2111-р сар, 2026Бямба гараг

Шинэ мэдээ

3 223 мэдээ · 481–504 харуулж байна

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг албан ёсоор хааж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан гол зорилго бол 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлах байв

1 063

Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1035 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 996 хэрэг шалгагдаж байна

786

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. 1. Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

1 264

А.Намсаманд: С.Амарсайхан сайд жолоочийнхоо эхнэр болон дүүг дарга болго гэхэд нь болгосон. Зарим томилгоог нь хийхгүй байхаар сүрдүүлдэг

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас мэдээлэл хийв. Тус газрын дарга А.Намсаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл учирч байгаа тул уг мэдээллийг хийж байгаагаа тайлбарлав. Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдаас цагдаагийн алба хаагчид хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэдэг мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой мэдээлэл болон холбогдох албаны хүмүүсийн байр суурийг манай байгууллага анхааралтай ажиглаж байна. Дээрх мэдээлэлтэй төстэй, манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл учруулж тун болзошгүй байдлууд бий болоод байгаа учраас бид энэ мэдээллийг хийж байгаа юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог, манай байгууллагын тэргүүн дэд дарга гэж бүх хорих анги, байгууллагаа хариуцсан албан тушаалтан байдаг

1 458

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох /ЭХ-ийн 22.1-3, 22.5-1, 22.4-5/ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Тус хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа билээ. Тодруулбал, уг төсөл нь БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжихээр 2019 онд эхэлсэн бөгөөд 10 аймгийн төвд дулааны станц барих зорилготой байжээ. АТГ-ын мэдээлснээр уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон талаар АТГ мэдээлж байсан билээ. Хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн

1 022

Хуульч О.Баасанхүү: Надад олон казах найз бий. Надтай уулзаж, танилцаж явсан казах хүмүүсийн дунд муу, муухай хүн нэг ч таарч байгаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн томилолтын хүрээнд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалыг зарим этгээд санаатай болон санамсаргүй байдлаар “айлчлал”, “Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэх мэтээр мушгин тайлбарлахгүй байхыг хүсэж байна. Ялангуяа Баян-Өлгий.мн зэрэг цахим сайтууд, УИХ-ын зарим гишүүн болон улс төрчдөд үүнийг анхааруулан хэлмээр байна. Надад олон казах найз бий

1 008

Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна

Монголд автомашин унах нь тансаг хэрэглээ биш, өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээ болоод удаж байна. Ажилдаа явах, хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, эмнэлэгт үзүүлэх, хөдөө орон нутагт зорчих гээд автомашингүйгээр амьдралаа зохицуулахад бэрх

93246107376a33b6968276f3

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ эв нэгдэлтэй байж, томоохон төсөл, хөтөлбөрийг гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байхыг уриалав

​​​​​​​ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа

1 338

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээгээ эцэслэж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр 17 жилийн дараа тус гэрээнд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газраас мэдээллээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулахаар болжээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа” хэмээн мэдэгдэв. Тэрээр энэхүү тохиролцоо нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддагийн бодит жишээ болж байгааг онцолсон юм

966

С.Баярцогт хэлмэгдсэн хүн юм гэж үү?

Есдүгээр сарын 10 бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлт хуудсуудын нэгийг эргэн сануулдаг өдөр. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр төр, нийгмийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хилс хэрэгт амь нас, эрх чөлөө, нэр төрөөрөө хохирсон олон мянган хүний дурсгалыг хүндэтгэдэг. Энэ бол улс төрийн ёслол төдий өдөр биш.Монголчуудын хувьд “хэлмэгдүүлэлт” гэх үгийн цаана баривчилгаа, байцаалт, хилс хэрэг, шорон, цөллөг, цааз, өнчрөл хагацал бий

714

Эдийн засаг, хөгжлийн сайд махны үнийг буурч 20 мянган төгрөгт хүрсэн гэтэл 26-35 мянган төгрөгийн үнэтэй байна

Өчигдөр эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас махны үнийн талаар сэтгүүлчид асуухад дараах хариултыг өгсөн юм. Тэрээр "40 мянгат хүрээд байсан хонь, үхрийн мах 20 мянган төгрөг хүртэл буурсан байна. Зуншлага сайхан байна

