууль зүйн сайд С.Амарсайханы хийсэн мэдэгдэлд хариу тайлбар хийлээ. Тэрээр, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна. Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ. Үүнд үнэн юм нэг ч алга. Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт: С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан. Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна. Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454 Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ. Хоёрдугаарт: С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ. Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн

1 234

Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өнгөрсөн хавар Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газрыг байгуулахаас эхэлсэн байдаг

1 060

“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ

“Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн 2042 айлын байрны сонгон шалгаруулалт 10 дугаар сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Шалгарсан иргэд 11 дүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтой болох талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр мэдээллээ. Сайд Э.Бат-Амгалангийн мэдээлснээр “Солонго-1”, “Солонго-2” төслийг есдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар оруулж, холбогдох тогтоол гаргуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна

1 123400256365b9db8d707224

Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар өнөөдөр /2026.09.15/ танилцууллаа. Тэрээр инфляц наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувьтай гарсныг мэдээлэв. Инфляцын өсөлтийг бүлгээр нь авч үзвэл барааны үнэ 13 хувь, үйлчилгээний үнэ 10.9 хувиар өссөн байна. Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ

1 582

"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"

Намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. -Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, эдүгээ Та бид үргэлжлэл нь болж, 36 дахь жилийнхээ түүхийг хамтдаа бичилцэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Ирэх 2027 онд геополитикийн зөрчил мөргөлдөөн үргэлжилж, улс орнуудын эдийн засаг зогсонги байдалд орж, үнийн өсөлтөөс үүдэлтэй хямрал даамжирч болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Хэдийгээр гадаад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа ч манай улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд өсөлттэй, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг байгаа. Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар баталсан татвар, нийгмийн даатгал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн реформ ирэх оны эхнээс нэг мөр хэрэгжиж эхэлнэ

1 208

ТАНИЛЦ: Шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын улиралд зориулж шахмал түлшийг өнөөдрөөс худалдан борлуулж эхэлжээ. Эл түлшийг "Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэжээ

958

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы БНХАУ-ын төрийн өмчит компаниудад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хоёр улсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж магадгүй. БНХАУ Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт царцах эрсдэлтэй. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы үйлдлээс болж улсаараа хар жагсаалтад багтаж, хөрөнгө оруулалт, томоохон санхүүгийн хоригт орж болзошгүй

1 515

Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв

"Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, "Ташаа мэдээлэл байна

1 190400256365b9db8d707224

Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална

2026-09-15 09:30:182026-09-15 11:07:56 Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө. Уг чуулганаар угтаа бол төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар чуулсан. Гэвч эл асуудлаа шийдэж чадсангүй, ирэх онд буюу 2027 оныхоо төсвийг хэлэлцэхдээ хамтад нь батлахаар боллоо. УИХ-ын дарга С.Бямбацогт "Одоогоос долоо хоногийн өмнө улс орон, эдийн засаг, төсөвт тулгарч байгаа бодит хүндрэл нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодтголыг хэлэлцэж эхэлсэн

887
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.