1 260

“ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв

Сүүлийн үед цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглан 1980-аад оны өнгө төрх, уур амьсгалыг шингээсэн зураг бүтээж, өөрийн хөрөг зургаа тухайн үеийн хэв маягт оруулан нийтлэх хандлага дэлгэрч байна. Энэ нь 1980-аад оны Монголын амьдралыг өгүүлэх “Овгор” уран сайхны киноны сэдэвтэй ч мөн адил нийцэж байгаа юм. “Овгор кино” нь “Хан хуур” пикчерсийн бүтээл бөгөөд 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм

1 421

25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв

25 жилийн өмнөх энэ өдөр юу болсон бэ? Мягмар гарагийн өглөөний 7-11 цагийн хооронд АНУ-ын зүүн эрэг дагуу иргэний агаарын тээврийн 4 онгоцыг террористууд барьцаалж, тодорхой барилгуудыг онилон хорлон сүйтгэх, террорист ажиллагаа зохион байгуулсан. Хариу арга хэмжээ авч 12:16 цаг гэхэд Америкийн нутаг дэвсгэрт нисэж явсан иргэний тээврийн 4500 гаруй онгоц хамгийн ойрын нисэх буудалдаа газардсан

1 396

Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа “хувьсах зардал нэхээгүй” гэв

Өргөн бариад байгаа Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний 14 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн түрээст, 15 тэрбум төгрөгийг хотхоны сургуулийн анги танхимын ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. 18 тэрбум төгрөгийг төрөлжсөн ахлах сургуулиудад тоног төхөөрөмж авахад, 2.5 тэрбум төгрөгийг хувийн сургуулиудын хувьсах зардалд нэмж өгнө гэж заажээ. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр тодотголд тусгасан талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлсэн нь шуугиан дэгдээгээд байна. Мөн энэ асуудлаар УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны уржигдрын хурлын дараа Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан

1 154

Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх асуудлыг түр хойшлуулж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр уг шийдвэрээ инфлицийг өдөөх учир ийн хойшлууллаа гэж тайлбарлав.

1 822400256365b9db8d707224

Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо

Суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2026.09.10) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо. БОУАӨ-ийн яамны дарга Т.Балжинням “Он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол гарлаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгуудад албан даалгавар хүргүүлж байна. Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас үүдэн суурьшлын бүсэд орж ирдэг

883

Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт

Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт Цахим хэрэглээгээ илүү хялбар, хурдан, аюулгүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл залуусын өдөр тутмын цахим хэрэглээнд зориулсан Төрийн банкны виртуал карт таны сонголт байж чадна. Төрийн банк залуусын олон улсын болон дотоодын цахим төлбөр тооцоонд зориулсан аюулгүй байдал, картын нууцлалыг хангасан виртуал дебит картыг санал болгож байна. Төгрөгийн /MNT/ болон долларын /USD/ валютын сонголттой тус карт нь 2 жилийн хугацаатай ба интернэт худалдаа, цахим үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Худалдан авалтын өдрийн дээд лимит 10 сая төгрөг хүртэл бөгөөд АТМ болон салбараас бэлэн мөнгө авах боломжгүй тул цахим хэрэглээнд төвлөрсөн шийдэл юм

1 300

Н.Учрал: Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй

Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” болон "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулийн хувьсах зардалд улсаас 3.5 тэрбум төгрөгийн хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй.Тэгвэл эл асуудлаар Ерөнхий сайдаас тодруулахад, "Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тийм нотлох баримт байхгүй

1 162

Төсвийг мөшгөе: Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад инженерийн бэлтгэл ажилд 2 тэрбум 57 сая төгрөгийг зарцуулна

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм. Тэгвэл тус байгууламжийг барих эхний ажлын хүрээнд буюу тохижилтын ажлын хүрээнд хийгдэх инженерийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр тендер зарлажээ. Эл тендерийг санхүүжилтийн эх үүсвэрийг урсгал төсвөөс зарцуулах аж

1 126

ФОТО: Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирлээ.

1 273

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт ням гарагт дуусгавар болно

Нийслэл хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр авто замын хөдөлгөөнд оролцуулж буй

1 292400256365b9db8d707224
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.